Ангилал: Жүжиг

Тэгээд бүсгүй намайг ширтэв. Яг л анх удаагаа харж байгаа юм шиг. Гэвч ард минь, чийдэнгийн цаагуур эргэж буй энэ бүсгүйн гилтэгнэсэн төрхийг мэдрэхдээ, би түүнийг анх удаа харж буйгаа ойлгосон юм. Би тамхи асаалаа. Сандлын нэг хөл дээр тэнцвэрээ олон тухалж авахаасаа өмнө тамхиа шуналтайгаар, удаан гэгч соров. Үдэш бүр чийдэнгийн хажуунаас намайг ийнхүү аждаг мэт тэр зогсоно. Чимээгүйхэн биенээ ширтсээр хэдэн хором өнгөрлөө. Сандлынхаа ганц хөл дээр тэнцвэрээ олон суух би, урт нарийхан гараа чийдэн дээр тавин зогсох тэр. Бүсгүйн гэрэл татуулсан зовхийг хараад “Цэнхэр нохойн нүд” гэж хэлдэг минь бүр дасал болчихсон мэт санагдана.

Хүн амьдралаа зохицуулкуугээр, ухаан гаргаж суркуугээр ер нь яаж ямар балдуушныхаа бийзнэсээ ярихав дээ. Хээ цэс, үхсэн бааас!!! Өө уучлаарай. Хүн ийм муухай харааж болдгүүм шүү л гэж үзүүлжаагаан шүү. За ингээд холын бодол гэж юу болох тухайд хэдүүлээ хэсэг зуур үзээд алды даа.

Тошикогийн нөхөр үргэлж завгүй. Бүр орой болсон хойно ч хурдхан шиг яваад ирэх уулзалт түүнд заавал гарах бөгөөд эхнэрээ гэр лүү нь таксигаар хариулчихаад алга болж өгнө. Гэлээ ч царай зүс сайтай жүжигчин эртэй гэрлэхдээ эм хүн үүнээс өөр юунд найдсан байх вэ? Нөхөр нь түүнтэй хамт үдшийг өнгөрөөж байх болно гэж бүсгүй мунхаглан итгэсэн нь эргэлзээгүй. Басхүү барууны хэв загварын тавилгууд, шалан дээр нь үзэгдсээр байх цусны толбоноос эвгүйцсэн эхнэр нь гэрээдээ ганцаар харина гэхээс хичнээн айж буйг ч мань нөхөр мэдэж байсан нь лавтай.

Улаанбаатарын үдэш хөл хөдөлгөөнтэй. Цагийн байдал бүгчим халуун. Дөрвөн зүг уйтгартай. Архиндаа халамцсан хөлчүүрхэгсэд энд тэндгүй холхино. Хотын гудамжаар цэнгээний газар, зочид буудал үргэлжилжээ. Үүгээр түүгээр эргүүлийн машин дохиогоо хангинуулан эргэлдэнэ.

Ямар ч шатгаангvй уурлах явдал байж vл болно. Гэтэл ямар нэгэн хvнд битvv уур хvрэх явдал тохиолдож болно шvv дээ. Хvн ингэж уурлахаараа гол тєлєв хажуу дахь руугаа халдан хэрvvл эрэх бєгєєд хариуд нь хvн “Yгvй чи юу болов? Зvв зvгээр байгаад уурлах чинь юу вэ?” гэж гайхна. Гэтэл цаадах нь хаанаас шалтгаангvй уурласан байх билээ. Заавал шалтгаантай! Бусдад хэлж болохгvй, нууц амин хувийн нэг зvйл сэтгэлийг нь маажсанаас юмуу эсхvл vргэлжлэн хоргоддог байсан байх ёстой. Жишээлбэл, нэг хvн өөр эмэгтэйд, эс бол эхнэр нь бусадтай сэтгэлтэй болж орхисон бол хєєрхий амьтан, єєрийн эрхгvй уурлан мєн єєрийн эрхгvй хэрvvл гуйна. Ингэхлээр уг, учрыг нь олж мэдээгvй нєгєє дэх нь “уурлах юм болоогvй байхад уурлалаа” гэж гайхах нь аргагvйеэ дээ.

Оюунаа өнөөдөр гэрээсээ гарахаас өмнө нилээдгүй тольдон гангалж гарав. Нэгэн найз бүсгүй нь түүнийг ажлынхаа ганц бие залуутай танилцуулна гэж амлажээ. Тэрээр ганган хүүхэн хавар намар гэсэн үгийг төдийлөн тоолгүй аль болох биеэ ил гаргахаар хувцаслаж эхлэв. Үл ялиг багадсан хөхөвч бүхий гандсан сарнайн өнгөтэй дотуур хувцсаа хэрэг болгон гаргаж өмсөв. Хөх нь үл ялиг бариу хөхөвчиндөө багтан ядан булхалзаж, том ухлаадастай цамцны энгэрээр илхэн харагдаж байгааг сэтгэл хангалуун ажив.

Ингээд ногоороод байвал юу авч шалихав дээ гэх дуунаар би давхийн сэрлээ. Нарнаас нүүрээ халхалж байсан цамцаа хуулан харвал дөрөв тав орчим настай болов уу гэмээр халзан толгойтой, онигор нүдтэй түнтгэр бор хүү зогсоно. Хацар нь улаа бутраад хачин эрүүл, тохой нь нөхөөстэй, энгэр нь халтардсан дээл өмсжээ. Түүний ард их номхон болов уу гэмээр хонгор алаг даага толгой хаялан тургина. Нойрмог нүдээ нухлаад тэр том хүнтэй юу гэж яриа эхлэхээ мэдэхгүй гөлрөв.

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв. Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ. Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв. Хөгшин гуйлгачин тун их баярлажээ

Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг дөчин гурван жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. Арван хоёр настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа. Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм.

Нэгэн удаа Эрнест Хемингуэй тэргүүтэй хэсэг зохиолчид хүний сэтгэлийг хөндөж чадах хамгийн богино өгүүллэг бичихээр бооцоо тавьжээ. Ингээд Хемингуэй ялсан байна. Түүний өгүүллэг: «Хүүхдийн гутал зарна. Огт өмсөөгүй.» («For sale: baby shoes, never worn»).