Ангилал: Жүжиг

Ерээд оны эхэн үед “Тусгаар тогтнол эхийн хэвлийд оршдог”, “Цусанд минь өргес ургавал яана аа!” гэсэн гарчигтай нийтлэлийн үзэл санаа нийгмийг сэрдхийлгээд авсныг тэр үеийн уншигчид санаж байгаа биз ээ!

Нэгэн эмнэлгийн мэс заслын тасагт дунд эргэм насны хоёр эмч ажилладаг байв. Тэр хот нь үйлдвэрийн газар ихтэй учир эмнэлэгт ирдэг хүмүүсийн ихэнх нь үйлдвэрийн осолд өртсөн хүмүүс байдаг байлаа. Нэг жилийн дараа эмнэлэгт маш залуухан эмч иржээ. Тэр залуу эмч ямар ч хүнд ажлыг дор нь хийчихдэг, тэгсэн хэрнээ ердөө ч гомдоллодоггүй нэгэн байв. Хуучин эмч нар нь илүү олон жил ажилласан гэдгээрээ ажлынхаа хүнд хэцүүг залуу эмчид даалгачихаад өөрсдөө хөнгөн өвчтөнтэй харьцана, эсвэл гоо сайхандаа анхаарч ирдэг эмэгтэйчүүдтэй л уулздаг байв.

Үгүй энэ чинь юу гээчийн нүгэлтэй үг хэлдэг хүүхэд гээч вэ? Хэлний бузар шүгэлчихэж. Аргагүй аргагүй, эцэг эх хоёр нь үргэлж хэрэлдээд байгаа хойно. Тэдний хэрүүлийн бузар хэлэнд нь шингэчихэж гэсээр Должин эмгэн ач хүүгийнхээ хэлийг мөнгөн хусуураар хусаж гарав. Тэгээд усаар дахин дахин зайлуулж, сайн угаа гэм! Ийм жаалхан биенд тийм том санаа тээж явна гэдэг байж болшгүй. Сайн сайхан санаа үүрээд яваа сан бол түшиж дэмжээд ч болох нь ээ. Хажууд нь явахгүй юу. Муу муухай юм агуулсан зүрх сэтгэл гэгч юуг ч бүрэлгэх аюултай. Аа базарвааний хумпад суухай. Энэ хүүхдийн хэлний бузрыг ариутгаж тусал. Бурхан багш минь хэмээн залбиран үглэнэ. Сонин хүүгийн уур бяцхан зүрхэндээ багтахгүй болтлоо сагсайна. Ёстой ална даа. Заавал ална гэж үнэнхүү хорсолтой заналтайяа нүдэнд нь хар хорын нулимс хор шиг тунарна.

ХХ зууны эхэнд Өрнийн их соёлт Парист талын монгол бүсгүй гоо үзэсгэлэн, цэцэн ухаан, цог жавхаагаа гайхуулж явсан түүх бий нь сонин. Ниржидмаа хэмээх тэрхүү бүсгүйн тухай түүхийн шарласан хуудас сөхөж олсон мэдсэнээ эвлүүлэн өгүүлсү. Нидерландын дипломатч, хятад судлаач Карл Баркман ХҮII зуунд Ижил мөрөн тийш нүүж одсон Зүүнгарын торгуудын тэргүүн ноёдын нэг Дондогдашийн хүү, оросуудын барьцаанд нийслэл Санкт-Петербургт нь очиж олон жил амьдарсан, Монгол руугаа буцаж нүүсэн ойрадын их нүүдлийг манлайлагсдын нэг Асарай тайжийн тухай “Mandate” хэмээх роман бичсэн бий. Романы эхэнд “Дотнын найз, торгуудын гүнж Ниржидмаадаа зориулав” гэсэн байх бөгөөд өмнөх үг болгож оруулсан өгүүллээ К.Баркман авгай “Ниржидмаа” хэмээжээ.

