Манай ангийн нэг хүүхэд харьж явах нь харагдав. Түүнийг Роберт гэдэг юм. Бүх ном дэвтрээ, сургуулийн хувцас хунараа барьчихсан явж байлаа. Би дотроо “Энэ нөхөр ч сургуулийн шүүгээнд зарим юмаа хийгээд үлдээчихэж мэдэхгүй мангар амьтан байна даа” гэж бодож байв. Тэгээд долоо хоногийн сүүлээр тоглох хөлбөмбөгийн тэмцээнийхээ талаар бодож байлаа.
Ангилал: Жүжиг
Энэ хорвоод үгүй гэж хэлж боломгүй нэгэн гуйлт бол хүүхдийн гуйлт гэж зүйл байдал.
Алдсан эндсэн нэгэндээ авралын гараа сунгаж өршөөж хэлтрүүлдэг нь аль ч төрийн бодлого, энэрэл, нигүүлсэл байдаг билээ. Эртнээс хаад ноёд ямар нэгэн баярыг тохиолдуулан өршөөлийн зарлиг гарган хамгийн түрүүнд эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өршөөдөг нь энэ дэлхийн хууль гэлтэй.
“Зүүдний арван шөнө” зохиол бол японы үргэлжилсэн үгийн мастер Нацүмэ Соосэкийн арван ондоо зүүдний хэлхээс бүхий цуврал өгүүллэгүүд юм. Зуугаад жилийн өмнө бичигдсэн их зохиолчийн нэн сонирхолтой өгүүллэг-зүүдний зураглалийг орчуулагч О.Жаргалсайханы япон эхээс монгол хэл рүү хөрвүүлснээр цувралаар хүргэж байгаа билээ. Ингээд Зүүдний тав дахь шөнийг хүргэж байна.
ТАВ ДАХЬ ШӨНӨ
Ийм зүүд зүүдлэвэй.
Эртэн цагийн хэрэг явдал агаад баларын үе бололтой юм, миний бие дайлаар мордоод заяа нь хаяж ялагдсан тул дайсандаа олзлогдон дайсны их жанжны өмнө туугдан хүргэгдэвэй. Тэр үеийнхэн цөм л нуруулаг биерхүү хүмүүс байх ажээ. Бас уртын урт сахалтай юм. Арьсан бүс бүслэж түүндээ бэрээ саваа лугаа адил жад хутга хавчуулжээ. Нум сум нь ороонго дэрсний бүдүүнээс нь авч ирээд тэр янзаар нь хийсэн мэт харагдана. Маажин түрхсэнийг эс тооцвоос зүлгүүрдээ ч үгүй туйлын бүдүүн баараг эд болой.
Дайсны жанжин нум сумаа тэхий дундаас нь баруун гараараа атгаж бариад сумаа өвсний толгой чигт онилон нэрмэлийн тогоо хэвтүүлсэн мэт юм дээр суужихуй. Царайг нь ажваас өтгөн хоёр хөмсөг нь нийлэн алдсан харагдана. Тэр үед сахлын хутга мэдээж байгаагүй биз ээ. Би олзны хүн тул нуруугаа яахин амраах вэ, өвсөн дээр завилаад сууж байлаа. Хөлдөө том гэгч сүрлэн гутал өмссөн байв. Тэр үеийн сүрлэн гутал гэгч их гүн эд байлаа. Босохоор өвдөгөөр татна. Хоншоор дээрээ сүрлээ бага зэрэг сүлжиж үлдээгээд согсоо болгон унжуулж, тэр нь алхахад бөнжигнөн чимэг болж буй нь тэр ажээ.
Их жанжин түүдгийн дэргэд миний нүүр рүү ширтэж байгаад “ чи үхэх үү, сэхэх үү” гэж асуулаа. Энэ бол тэр үеийн ёс агаад олзны хүн хэн ч байсан түүнээс ийн асуудаг байжээ. Сэхье гэж өчвөөс дагалдая гэсэн үг болох ба үхнэ гэвэл чамд дагаар орохгүй шүү гэсэн утгатай. Би шулуухан л үхье гэвээ. Жанжин өвсний толгой дээгүүр онилж байсан нум сумаа нөгөө тийш нь чулуудаад бүсэндээ өлгөсөн бэрээ шиг жадаа аажуухан сугалсаар гаргаж ирлээ. Түүн лүү салхинаа сэвэлзэх түүдгийн гал хажуунаас нь үлээн байлаа. Би баруун гараа агч мод шиг дэлгэж, алгаа жанжин зүг хандуулан дээш өргөв. Байз хүлээгээрэй гэсэн дохио юм. Жанжин жад хутгаа сар хийтэл хуйванд нь буцааж хийж байна. Тэр үед ч гэсэн хайр сэтгэл гэж байсан билээ. Би үхэхийнхээ өмнө сэтгэлдээ бодож явдаг бүсгүйтэйгээ уулзмаар байна гэж өчлөө. Жанжин за тэгвэл үүр цайж тахиа донгодох хүртэл хүлээе гэв. Тахиа донгодохоос өмнө амжиж тэр бүсгүйг энд дуудаж авчирах хэрэгтэй болов. Тахиа донгодож байхад бүсгүй эс ирэвээс би уулзаж чадахгүй үхэх бүлгээ.
