“Шүлэг, яруу найргийн мөрүүд хүмүүн бүхний дотор эргэлдэн байдаг зүйл, харин ил гаргаж уран яруугаар, утга найруулгатай бичсэн нэгнийг нь найрагч гэнэ” хэмээн нэг нь нэрт яруу гайрагч номынхоо өмнөтгөлд дурьдсан байдаг. Ийнхүү өөрийнхөө эгэлхэн авъяасаараа шүлэг тэрлэн яваа сэтгүүлч, яруу найрагч З.Одончимэг хэмээх залуухан уран бүтээлч бүсгүй нь “Би зовлондоо хайртай” хэмээх нэгэн бүтээлийг уншигчиддаа өргөн барьж байна.
Ангилал: Бие биелгээ
Ар хөвчийн эх ууланд
Азарган чоно улихад
Алтан соёмбын хос загас хөөрөн бүжиж
Аугаа Монголын минь сүлдэн сэргэдэг ээ гэдэгт би итгэдэг
Борив тойгондоо байхдаа
Бонх боссон морин шагай
Болгож чанаад салгахад
Босоо буусан морин шагай
Хайртай чинийхээ хажууд дэлгэрч ургасан
Хайрын бэлгэдэл цагаан уул цэцэг баймаар байна
Хамаг бүхнээс харамлан хамгаалж
Халуухан хайраараа усалж тордоорой
Цахилгаан цахих мэт хатуу үгийг үрдээ хэлчихээд
Цэлэлзэх нулимсаа залгин өрөвдөж л суух уяхан сэтгэлт.
Амьдралд хат суулгах гэсэндээ хааяахан хатуурхах хэрнээ
Аргадаж тайвшруулаад л дагаад мэлмэрч суух уяхан сэтгэлт.
Аав минь дээ.
Хайрыхаа төлөө тэмцээч гэж хажуудах найз минь зэмлэх юм
Хайртай л юм бол өөрийн болго гэж хатуу үг шивнэх юм
Хариугүй нялцгай амьтан биш, би түүнийг харахгүй амьдарч чадна
Хайргүй гэдгийг нь мэдсээр байж харин хамт байж чадахгүй
Зорчдоггүй зогсдог зам дээр
Залуу насаа барах нь ээ
Жаргадаггүй зовдог хорвоо дээр
Цөөхөн насаа үдэх нь ээ
Чамаар бишгүй гуйлгалаа би
Чамд бишгүй тунирхлаа би
Чин үгээ хэлэхгүй байж
Чамайг ханатлаа зовоолоо би
Хаа сайгүй бухимдал
Хий хоосон хэнхэгнэл
Хамар доор минь ядуучууд
Хогийн савнаас гуйлга гуйна
Бороо орохоор сэтгэл нэг л гунигтай болчихдог. Гэхдээ тэр гуниг яагаад ч юм хачин сайхан “амттай”, бүр дахин дахин санаа алдмаар санагдуулдаг нь сонин.Эрхэм уншигчиддаа бороотой шүлгүүдээс түүвэрлэн хүргэж байна.