Ангилал: Бие биелгээ

Хайр харууслын хэдэн мөр холбон суухдаа
Хайртай ээждээ зориулж толгой холбож үзлүү би
Харамгүй өгөх сэтгэлээс тань угжиж өсчихөөд
Харамлаж таниас үзэг цаасаа нуужээ би…

Жил бүрийн 3-р сарын нэгэн бол эх орончдын өдөр. Энэ жилийн “Эх орончдын өдөр”-өөр “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн, өөр бусад иргэний хөдөлгөөнүүд хамтраад Жанжин Сүхийн талбайд томоохон цуглаан зохион байгуулсан юм. “Ноён уулыг хамгаалах” нэрийн дор явагдсан уг цуглаан нь урьд өмнөх жагсаал цуглаануудаас юугаараа онцлог байсан бэ гэвэл урлаг, соёлын одод ирж ая дуугаа өргөсөнд байлаа.

Хаана тэр хөвүүн мэндлэв, Хүннүгээс эхтэй Монголд

Хаана тэр хүүтөрөв, Хүнхэр Монгол гэрт

Хаана тэр нуган үр хүй цөгнөв, Хүчит аваргын хойморт

Хаана тэр нумт эр хүч цогцлоов, Хөх тэнгэрийн оронд

Эцэг эхээс дуудах нэр нь Мөнхбатын Даваажаргал

Эрин зуунд дуурсах алдар нь Их аварга Хакухо

Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Болор цом” яруу найргийн наадам Төв аймгийн Зуун мод хотноо 32 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тус наадамд яруу найрагч Б.Мягмаржав “Тэнгэрийн татах хүч” шүлгээрээ Болор цомын эзэн боллоо. Наадмын дэд байрт Ц.Эрдэнэбаатар, гутгаар байранд О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт М.Баттөмөр, тавдугаар байрт өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц нар шалгарсан ажээ. Ингээд энэ жилийн Болор цомын эзэн Б.Мягмаржавын “Тэнгэрийн татах хүч” шүлгийг толилуулъя.

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд

Саваагүй томоогүй хүүхэд насаан би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан

Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаана даа тэгвэл гэхэд

Санаснаар даанч болохгүй явна ааваа

Хүүхэн биетэй хөвгүүд нь хөл хүнд болчих гээд
Хүүхэлдэй шиг охид нь хөөс шиг хийсчих гээд
Хэнхэг нь дэндсэн өвгөд
Хөндий яндан шиг хуйгчих гээд
Хөөрхий хэдэн улс төрчид
Хөзрийн хатандаа дарагдчих гээд
Мөн ч их сандаргаж байна энэ цагийн Монголчууд