Шүүхийн шинжээч мэргэжилтэй нэгэн залууд тохиолдсон бодит явдлаас сонирхуулан бичихээр шийдэв.
Санаатай болон санамсаргүй байдлаар амиа алдсан хүмүүсийн цогцост задлан шинжилгээ хийдэг Нямаа гэх 30 гаруй насны залуу мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллажээ. Түүний хувьд эхлээд цогцост задлан шинжилгээ хийнэ гэдэг үнэндээ хэцүү, бас амаргүй даваа байв. Айдсаа дарахын тулд дандаа 100 грамм татаад үндсэн ажилдаа ордог байсан талаар тэрбээр хуучлах дуртай нэгэн. Нэгэн удаа тэрбээр өөртөө тохиолдсон тоогүй явдлаа өгүүлсэн ч үнэндээ энэ тоогүй явдал нь өөрт ерөөл буян болж, удмыг нь залгаж, ургийг нь гагнах хүү болж иржээ. Нямаагийн аав, ээж Дархан хотод амьдардаг бөгөөд нэгэн өвөл хөгшүүлээ иргэж ирэхээр хайртай хань, охиндоо хэлэлгүй ажлаа тараад л гэртээ ч ирэлгүй чимээгүй явчихжээ. Тэрбээр ажлаа дуусгаад орой 18 цаг өнгөрөөд гарсан аж. Мөн өвөл байсан болохоор гадаа аль хэдийнэ харанхуй болжээ. Хэдий тэр ганцаараа ч гэлээ хань болгоод аваад явчих хүн байхгүй тул хөгжмөөрөө хань хийхээр шийдэж, хотоос гараад Дарханы зүг хүлгийн жолоо залав.

Хайр харууслын хэдэн мөр холбон суухдаа
Хайртай ээждээ зориулж толгой холбож үзлүү би
Харамгүй өгөх сэтгэлээс тань угжиж өсчихөөд
Харамлаж таниас үзэг цаасаа нуужээ би…

Надад гар утас л хэрэгтэй байлаа. Тухайн үед одооных шиг iphone, Samsung зэрэг ухаалаг, том дэлгэцтэй гар утас байгаагүй. Ийм утас гарч ирнэ гэж зүүдлээчгүй явсан үе. Ангийнхан бүгд л өнгөт дэлгэцтэй, стерео дугаралттай, бас тэрүүхэндээ зураг авчихдаг гар утас хэрэглэдэг байв. Харин надад байсангүй. 10 дугаар ангийн “том залуу” гар утасгүй явна гэдэг миний хувьд гутамшиг байлаа.

Түүнийг гэртээ ядарч сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс “Ааваа та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?” гэж асуужээ. Тэрээр энэ чамд хамаагүй гэж уцаарлан хэллээ. Гэхдээ ааваа хүү нь мэдмээр байна гэж хүү нь шалав. “За яахав 20$ олдог” хэмээн хариуллаа. Гэтэл хүү нь “та тэгвэл надад 10$ өгөөч” гэх тэр. Аав нь учиргүй уурлаж “Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом янз бүрийн юманд чинь зарцуулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод хаалгаа хаа гэжээ.

Тандаа захидал бичээгүй уджээ, амгаланг тань айлтгая. Одоогоос тавь гаруй жилийн тэртээ оюутан ахуй цагтаа таньдаа захидал бичиж, сургуулийн хүүхдээр бичүүлсэн захидлыг тань авч зохих хэмжээгээр ээжтэйгээ захидлаар харилцдаг байлаа.

Ги дө Мопассан
Ги дө Мопассан Францын Норманд нутагт төрсөн. Тэрбээр Норманд нутгийн онгон тансаг байгальтай Этратай нутагт ихэнхи насаа өнгөрөөн зохиол бүтээлдээ эх нутгаа магтан дуулсан нь алдрын манлайд хүргэсэн билээ.