Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Би ичихгүй ээ
Утга зохиол

Би ичихгүй ээ

Урлаг Урлаг09/01/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
anime-boy-type-smoking-fantasy-digital-art-best-1261602544194732014-01-09-15-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Би үеийнхээ хүүхдүүдээс намхан нуруутай гэдгээсээ ичихгүй.

Ээж минь намайг тээхдээ халуухан гараараа гаднаас минь илдэг байсан юм. Харин тэр халуухан гарыг нь амрааж ганц удаа шал угааж байгаагүйгээсээ ичиж байна.
Би давхраатай алаг биш харин онигор жижигхэн нүдтэй гэдгээсээ ичихгүй ээ.
Ээж минь намайг төрүүлэхдээ энэ дэлхийн сайхан бүхнийг тод харах хараатай төрүүлсэн юм. Харин би нүдээ хичээл номондоо биш хэнд ч хэрэггүй видео тоглоомонд зориулж байсандаа ичиж байна.
Би мойног арван хуруунаасаа ичихгүй ээ.
Ээж минь намайг төрүүлэхдээ хөл гарын минь жижигхээн хуруунуудыг харж өхөөрдөн үнсдэг байсан юм. Харин би энэ гараа ажил хөдөлмөрт зориулалгүй залхуурдгаасаа ичиж байна.
Би жижигхэн хавчиг толгойноосоо ичихгүй ээ.
Ээж минь духан дээр минь үнэрлэхдээ нүдэнд нь хайр гэрэлтдэг байсан юм. Харин би толгойгоо эрдэм мэдлэгт биш ихэрхэж бардамнахад зориулж байсандаа ичиж байна.
Бөгтөр хүзүүнээсээ, бүдүүн хоолойноосоо, би ичихгүй ээ.
Яагаад гэвэл тэр чинь би
Ээж минь намайг төрүүлэхэд эх дэлхий, алтан нартайгаа цуг баярлан угтсан болохоор би өөрөөсөө ичдэггүй.
Гэхдээ би хэнийг ч боддоггүй тас хар сэтгэлээсээ, үгээгүй ядуу тархинаасаа, дорой бэртэгчин байдлаасаа ичдэг.
Би худалдаж аваад уншаагүй номнуудаасаа, шүүгээ дүүрэн зохидоггүй хувцаснуудаасаа, бэлддэггүй мөртлөө онц авдаг шалгалтнуудаасаа их ичдэг.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Утгын чимэг-2025” богино өгүүллэгийн наадмын эхний шатны дүн гарлаа

19/06/2026
Утга зохиол Урлаг

Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд монголчууд оролцож байна

18/06/2026
Утга зохиол Урлаг

Чинуа Ачебегийн “Бүх зүйл нурав” роман уншигчдад хүрнэ

16/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026

“Physical Asia” шоуны Жастин Ковэни, Дом Томато, Марк Мүгэн нар Монголд иржээ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.