Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Хэнзхэн сэтгэлийн минь гэнэхэн хайр (өгүүллэг)
Жүжиг

Хэнзхэн сэтгэлийн минь гэнэхэн хайр (өгүүллэг)

Урлаг Урлаг08/02/2014Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
sad-love-quotes-that-make-you-cry-642x4062331908582014-02-08-15-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хайртай хэрнээ хайрлуулж чадаагүй
Хэнзхэн сэтгэлийн минь гэнэхэн хайрыг минь өршөө
Асгасан хэрнээ асгаагүй нулимсанд
Алдаандаа харамсаагүй намайг өршөө

Гэсэн мөрүүд нэгэн найрагчийн сэтгэлд орж ирсэн юм гэдэг. Ай хөөрхий ёстой үнэн үг юм даа. Ер нь хүний амьдрал гэдэг хайр сэтгэл, итгэл, хүлээлт, жаргал зовлон баяр гунигаар дүүрэн байдаг юм байна. Гэтэл би гэдэг хүн хайрлаж дурлаж явсан хүнээ өөр охинд алджээ.

Энэхүү сэтгэлийн гутралаас болж үхэлтэй ч биш дээ. Өөрийнхөө төлөө болон чиний төлөө бүхнийг мартая гэсэн боловч даанч чадахгүй юм. Дассан сэтгэл гэдэг ямар хэцүү юм бэ ? Тиймээ… Орчлонд чи минь ганцхан минийх байгаасай гэж наранд тэмүүлсэн хос хунг хараад өөрийн эрхгүй санаа алдлаа Эгэл нэгэн дүрээрээ сэтгэлд дотноссон энхрий ялдам энгүй дөлгөөхөн царай ухаалаг харцыг чинь би үгүйлж сууна. Үүр шөнийн сүүдэр унатал хувь тавилангаа гунигийн шад тэрлэх энэ л өдөр цэглэе гэсэн юм. Цээжинд минь гунигийн дуу нэвт сэнгэнэж, чиний өвөр дээр өөр бүсгүй заларсан нь нар шиг хайрыг минь үүлээр халхалж, үүрийн жаварт жиндсэн миний л хайр хөөрхий еэ. Гэрийн хаяагаар гүйлдэх борхон жаалууд , анхны хайрынхаа захиаг атгасан арван жилийн охид хөвгүүдийг хараад би йим л явсандаа гэж санаа алдахад сувдан сор суугаагүй ээжийнхээ харцанд нялх бүжин шиг эрхэлсэн хэвээрээ. Чи бидэн хоёр арван жилд байхдаа уулын ихэр толгод шиг ижилдэн төрсөн ч юм шиг , дурлахын дээдээр бие биендээ дурлачихаад бүтээгүй хайрынхаа тухай дурсах хүсэл даан ч алга. Эргэх амьдралд хонгорхон сэтгэлийг минь эзэмдэх сайхан залуу халхын нутагт бий биз дээ. Хэнэггүйхэн сэтгэлийг минь эзэмдсэн ихэмсэг зант чамдаа дэндүү их бүр ухаангүй дурлажээ. Би ихэмсэг хөвгүүнд дурласан болохоор ингэж суух нь түмэн зөв. Энэ агшинд гутарч гуниж суугаагаа бичсэн ч ханийн жаргалтай энэхэн хорвоод айлын эзэгтэй, үрийн ээж болох нь гарцаагүй. Дурлалын бурхандаа залбираад ч ханьсах хувьгүй төрсөн болохоор зөвхөн бүсгүй хүний ариухан хүслээр дуулах гэсэн юм. Эрх зантай Даарий чинь арван жилд байсан шигээ гэнэн томоогүй биш ухаантай бүсгүй болсон гэж бодож байна. Цаг цагийн аясаар нас ахиж, морин дэл дээр өнгөрүүлсэн бяцхан үеээ санах бүр чи минь сэтгэлд залраад л …

Бие болоод хайрыг чинь эзэмдсэн азтай эхнэр алаг үрээ аз жаргалтай явуулах нь чиний үүрэг. Яльгүй бүрэг инээмсэглэл цацруулаад холоо одсон хайрандаа гуниж яваад ч яах юм билээ. Хорвоогийн жамаар өврийнхөө хайрыг өөр хүнд дэлгэе дээ. Дурлалдаа дулаацаж чадаагүй миний зүрхийг хэн ч чагнасан алаг хархан мэлмий минь ч чамайг хайрладаг байсан. Булбарай зөөлөн гарыг чинь бусдаас илүү хайрлаж, бүлээхэн дуслаар илбэж чадахгүй. Уул шиг сайхан хөвгүүн чамайг үсээ буурал болтол нь хайрлажа явах юм шүү. Чи надад хэний ч өмнө бардам инээмсэглэл төрүүлж хүнийг татах увдисыг шингээж өгсөнд баярладаг. Чамайгаа санах бүр тоодон хормойтой балчирхан насаа үгүйлж эргээд арван хэдэн насандаа очиж дурласан шиг дурлаж үзмээр санагдана. Орчлонгийн эгэл нэгэн шүлэгч бүсгүй чамайг хайрлаж явсныг хожим дурсаад ч хэрэггүй. Эр хүн болж төрсөн авааль ханийхаа дэргэд үнэнч гэргий нь байхсан гэж найраг төрүүлж сууна. Ай хөөрхий атгахан зүрхний шаналал, агуу их дурлалаа гэж…

Хайрлах гээд хайрлаж чадаагүй
Хайрлах ухаанаа ч олоогүй гэнэн хайр минь
Гэгэлгэн хайрын эзэн чи минь баяртай
1998 он

