Ижий аавтайгаа утсаар харилцана, дуу хоолойгоо сонсоно гэдэг ингэж их ажил ордог, зүтгэл нэхдэг, хааяахан бас олддог үнэ цэнэтэй байжээ. Одоо бол хэдэн өдөртөө байтугай цаг тутам ярих боломж байна. Өөрт тань сэтгэл л байваас өвөрт тань тэр хэрэгсэл нь бэлэн байна.
“Байна уу? ээж ээ” дуунаас танд үлдэх 5 зүйл-нийтлэлийг нулимстай нүдээр уншаад аав, ээжийгээ жигтэйхэн саналаа… Намайг оюутан байсан 1980-аад онд гар утас гэж байсангүй. Аав, ээж, эгч гурав маань сумын төвийн холбоонд очиж захиалга өгч байж надтай ярина. Хэдийгээр сумын төв ч гэлээ ийш тийшээ ярих, цахилгаан илгээх гэсэн хүний дараалал бас байна аа. Суурин утасны дугаараар захиалга өгөхөд хотын холбоочид эргэж манай сумын холбоочинд холбоно.
Ангилал: Утга зохиол
Хавар болох цаанаа л нэг уйтгартай. Хавартай хамт чамайгаа үдсэн болохоор би хаварт дургүй. Энэ л үед би чамайг хэзээ хэзээнээс илүү ихээр үгүйлэн санах юм. Яг одоо би цонхоор харан зогсоод бас л чамайгаа бодож байна. Хаврын салхи цаанаа л нэг зэврүүхэн, цонх нэвт үлээх мэт сэнгэнэнэ. Хааяа хааяахан ганц нэг хүмүүс хаа нэг тийшээ яарч байгаа юм болов уу гэлтээ түргэн түргэн алхалан өнгөрнө.
6 үгнээс бүтсэн ч сэтгэл хөндсөн өгүүллэгүүд
Зүгээр л нэг гэмгүй үнсэлт өнчрөл дагуулах уршигтай
Зүгээр л нэг бодолгүй үйлдэл мөнхийн сорвины хөндүүртэй
Зүгээр л нэг санамсаргүй үг гомдол төрүүлэх хүчтэй
Зүгээр л нэг зүггүйттэл насаараа харамсах шалтгаантай
Томоо их дэлгүүрийн гадна шатаар өгсөхдөө “Хүн ирэхийг хүлээх үү, яах вэ” гэж бодол болон явтал нэг бүсгүй хажуугаар нь яарсан аятай точиг, точиг гэсээр өнгөрлөө.
Омгорхол /шүлэг/
Гэрлэн чимэглэлvvд жирвэлзэн анивчиж хотын шөнө эхэлжээ. Би бэлтгэлээ тараад гэр уруугаа яаралгvй алхав. Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэг дундуур…
Хөгшрөхөөр хүн орж ирдэггүй айл болдог юм байна. Тэгээд л үеийнхэн ч өнгөрөөд л, утас ч дуугарахаа болих юм даа.
Нэг жаалхан хархүү цахилгаан бичихээр орж ирлээ. Хүний мөрөөс болсон хөгшин бид хоёр гэрлийн байцаагч тэр хүүтэй хэдхэн үг солих санаатай хэрэндээ бас хөөрхөн өрсөлдлөө. Тэгээд хэлсэн үгийг нь сонсож чадалгүй алдчих вий гэсэндээ би байцаагч залуугийн аманд чихээ дөхүүлээд:
Эдүгээ Япон улсын утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал нь Акүтагавагийн нэрэмжит шагнал бөгөөд энэхүү шагнал нь зохиолчдын цар хэмжээг таниулж тодорхойлдог болсноос хойш наян жил болж буй. Харин Акүтагаваг өөрийг нь ямарваа нэгэн шагнал бус “Орчин цагийн япон өгүүллэгийн эцэг” хэмээх алдар тодорхойлно. Үнэхээр ч Акүтагава Рюүноскэ 35 насандаа амиа егүүтгэх хүртлээ 200 гаруй өгүүллэг бичиж, 8 өгүүллэгийн түүвэр хэвлүүлж “богино өгүүллэгийн их мастер” хэмээн алдаршсан билээ.
Гадаа тэнгэр эвгүйтээд, гэр дотор бие тавгүйтээд… Хаашаа ч харсан нэл ус. Үс, нүүр, хувцас… гэртээ суусаар атал бороонд хамаг бие шалба норчихож. Гэвч бүгдийг усан биетэй болгосондоо сэтгэл ханахгүй, өнөөх бороо шаагисаар л…