Цаг тооны эхлэл хаврын тэргүүн сар
Наашлах хоромын аясаар сэтгэлийн урин сар
Нас буян нэмсэн хийморийн хишиг сар
Цас мөс ханзарсан монголын цагаан сар
Цаг тооны эхлэл хаврын тэргүүн сар
Наашлах хоромын аясаар сэтгэлийн урин сар
Нас буян нэмсэн хийморийн хишиг сар
Цас мөс ханзарсан монголын цагаан сар
Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот монгол эр хүн хаана байна
Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт монгол эр хүн хаана байна
Жаргалтай нарны цацрагийг
Тоонон дээрээ аргамжиж
Жавартай шөнийн гурван одыг
Тотгон дээрээ залсан
Сайхны өмнө буруутгаж болохгүй олон харцнаас ангижрах юмсан
Сэтгэлээ илчлэх өнгө өнгийн зүрхнээс зугатааж үзлээ, зүсэж үзлээ
Санаа алдтал аашлах дүрс дүрсийн олон дурлалын суманд өртөөд
Сэтгэлээ дэвтээж явсан миний буруу, надад дурласан бусдын ч буруу…
Дугжран унтах залуусаа сэрцгээ!
Үүр цайлаа, цаг хугацаа эрчлэн урсана,
Би үеийнхээ хүүхдүүдээс намхан нуруутай гэдгээсээ ичихгүй.
Ээж минь намайг тээхдээ халуухан гараараа гаднаас минь илдэг байсан юм. Харин тэр халуухан гарыг нь амрааж ганц удаа шал угааж байгаагүйгээсээ ичиж байна.
Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!
Тэр шувуунд би хачин их хайртай!
Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна!
Тэр эгшгэнд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Идэрхэн омголон насандаа хайж л явлаа чамайгаа
Ирэх шувуудын дундаас эрж л явлаа чамайгаа
Эндүү бодлын хэлхээ шиг манантсан байж сэтгэл минь
Өнгөрсөн амьдралын минь эрэл
Өрнөх амьдралын минь гэгээ
Намайг чи уяруулж хөглөж
Намуун дуугаараа сэтгэл гижэгдэж
Нууцхан ч гэлээ өчүүхэн хугацаанд
Нүүрэмгий хөхүүн цагийг үдлээ
Ертөнцийн сүүдэр бүхнийг үргээж
Ер бусын гэгээн сэтгэл дэлгэж
Дууны түрлэгт хөг нэмэх шиг
Дурласан залуугийнхаа тухай анд минь ярилаа