Намайг өвдөхөд надаас илүү өвддөг тэр хүнийг би ээж гэдэг
Намайг уйлхад нарыг сүүдэр дайруулж санааширдаг тэр хүнийг би ээж л гэдэг
Нартын бартаанд бүдрэхдээ дуудаад дэмнүүлдэг тэр хүчийг би ээж гэдэг
Ангилал: Бие биелгээ
Хацрын минь улаан гүйцэд арилаагүй тиймээ би хөдөөний охин
Хотын соёлд уусаж монгол ёс заншлаа умартаагүй
Хөл нүцгэн гүйж,нутгийн чулуудаар тоглож
Тугал ботго буцааж,шувуудын өндгөнд сүүдрээ хүргэж болдоггүйг
Өвгөдийнхөө сургаалиас ухаарсан хүүхэд насаа хөдөө өнгөрүүлсэн
Хацрын минь улаан гүйцэд арилаагүй тиймээ би хөдөөний охин
Хэзээ нэгэн цагт яруу найрагчтай учирвал
Хичнээн хайртай болсон ч амьдралаа би холбохгүй
Хоёр биедээ уусан галзуу юм шиг дурласан ч
Хорвоо ертөнцийн уудмыг түүнтэй хамт туулахгүй
Хүнд зовлонгоо нээх битгий яриарай
Хөөрхийлж байгаад л араар чинь муу хэлнэ
Хөхүүлэн дэмжиж саамширан харагддаг ч
Хүний зовлонг өөрөөс чинь илүүтэй ойлгохгүй ээ
Эрт урьдын цагт гээд
Үлгэр эхэлдэгггүй байсан үеийн
Амар сайхандаа жаргав гээд
Үлгэр дуусдаггүй байсан цагийн
Элин домог
Намайг орхисон цаг хугацаанд
Нартын шаргал өвгөн
Үлгэр хуучилж суугаа.
Намайг орхисон цаг хугацаанд
Чиний сэтгэл яг мод шиг Чиний сэтгэл яг мод шиг Миний сэтгэл яг навч шиг Урьхан хаврын салхинд соёолох…
Б.Ринчен 20 гаруйхан насны шүлгийн тэмдэглэл
Бэр болж аавын чинь босгоор алхсан
Бүсгүй түүнийгээ бүү уйлуулаарай
Биендээ хүндэдсэн ачаа юуг нь хүндрүүлж
Битүүхэн хадгалсан хайрыг нь шархлуулж бүү зовоогоорй
Зүгээр л нэг гэмгүй үнсэлт өнчрөл дагуулах уршигтай
Зүгээр л нэг бодолгүй үйлдэл мөнхийн сорвины хөндүүртэй
Зүгээр л нэг санамсаргүй үг гомдол төрүүлэх хүчтэй
Зүгээр л нэг зүггүйттэл насаараа харамсах шалтгаантай