Ангилал: Театр

1934 онд төрийн шагналт, зохиолч Д.Нам­даг Улсын төв театр буюу “Бөмбөгөр ногоон”-ы жүжигчид шинэ жүжгийн зохиол­гүй байгаа талаар яруу найрагч Д.Нацагдоржид хэлсэн байна. Их зохиолч “Надад нэгэн аялгуут эмгэнэлт зүйл бичих сэдэв байгаа” гэснээр автономитын үед үзэсгэлэнт сайхнаараа дуунд мөнхөрсөн Юндэн гөөгөө гэдэг хүний бодит амьдралыг ярьжээ. Үүнийг хэрхэн тайзнаа тавьж үндэсний аялгуут жүжгийг бий болгох талаар тэр хоёр ярилцаж, төлөвлөгөө гаргав. Энэ бол “Учиртай гурван толгой” анхны аялгуут жүжиг байлаа. Бүх үйл явдал нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт жүжиг байхаар тохирчээ.

“ТВ коктейль” хамтлагийн тайзны анхны уран бүтээл “Хоёр ертөнцийн буудал” драмын жүжиг дуурийн театрт нээлтээ хийсэн өнгөрсөн амралтын өдөр урлаг, спортын алдартнууд нэгэн дээвэр доор цугларсан “олон одод”-той үдэш байв.

“ТВ Коктейль” хамтлагийнхан өчигдөр УДБЭТ-ын алтан тайзнаа анхны драмын жүжгээ өлгийдөн авлаа. Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хоёр ертөнцийн буудал” жүжиг нэрнээсээ эхлээд л үзэгчдийн сонирхолыг татсаар байсан билээ.

Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгээс сэдэвлэсэн Зуун Чухал Сэдэв нэвтрүүлгийн эхний дугаарт Х.Баттулга уригджээ. Өнөөгийн нийгэмд энэ нэвтрүүлэгтэй адил олон олон сайхан нэвтрүүлгүүдийг үзэгчдэд бэлтгэн үзүүлэх ариун үйлсийг эхлүүлсэн Б.Лхагвасүрэн. Ану нарт ажилын өндөр амжилт хүсэн ерөөж нэвтрүүлгийн та бүхэндээ хүргье…