Ахимаг настай боловч өндөр хэргэмтэй нөхрөө эзгүйчлэх дуртай нэгэн залуу эхнэр байжээ. Нөхөр ноёр нь хэд хоногийн хугацаагаар анд явж гэнэ. Нэг өдөр залуу хатан хийх, хэлэх юмаа олж ядан, гаран орж гаран, доноголзож зогстол тэднийд нэгэн залуухан бадарчин иржээ.
Бадарчин залуу ч бас яггүй зальтай, хүүхэмсүү эр байж. Залуу хатагтай үе тэнгийн насны зочин ирсэнд ихэд баярлан хоол унд бэлтгэн хонож нойрсоод явахыг хүсчээ. Залуу хатны анхаарал татсан өөр нэг зүйл гэвэл зочин өврөө суйлан ам хэрийн сайхан халиу гаргаж ирээд хацар, нүүрээ арчиж байжээ.
Залуу хатан зөвхөн хормойн явдалд дуртай төдийгүй бас эд мөнгөний шуналтай хүн юмсанж. Тэгээд хос залуу бие биенээ сайн ойлгосон учир шөнийн турш жаргалаа эдэлж хоножээ. Бадарчин ч сэтгэл нэн ханамжтай байсан учир шөнө мөнөөх халиугаа хатанд бэлэглэн түүнээс өндөр үнэлэлт авсан байна.