Жанжин суусан хэвээр түүдгийн гал ажиглан байвай. Би аварга том сүрлэн гутлаа зөрүүлсээр бүсгүйг хүлээн өвсөн дээр сууж байлаа. Шөнө улам бүр харанхуйлсаар. Үе үе түүдгийн гал чад пад хийн дуугарна. Ийн бүрийд мэгдэж сандарсан мэт очис жанжин руу үсчинэ. Жанжины нүд хав хар хөмсөг доороос гялалзана. Тийн ахуйд хэн нэгэн ирээд шинэ цучилыг их галын дунд шидэж хаяад одлоо. Хэсэг азнаж байтал гал дахиад л пас пис хийн дуугарна. Түнэр харанхуйг няслаад авах мэт чадмаг гэгч дуу байна.
Тэр үед бүсгүй ар талынхаа царс модноос уяатай цагаан морийг тайллаа. Дэл юугаа гурвантаа шилгээх өндөр цагаан мориныхоо нуруун дээр тэрээр сэвхийтэл үсрэн мордов. Эмээл ч үгүй, хазаар ч үгүй зайдан морь авай. Бүсгүй урт цагаан шилбээрээ гэдэсийг нь давирахуй морь ухас хийн давхилаа. Хэн нэгэн хүн түүдгийн гал өртөөлсөн байх тул тэртээ тэнгэрийн хаяа бүдэг бадагхан цайвалзан харагдана. Хүлэг морин энэхүү гэгээ рүү нүдийг сортойлгон харанхуйн дунд дүүлэн одлоо. Самсаанаасаа галын дөл шиг амьсгааг хоёронтоо гарган давхилаа. Тийн атал л бүсгүй нарийхан шилбээрээ морины гэдэсийг хайр найргүй өшигчин давирна. Морин туурайн чимээ тэнгэрийн дуу шиг нүргэлэн хурдлан айсуй. Бүсгүйн салхин хиур шиг үс харанхуйн дунд арагш чангаана. Тийн атал л түүдэг галын хажууд хараахан ирсэнгүй бүлгээ.
Гэтэл хав харанхуй замын хажуухнаас гэв гэнэт кү-ка-ри-кү гэх тахиан дуу хадах нь тэр. Бүсгүй биеэ сул тавьж хоёр гартаа тас атгасан цулбуураа ихэд дугтарлаа. Морь урд хөлийн туурайгаа хатуу хадан дээр тас байлган хэгз татжээ. Кү-ка-ри-кү хэмээн тахиа хоёронтоо донгодлоо. Бүсгүй уулга алдан тас атгасан цулбуураа нэгэнтээ сулрууллаа. Морины хоёр өвдөг хугарчээ. Гэсэн хэдий ч унасан эзэнтэйгээ хоёул чанх урагш мацна. Хадны доор гүнзгий ангал байлаа. Туурайн ором хад чулуун дээр үлдсэн хэвээр. Харин тахиа дуурайж донгодсон нь зэтгэр байж. Морин туурайн ором хадан дээр сийлэгдэж байх агшинд аяагласан зэтгэр миний дайсан байвдаа.
ОРЧУУЛСАН: О.ЖАРГАЛСАЙХАН
Наймдугаар сарын бороотой өдөрүүд үргэлжилсээр….
Урт цувтай,өнгө өнгийн шүхэр барьсан хүмүүс хотын гудамжаар холхино.Би ч тэднийг цонхоор ажиглан сууж байлаа.Хотын төвын замын хажуугийн гудамжин дахь жижигхэн дэлгүүрт би худалдагчаар ажилладаг байв.Бэлэг дурсгалын зүйлс,тоглоом,уран зохиолын ном гэх мэт зүйлс худалдахийн сацуу сүүлийн үед бороотой өдрүүдийг ашиглан шүхэр,усны гутал зарах болсон юм.Тэр маань ч бодож байснаар гайгүй сайн гүйлгээтэй байлаа.Цонхны хажуудах жижиг сандал дээр гаднах орчинг ажиглан сууж байтал дэлгүүрийн шилэн хаалга онгойж бороонд нэвт норсон эр мөрөө хавчин орж ирэв.
