Ууж үзсэн, амтыг нь мартсан дарс
Ууж үзсэн, амтыг нь мартсан дарс.
Шимж үзсэн, амтыг нь мартсан уруул.
Уншиж үзсэн амтыг нь мартсан шүлэг,
Угтаа эд цөм нэг юм байсныг
Ухаарч үзсэн.
Ангилал: Утга зохиол
10 дугаар сарын 3. Бид хоёрын танилцсаны 8 жилийн ойн өдөр. Гэвч юун танилцсаны ойгоо дурсах… Сэтгэл хоосрон, толгой задрах мэт ангалзан, цээжин дотор гомдол ч юм уу, гутрал ч юм уу нэг л их хатуу юм зангирч байна. Одоо би чамд гомдохоо ч больчихож дээ. Зүгээр л залхаж байна. Энэ амьдралын цаг минут бүрээс би залхаж байна. Хоёр өдрийн турш сураггүй алга болчихоод, танилцсаныхаа ойн урд орой нь гэртээ ирж шөнөжин агсам тавьж цамнасан нөхрийнхөө тухай гэрэл гэгээтэй юу бодож чадах билээ?
Майн дахь Франкфуртын нисэх онгоцны буудал неон гэрлээр солонгорон, бараг тасралтгүй нисэж буух онгоцнуудын хүрхрэх дуунд агаар доргилон байв. Бидний суусан <Ил -62> номхорсон морь шиг алгуурхан урхирсаар буудлын их дугарагаас салаалсан хонгилуудын нэгний амсарт ирж зогсоход олон зорчигч мөнөөхөн хонгилоор явж уужим саруул танхимд орцгоов.
Би энд яг нэг жил болж байна. Хүүхэн болгон атаархаж, хүн болгоны магтдаг байсан зөөлөн, булбарай арьс минь одоо хэдийнээ улаан ягаан толботой, хатуу хайрсан бүрхүүл болон хувирчээ. Жил, яг нэг жш… Хүмүүс намайг загас гэж бодох болсоор яг жил болж байна. Хүмүүс ч гэж дээ, үнэндээ бол төрсөн хүүхдүүд маань надаар зугаацах болсоор гурван зуун жаран таван хоног өнгөрөөд байгаа хэрэг.
Энэ аквариумыг худалдан авч байхдаа би өөрийнхөө авсыг бэлдэж байна гэдгээ мэдээгүй юм. Мэдээж, үүнийгээ хэрэв мэдсэн бол арай томхоныг сонгох байлаа. Би угийн бачимдуу хүн. Энэ жижигхэн аквариум байтугай дөрвөн өрөө сууц маань, хүн болгон саруулхан, томыг нь бахдан хэлэлцдэг албан тасалгаа маань, цаашлаад дуу шүлэг бүхэнд хязгааргүй хэмээн магтагддаг Монголын өргөн тал, дуусашгүй мэт үргэлжилдэг цэлийсэн уудам нутаг маань надад багадаад байгаа юм шиг санагдан үргэлж, давчдаж явдаг байлаа. Надад бусдаас илүү, илүү хамаагүй илүү орон зай хэрэгтэй байсан юм.
“-Энэ бүхэн ингээд л дуусдаг байж, ямар ч баяр хөөр, хайр халамж хүртэх эрхгүй би гэдэг хүн одоо хаачих билээ” хэмээн Төгсөө цас чийхруулан уцаартайхан алхана. Одоо түүнд зорих зорилго, явах газар үгүй болсон мэт санагдаж, эцсийн найдвар ийнхүү тасраад байхад хүртэл шинэ жил гээд л баяр хөөртэй хүмүүс инээд цацруулан хажуугаар зөрөлдөх нь гомдмоор ч юм шиг.
Хараад л баймаар сайхан харц сэтгэл зүрхийг минь дулаацуулж
Хамтдаа л орших ариун хүслийн сэдэл сэжүүрийг дэнслүүлж
Хос хосоор жаргах хүний амьдралын жамыг үргэлжлүүлж
Хоёргүй сэтгэлээр нэг насаа барах итгэл сэтгэлийг төрүүлж
Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан.
Санах л байх даа
Саваагүй сарны зүг дэгээ шидэж
Туулай баригдахыг
Саатаж хамтдаа хүлээснээ
Хайнга оддын зүг урхи чулуудаж
Гэрэл отож
Ханьсаж удаан хүлээснээ
Сод билигт яруу найрагч Дашдоржийн Нацагдорж Дамдингийн Пагамдулам болон Нина Николаевна Чистякова нарын монгол бөгөөд орос-герман сайхан эмэгтэйчүүдтэй гэрлэж ханилж байсан тухай бид нар мэдэх билээ.
Хав харанхуй өчүүхэн энэ хорвоо ертөнцийг гүн нөмөрсөн байлаа. Гадаа зэврүүн тэсэмгүй хүйтэн цасаар шуурч, чихний хажуугаар салхиний хүйтэн исгэрээ жихүүдэс хүргэм сонстоно. Дэргэдүүр нь өнгөрөх байшингийн орцны хаалга салхинд саван чихран дуугарах нь бүр ч их жихүүдэс хүргэнэ. Цахилгаан тасарч байрнуудын цонх, гудамж гээд л пад харанхуй сар байтугай одны ч цагаан туяа үл харагдана.