Мөнгөн гуч гартлаа хүнтэй суулгүй, эрдэм ном, ажил амьдарлын мөрийг хөөж, боловсролтой, гайгүй албан тушаал хашдаг, чадварлаг залуу дарга болсон ч хүний амьдарлын жамаар нэгэн биеийн тал, түшиг тулгуур болох хүнээ сэмхэн эрэлхийлж, сэтгэлдээ хэн нэгнийг үгүйлэх болжээ
Ангилал: Жүжиг
Миний л санахын эхэнд хүн болгонд ямар нэгэн зовлон байх шиг. Зовлонгийн учир шалтгаан нь чухам юу юм болоо. . . Гагцхан мэдээ орж юмс ойлгож эхлэхийн эхэнд л хэн нэгний зөөлөн,сэмхэн уйлах,санаа алдахыг сонсоод балчир ухааны хирээр ойлгохыг хичээх,заримдаа шаналах. . .
Төмөр бол жирийн л нэгэн залуу хархүү. Тэр энэ жил 19 настай. Дүр төрх хийгээд зан мэдлэг ухааны хувьд бусдаас нэг их торойж ялгараад байх зүйлгүй оюутан. Хоёр жилийн өмнө түүнийг их сургуульд орж амьдралд хөл тавихад ээж нь бүх чадлаа дайчилж, ирээдүйд улс орондоо хэрэгтэй хүн болохыг захьжээ.
Ганцхан удаа…. ганцхан удаа гээд өвдөг сөхрөн сууж гадуур хувцасны минь уртхан ханцуйнаас зууран тэр бүр ил гаргаад байдаггүй нулимс хэмээх гашуун усыг урсган суугаа өндөр чийрэг залууг харахад буруу хийгээгүй зүрхийг минь хурцхан иртэй зүүгээр сүлбээд авах шиг болож нүүрээ буруулаад төмөр хаалганы цоожыг мултлан гарч одлоо. “Жаргалтай амьдрал минь баяртай” гээд гэрээс гарахад “дахиж ирэхгүй” гэж сэтгэлдээ шивнэхийг минь мэдэх шиг ардхан талд төмөр хаалга тас хийн хаагдаж орцны бүүдгэр гэрэл бөхсөн сэтгэлийн минь гэрлийг орлон ёлтойно.
Баярбат эцэг эхээс гарын таван хуруу шиг яг л тавуулаа. Ах эгч дүү нар нь бүгд хүнтэй сууж хүүхэдтэй болцгоон тусдаа айл болсон ч Баярбат л ганцаар ээж ааваа бараадан амьдрах аж.
“Монгол бол бөхийн орон”, “Монголчууд бол бөхдөө хайртай ард түмэн”… бид ийнхүү бахархан ярьцгааж, хааяа гадныхан ч биднийг тийн шагшина.
Жин жин жин хэмээн хажуу ширээнд суудаг бүсгүйн утас хангинан дуугарч инээд алдан яриа дэлгэж эхэллээ. Ажил тарах яагаа ч гүй байгаа. Сонссон чинь ёстой шал дургүй хүрчихлээ, өрөөнөөсөө гараад явчмаар санагдлаа.
Орцны гадаа. Зуны шөнийн тэнгэрт одод хаа нэг гялтагнан сүүмэлзэнэ. Зөөлөн сэвшээ салхинд улиасны навчис янагийн үгс хэлэлцэх шиг. Орчин тойрон хөл хөдөлгөөнгүй, нам гүм. Аварга том хөдөлгүүр шиг үргэлж дүнгэнэж байдаг их хот сая л нэг амарч дээ гэмээр.
Амьдралд бүх зүйл хангалуун байвч аз жаргалгүй байгаа юм шиг санагдах үе гарах нь гайхалтай. Ажлын цаг дуусаагүй байсан ч нэг л юманд яарч хөтлөгдөн гадагш гарлаа. Гадаа тогтуун дулаахан тэгээд агаар амьсгалахад нэн таатай санагдана. Машинаа орхичихоод хаашаа ч юм яаралгүйхэн алхав.
НЭГ.
Өндөр чацархаг биетэй, өвгөн Сандаг тос даасан үрчлээт нүүрнийхээ хөлсийг нударганыхаа араар шудраад хажуу дахь том хар чулууг эвэршиж мойнийсон хурууныхаа ширүүн өндгөөр дарж, тулан сэвхийн бослоо. Эр ямааны илгэн богцонд цүндийтэл юм чихэж баруун мөрөн дээгүүрээ тохжээ. Харваас өвгөнд богцтой юм хумхан, хуучирч муудсан илгэн сармай дээл, хөлс нэвтэрч халтартсан юүдэн малгай, тэмээний тавгийг нимгэн зүсч уланд нь наасан хуучин булигааран монгол гутал, сүүж манан хөөрөг, буйлаасны буурцгаар хийсэн шар эрхи, олон жилийн өмнөөс хүзүүнд нь зүүлттэй ижил дасал болсон, хөдсөн гэртэй сахиуснаас өөр өмч хөрөнгө, эд хогшил гэх юм алга.