Ангилал: Утга зохиол

Бүх юм түр зуурынх
Бүсгүйн гэзэг, нойтон уруул, нүднээс унах нулимс
Бүлэг өвс, навчны тоос, лааны бүлээн тос болно
Эрж хайж олсон ханилахуй, хослохуй, ээнэгшихүй
Эцсийн эцэст хагацахуй, өнчрөхүй, холдохуй болно
Бүх юм түр зуурынх

“-Энэ бүхэн ингээд л дуусдаг байж, ямар ч баяр хөөр, хайр халамж хүртэх эрхгүй би гэдэг хүн одоо хаачих билээ” хэмээн Төгсөө цас чийхруулан уцаартайхан алхана. Одоо түүнд зорих зорилго, явах газар үгүй болсон мэт санагдаж, эцсийн найдвар ийнхүү тасраад байхад хүртэл шинэ жил гээд л баяр хөөртэй хүмүүс инээд цацруулан хажуугаар зөрөлдөх нь гомдмоор ч юм шиг.

Энэ жилийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын тэргүүн шагналт өгүүллэгээр МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаярын “Цоожны ганц шүдлэн” шалгарсан билээ. Эрхэм уншигч та бүхэнд тус өгүүллэгийг хүргэж байна.

Ноён Конрад Фон Бурген томоос том тавхайтай атлаа их л турь муутай чөргөр урт хөлөө бичгийнхээ ширээн доогуур жийж мөлчгөр халзан дагзаа зөөлөн сандлынхаа түшлэгт наагаад нүдээ анив.

«Энэ удаа ямар хүүхэн түрүүлэх болоо? Нөгөө Гамбург хотын бүжгийн хүрээлэнгийн Моника гэгч царай муутай боловч сайхан хөлтэй хүүхэн нэгэнт хуучирчээ. Бүжиг хийхдээ даанч сайхан хөдөлдөг хүүхэн шүү. Чөтгөр алгадулмарын хөлийг» гэж бодоод мишидхийн инээмсэглэж үслэг богинохон хуруунуудаараа ширээгээ тоншиход шалзны чинээн бадмаараг шигтгээтэй том алтан бөгж нь гялсхийв.

Хайр сэтгэл болоод санасан сэтгэл, агуу хайрын зуучын тухай алдарт Галидасын Үүлэн Зардас зохиолын тухай сонсоогүй хүн ховор бизээ. Энэхүү зохиолын талаар багахан тайлбар оруулая. Таалан соёрхоно уу.