Хайртай хэрнээ хайрлуулж чадаагүй
Хэнзхэн сэтгэлийн минь гэнэхэн хайрыг минь өршөө
Асгасан хэрнээ асгаагүй нулимсанд
Алдаандаа харамсаагүй намайг өршөө
Ангилал: Жүжиг
Сайн уу хайраа чамдаа ирж буй гэгээн хайрын өдрийн баярын мэнд хүргэе. Он жилүүд улирсаар чи бид хоёр хэдийнээ долоон жилийг ардаа үлдээжээ.
Хоёр залуу зэргэлдээ амьдардаг байжээ. Тэдний амьдрал тэмээ ямаа шиг ялгаатай юмсанж. Нэг залуу нь эд хөрөнгө, мөнгө төгрөг, эрх мэдэл албан тушаал гээд цөм байхад нөгөөх залуу нь ядуу тарчигдуу амьдралтай, хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдардаг байж.
Хамгийн дэгжин даашинзаа өмсөөд, Болороогоос зээлсэн гялалзсан хар туфлиэ ахин дахин харж, ороосон үснийхээ хэвийг гаргахгүйг хичээн эвтэйхэн толины өмнө хэд хэд эргэлдээд авлаа. Өнөөдөр ч Сэлэнгийн хувьд аргагүй чухал өдөр, чухам ингэж гоёж гоодож догдлох нь ч аргагүй.
Шороо яран тэмүүлсээр түүнийг анх цухуйхад цонхон цаана сар гийж одод түгсэн өвлийн нэгэн саруулхан шөнө байлаа. Хөгнө шиг хар ногоон иштэй авирдаг энэ цэцэг бол хуримын бэлгэнд ирсэн тасалгааны есөн цэцэгний нэг нь билээ. Гэрийн эзэгтэйд бол өнгө өнгөөр алагласан эдгээр цэцэгсийн дотроос хамгийн царай муутай нь тэр байлаа.
Өдөр өдөр өөрийн дуутай. Өглөө сэрэхэд л тухайн өдрийн дуу аманд орж эвлээд, өдөржингөө сэтгэлд аялагддаг. Зарим өдрийн дуу хачин инээдтэй, бүүр багадаа хэлд орсныхоо дараахан арай ядан сурсан туулайны тухай хоёр мөр, эсвэл бүр авцалдаагүй “Хурц-ий улаан тугаараа баярыг хүргэе дээ-ээ, нөхдүүд ээ…” гэх маягийн даавууны тасархай мэт тийм жаахан хэсэг ч байх нь бий. Тухайн өдрийн дууг хүн өөрөө сонгодоггүй. Дуу харин өөрөө түүнийг олж ирээд байдаг мэт Галсанд санагдана. Өнөөдрийн дуу, хаа очиж, аятайхан дуу таарчээ.
Өмнөговь аймгийн залуу зохиогч Бүдээгийн Баярчимэг 2013 онд “Амин хэлхээ” сургамжит өгүүллэгийн номоо хэвлүүлэн уншигчдын гар дээр хүргээд байгаа бөгөөд мөн онлайн хэлбэрээр худалдаанд гаргажээ: Та бүхэндээ тус өгүүллэгийн номонд багтсан “Дусал ус..” зохиолыг хүргэж байна.
Дэггүйхэн үерхсэн дөрвөн найз ангийн андууд
Дүрсгүйхэн багын минь алтан үеүд …
… гэж банзан гитарын утсыг сэмэртэл балбан дуулах дөрвөн найзыг харсан хэн ч болов найз хэмээх эрхэм үгийн жинхэнэ мөн чанарыг ойлгох байсан биз. Магадгүй нүдээ жаахан доош буулгаж ширээн дээр мэлтэлзэх сархад дүүрэн хундагыг хараад энэ бодлоосоо татгалзаж ч болох юм
Жамбалын бага охины адтай хоролгоныг Зүйлийнхэн бүү хэл тэндхийн чөтгөр ч андахгүй. Гурван сайхан эгчтэй, тэднийг нь худалч хүнд өлгийнөөсөө сугарав уу, үгүй юу л нутгийн харчуул булаацалдаад аваад суучихсан.
Бодож сууна, надад дурласан гэх тэр нэгэн залуугийн тухай. “- Хүний урманд хурууныхаа үзүүрийг ч өгсөнгүй, хөгийн их зантай, ааш муутай амьтан юм даа чи” хэмээн хослол өмссөн цэмцгэр эрээс гарамгүй уур цацалсаар явж одсон тэр нэгэн залуутай тийнхүү гэнэт тааралдана чинээ зүүдэлсэнгүй.