1970-аад оны дундуур Төв аймгийн Батсүмбэр сумаас нутаг сэлгэж, Атарын сангийн аж ахуйд нэгэн айл халуун ам бүлээрээ нүүж ирээд төвхнөжээ. Тэднийхийг З.Зундуйнх гэдэг бөгөөд гарын таван хуруу шиг өв тэгш сайхан таван хүүхэдтэй юмсанж. Том нь хүү бөгөөд аав, ээжийгээ дагаж мал дээр гарсан бол дүү нар нь ерөнхий боловсролын дунд сургуульд сурагчид байжээ. Харин хамгийн бага охин дүү нь таван настай балчир бөгөөд сургуульд суухад хоёр жил дутуу байж. Ах, эгч нар нь сургуулийн дотуур байранд байдаг бөгөөд өвөл, зуны амралтаараа аав, ээждээ дээрээ ирж тус дэм болдог байжээ.
”Гэгээн алсад одохсон”…. Василий Шукшин
Онгоцноос буухад зүрх давчдаж, цээж багтрам пүнхийсэн халуун угтлаа. Хар аяндаа хөлс цутгаж, даавуу цамц дал мөрөнд наалдан, юухан хээхэнд ч уцаарламаар. Найман сард хадланчдын майхан ийм билээ. Хайр найргүй шарах жин үдийн наранд хуйхлуулсан гандмал майхан чимээгүй уугиж, хэзээ мөдгүй гал угалзлан асах нь уу гэмээр хиншүү үнэртэж, шар хэдгэнэд ээрэгдсэн унаа морьд амь тэмцэн цовхочдогсон.
Батхүү байн байн цонхоор харан өндөлзөж, үе, үе цаг руугаа хяламхийн харж байлаа. Уулзах цагаасаа хэтэрхий эрт ирсэн гэдгээ мэдэж байсан ч тэр сандарч, бас тэвдэж эхлэв. “Отгоо ирэх болов уу? Ирчихээд миний саналыг яаж хүлээж авах бол?” хэмээн бодож, улам бүр айж байгаагаа л мэдэж байлаа. Ядаж байхад цаг хугацаа зогсчихсон юм шиг л санагдаад болдоггүй. Бас тэр нэг өдөр хөөгөөд явуулчихсан хүнтэйгээ эргэж уулзана гэж бодохоор халгаж байгаагаа мэдэж байсан ч “Дүүрсэн хэрэг. Уулзаад л гуйгаад л үзье” хэмээн өөрийгөө зоригжуулах гэж оролдов.
Би энд яг нэг жил болж байна. Хүүхэн болгон атаархаж, хүн болгоны магтдаг байсан зөөлөн, булбарай арьс минь одоо хэдийнээ улаан ягаан толботой, хатуу хайрсан бүрхүүл болон хувирчээ. Жил, яг нэг жил… Хүмүүс намайг загас гэж бодох болсоор яг жил болж байна. Хүмүүс ч гэж дээ, үнэндээ бол төрсөн хүүхдүүд маань надаар зугаацах болсоор гурван зуун жаран таван хоног өнгөрөөд байгаа хэрэг.
Ижий аавтайгаа утсаар харилцана, дуу хоолойгоо сонсоно гэдэг ингэж их ажил ордог, зүтгэл нэхдэг, хааяахан бас олддог үнэ цэнэтэй байжээ. Одоо бол хэдэн өдөртөө байтугай цаг тутам ярих боломж байна. Өөрт тань сэтгэл л байваас өвөрт тань тэр хэрэгсэл нь бэлэн байна.
“Байна уу? ээж ээ” дуунаас танд үлдэх 5 зүйл-нийтлэлийг нулимстай нүдээр уншаад аав, ээжийгээ жигтэйхэн саналаа… Намайг оюутан байсан 1980-аад онд гар утас гэж байсангүй. Аав, ээж, эгч гурав маань сумын төвийн холбоонд очиж захиалга өгч байж надтай ярина. Хэдийгээр сумын төв ч гэлээ ийш тийшээ ярих, цахилгаан илгээх гэсэн хүний дараалал бас байна аа. Суурин утасны дугаараар захиалга өгөхөд хотын холбоочид эргэж манай сумын холбоочинд холбоно.
Хавар болох цаанаа л нэг уйтгартай. Хавартай хамт чамайгаа үдсэн болохоор би хаварт дургүй. Энэ л үед би чамайг хэзээ хэзээнээс илүү ихээр үгүйлэн санах юм. Яг одоо би цонхоор харан зогсоод бас л чамайгаа бодож байна. Хаврын салхи цаанаа л нэг зэврүүхэн, цонх нэвт үлээх мэт сэнгэнэнэ. Хааяа хааяахан ганц нэг хүмүүс хаа нэг тийшээ яарч байгаа юм болов уу гэлтээ түргэн түргэн алхалан өнгөрнө.