1939 оны намар говь нутагт суудлын задгай ногоон машинтай цэргийн нэг дарга Нямаа өвгөн гэгчийнхийг эрэн сурсаар очив.
Ангилал: Жүжиг
Уншигч та бүхэндээ нэгэн хайрын өгүүллэгийг хүргэж байна. Энэхүү өгүүллэгт хайр ямар агуу зүйл вэ? Үнэхээр л хайртай бол түүнийхээ төлөө юу ч хийхээс буцхааргүй сайхан сэтгэлт залуугийн тухай өгүүлэх болно. Амлалт гэдэг хоосон зүйл биш хэн нэгэнд амалсан бол түүндээ хүрэх хэрэгтэй шүү залуусаа доорхи өгүүлгийг уншаад хэн нэгэнд амлалт өгсөн бол энэ залуу шиг зоригтой байгаарай. Хайр дурлалд өндөр нам, өргөн бүдүүн, баян ядуу гээд бүх хамааралгүй зүйл юмаа. Ингээд та бүхэн өгүүллэгээ уншаарай нэгийг бодож хоёрыг тунгаана бизээ.
Өчигдөрхөн навчисаа гүвж байсан модод өнөөдөр цэцээглэж байх нь урьд учирсан хонгорхон бүсгүй надаас яваад хүлээлгэхийн жаргал зовлол хоёрыг хослуулсан он жилдүүд мэт.
Гуниг дүүрэн анхны минь хайр Өвлийн нэгэн цагаахан өдөр… Эргэн тойрон бүх зүйл цагааран нэг л сайхан санагдана. Би CУИС-д хувцас загварын мэргэжлээр 2-р курст сурдаг Энхиймаа хэмээх бусдын л адил нэгэн охин байлаа. Хэтэрхий сонин нэртэй ч юм шиг санагдах үе гарна. Энэ жил уг сургуульд элсэн сурч буй миний хувьд энэхүү хичээлийн жил ямар онцгой байхыг би мэдсэнгүй л явсан юм. Найз залуу ч байсангүй.
Би амьдралдаа хоёрхон удаа айсан юм.
Азарган үрээ агтлах сараар аав минь нэгэнтээ өвөө, авга ах хоёрын хамт анд явав. Үүр цүүрээр явсан тэд нар жаргахад ирсэнгүй. Би аавыгаа хүлээгээд л. Шөнө дөл боллоо. Гадаа эмээлийн гөлөм дуугарч, аяншсан морь шилгээн, намайг баярлуулахгүй л байлаа. Аавыгаа хүлээсэн сэтгэл нүдийг минь тэвхэдчихсэн юм даг.
Гэрлэн чимэглэлvvд жирвэлзэн анивчиж хотын шөнө эхэлжээ. Би бэлтгэлээ тараад гэр уруугаа яаралгvй алхав. Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэг дундуур гарахаар хэд алхтал нэг булиа эр жаахан охиныг алгадаад унагаах нь нvдэнд тусав.
Би єнєєдєр чамайг ямар ихээр дурсана вэ? Чиний нvд, харц, царай тєрх чинь тодоос тод орж ирэх тусам миний нулимс тєдий чинээгээр ундрах юм. Сэтгэл зvрхийг минь уралж саралсан он жилvvд тэртээд одсон хэдий ч би єнєєдєр чамайг ороолж зугтаасан бодлоосоо эрэн байж санах чинь юуны учир юм бол. Гуниглахын жаргал гэж байдаг гэж vv.
Жаргал Дэлгэр хоёр багын андууд. Цэцэрлэг, ясли, сургуулиа нэг ангид дүүргэж, гэрүүд нь ч нэг орцонд, аав ээж нь ч хоорондоо гэр бүлийн сайн найзууд аж.
Оюутан болоод нэг ангид орсон нь ч Дэлгэрийн ээж Цэцэгээгийн танил талын ач гэлтэй. Улсын сургуулийн томоохон ангид орч нэг жил суралцахдаа тэд нэг охинд сайн болох хувь заяа тохионо гэж хэн таах билээ. Тэдний ангийн Жимсээ төрөлхийн булбарай арьс, улззанг стильтэй хөөрхөн ялдам төрхтэй, бас хэний ч дор орохгүй өөрийгөө ойлгуулж, тоглоом тохуу хийж чаддаг, нээлттэй нэгэн билээ. Түүний араас хуйлрах залуусын тоо зөвхөн Жаргал, Дэлгэр хоёроор ч тогтохгүй.
10 дугаар сарын 3. Бид хоёрын танилцсаны 8 жилийн ойн өдөр. Гэвч юун танилцсаны ойгоо дурсах… Сэтгэл хоосрон, толгой задрах мэт ангалзан, цээжин дотор гомдол ч юм уу, гутрал ч юм уу нэг л их хатуу юм зангирч байна. Одоо би чамд гомдохоо ч больчихож дээ. Зүгээр л залхаж байна. Энэ амьдралын цаг минут бүрээс би залхаж байна. Хоёр өдрийн турш сураггүй алга болчихоод, танилцсаныхаа ойн урд орой нь гэртээ ирж шөнөжин агсам тавьж цамнасан нөхрийнхөө тухай гэрэл гэгээтэй юу бодож чадах билээ?
Майн дахь Франкфуртын нисэх онгоцны буудал неон гэрлээр солонгорон, бараг тасралтгүй нисэж буух онгоцнуудын хүрхрэх дуунд агаар доргилон байв. Бидний суусан <Ил -62> номхорсон морь шиг алгуурхан урхирсаар буудлын их дугарагаас салаалсан хонгилуудын нэгний амсарт ирж зогсоход олон зорчигч мөнөөхөн хонгилоор явж уужим саруул танхимд орцгоов.