Хэнзхэн сэтгэлийн минь гэнэхэн хайр
Оруулсан admin on 2005-06-09 18:33:48 (2272 уншсан)

Хайртай хэрнээ хайрлуулж чадаагүй
Хэнзхэн сэтгэлийн минь гэнэхэн хайрыг минь өршөө
Асгасан хэрнээ асгаагүй нулимсанд
Алдаандаа харамсаагүй намайг өршөө

 

Гэсэн мөрүүд нэгэн найрагчийн сэтгэлд орж ирсэн юм гэдэг. Ай хөөрхий ёстой үнэн үг юм даа. Ер нь хүний амьдрал гэдэг хайр сэтгэл, итгэл, хүлээлт, жаргал зовлон баяр гунигаар дүүрэн байдаг юм байна. Гэтэл би гэдэг хүн хайрлаж дурлаж явсан хүнээ өөр охинд алджээ. Энэхүү сэтгэлийн гутралаас болж үхэлтэй ч биш дээ. Өөрийрхөө төлөө болон чиний төлөө бүхнийг мартая гэсэн боловч даанч чадахгүй юм. Дассан сэтгэл гэдэг ямар хэцүү юм бэ ? Тиймээ… Орчлонд чи минь ганцхан минийх байгаасай гэж наранд тэмүүлсэн хос хунг хараад өөрийн эрхгүй санаа алдлаа Эгэл нэгэн дүрээрээ сэтгэлд дотноссон энхрий ялдам энгүй дөлгөөхөн царай ухаалаг харцыг чинь би үгүйлж сууна. Үүр шөнийн сүүдэр унатал хувь тавилангаа гунигийн шад тэрлэх энэ л өдөр цэглэе гэсэн юм. Цээжинд минь гунигийн дуу нэвт сэнгэнэж, чиний өвөр дээр өөр бүсгүй заларсан нь нар шиг хайрыг минь үүлээр халхалж, үүрийн жаварт жиндсэн миний л хайр хөөрхий еэ. Гэрийн хаяагаар гүйлдэх борхон жаалууд , анхны хайрынхаа захиаг атгасан арван жилийн охид хөвгүүдийг хараад би йим л явсандаа гэж санаа алдахад сувдан сор суугаагүй ээжийнхээ харцанд нялх бүжин шиг эрхэлсэн хэвээрээ. Чи бидэн хоёр арван жилд байхдаа уулын ихэр толгод шиг ижилдэн төрсөн ч юм шиг , дурлахын дээдээр бие биендээ дурлачихаад бүтээгүй хайрынхаа тухай дурсах хүсэл даан ч алга. Эргэх амьдралд хонгорхон сэтгэлийг минь эзэмдэх сайхан залуу халхын нутагт бий биз дээ. Хэнэггүйхэн сэтгэлийг минь эзэмдсэн ихэмсэг зант чамдаа дэндүү их бүр ухаангүй дурлажээ. Би ихэмсэг хөвгүүнд дурласан болохоор ингэж суух нь түмэн зөв. Энэ агшинд гутарч гуниж суугаагаа бичсэн ч ханийн жаргалтай энэхэн хорвоод айлын эзэгтэй, үрийн ээж болох нь гарцаагүй. Дурлалын бурхандаа залбираад ч ханьсах хувьгүй төрсөн болохоор зөвхөн бүсгүй хүний ариухан хүслээр дуулах гэсэн юм. Эрх зантай Даарий чинь арван жилд байсан шигээ гэнэн томоогүй биш ухаантай бүсгүй болсон гэж бодож байна. Цаг цагийн аясаар нас ахиж, морин дэл дээр өнгөрүүлсэн бяцхан үеээ санах бүр чи минь сэтгэлд залраад л …

Бие болоод хайрыг чинь эзэмдсэн азтай эхнэр алаг үрээ аз жаргалтай явуулах нь чиний үүрэг. Яльгүй бүрэг инээмсэглэл цацруулаад холоо одсон хайрандаа гуниж яваад ч яах юм билээ. Хорвоогийн жамаар өврийнхөө хайрыг өөр хүнд дэлгэе дээ. Дурлалдаа дулаацаж чадаагүй миний зүрхийг хэн ч чагнасан алаг хархан мэлмий минь ч чамайг хайрладаг байсан. Булбарай зөөлөн гарыг чинь бусдаас илүү хайрлаж, бүлээхэн дуслаар илбэж чадахгүй. Уул шиг сайхан хөвгүүн чамайг үсээ буурал болтол нь хайрлажа явах юм шүү. Чи надад хэний ч өмнө бардам инээмсэглэл төрүүлж хүнийг татах увдисыг шингээж өгсөнд баярладаг. Чамайгаа санах бүр тоодон хормойтой балчирхан насаа үгүйлж эргээд арван хэдэн насандаа очиж дурласан шиг дурлаж үзмээр санагдана. Орчлонгийн эгэл нэгэн шүлэгч бүсгүй чамайг хайрлаж явсныг хожим дурсаад ч хэрэггүй. Эр хүн болж төрсөн авааль ханийхаа дэргэд үнэнч гэргий нь байхсан гэж найраг төрүүлж сууна. Ай хөөрхий атгахан зүрхний шаналал, агуу их дурлалаа гэж…

Хайрлах гээд хайрлаж чадаагүй

Хайрлах ухаанаа ч олоогүй гэнэн хайр минь

Гэгэлгэн хайрын эзэн чи минь баяртай

1998 он

– See more at: http://www.biirbeh.mn/index.php?sel=content&f=one&obj_id=227#sthash.mpPdXREM.dpuf

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24 -нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025

Ган-Эрдэнийн Гансүлд өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

16/05/2025

“Blackpinк” аялан тоглолтоо “Deadline” буюу “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.