Анхаар дотор чимээгүй киноны шүлэг
Ангилал: Бие биелгээ
Дурлахаараа би
Дутуу юмгүй энэхэн орчлонд
Дундрашгүй их хайртай учирч
Дурлахаараа би
Дуулмаар болдог
Нээх сайхан болзоонд явах юмсан чамтай
Нэрээ хэлэн гараа сунган ичингүйрэх юмсан
Хөтлөлцөн хотын гудмаар алхах юмсан
Хацар дээрээ зөөлөн үнсүүлэх юмсан
Тэнгэр нь хав хар тэр хавийн бүх сар үүл болоод нүүчихсэн
Тийм ахуйн доодтойх бяцхан дүнзэн байшингийн унтлагын өрөөнд
Элдэв дүрстэй тоолж баршгүй олон хүмүүс
Энэ булангаас тэр булан хүртэл солонго шиг л дамнажээ.
Үүрийн гэгээ улбартан цайж
Сийрсэн дээвэр шаргалтан байхад
Хөөрхий гичий гөлөглөжээ.
Хөөрхөн, долоон шар гөлөг гаргажээ.
Би түүний сүүлчийн гуниг
Бишгүүрийн хөг мэт сүүлчийн дурлал
Бишүүрхээд буцсан хайр болоод хагацал
Биелээгүй мөрөөдлийн эхний цэг
31 дэх жилийн “Болор цом” яруу найргийн наадам Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болж өндөрлөсөн. Энэ жилийн “Болор цом”-ыг яруу найрагч Л.Моломжамц хүртсэн юм. Түүний “Болор цом” хүртсэн шүлгийг хүргэж байна.
Нуурын шувууд зэгсээ тойрч ганганаад
Нуруулдсан бухлын дэргэд шаазгай сууж шагшираад
Моддын навчис хааяахан салхи хөлөглөн дэвээд
Морьдын төвөргөө улам чанга сонсогдоод
Намрын улирал аа гэж ийм л байдаг даа
Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй
Яагаад түүнд хайртай юм гэж
Янаг амраг минь надаас асуулаа
Ямар сонин хорвоо юм бэ?
Яагаад заавал шалтгаан хэрэгтэй юм?