Ангилал: Бие биелгээ

Өгсөн зүйлийг нь өвдөг сөгдсөн ч буцаа охин минь
Өр зөөлөн сэтгэлийг чинь сэмэлсэн болохоор тэр
Өршөөл эрэн чамаас гуйх үеийг одоо дуусгавар болго
Өмдөө тайлан тайчин байхдаа тэвчихгүйдээ хохь нь тэр…

Гитараа үүрээд гэрээсээ гарсан
Нэг уужим амьсгалж тэнгэр ширтчихээд л алхаж эхэлсэн…
Аз жаргалын эрэл, аян замд ганцаараа гарсан…
Ахин эргэж харахгүй чигээрээ явсан…

Товлоогүй болзоонд гэзгээ гоёсон
Томоогүй охин одоо том болсоон
Сэтгэлийн чинь жихүүнд зүрхээ дааруулахдаа
Сэмхэн ганцаардаж, алдахдаа ухаарч томоожсон