Эртнээс мөрөөддөг байсан бүхнээрээ ганцхан чамайг л сольё
Эгэлгүй их нам гүм минь
Эмзэглэл гомдол бүхнээ улан дороо гишигчээд
Эгээ л надад зохихгүй тэр бардам занг өөртөө шингээе
Ангилал: Утга зохиол
– Би амьдралдаа цөөхөн уйлсан.
Чи амьдралдаа дандаа уйлах юм. Чиний нулимс жижигхэн тэгсэн хэрнээ удаан уйлсан ч барагддаггүй. Нулимс чинь орчлонг үймрүүлэх увидастай.
– Миний нулимс том томоор цөөхөн дусладаг би удаан уйлж чаддаггүй. Зохидог ч үгүй. Хар багын эр хүн уйлдаггүй юм гэдэг үгээр би хүмүүжсэн.
Чамайг бүгд хайрладаг, өрөвддөг. Чи тэдэнд таалагддаг бас хүндлэгддэг.
Гарах дүрүүд: Хэсэг тус бүрд хоёр буюу нийт найман жүжигчин тоглоно. Аль эсвэл бүх хэсэгт ердөө л хоёр хүн тоглож болно.
Нэг.
– Явах уу?
– Явъя
– Явцгаая
– Хаашаа?
– Хаашаа ч яадаг юм
Дэлхий дүүрэн инээмсгэлсэн төрх минь хүртэл чинийх байх
Дэндүү гоёмсог ухаарлын охь нь хүртэл чинийх байх
Нар хоргодож ивэлсэн сэтгэл минь хүртэл чинийх байх
Нэрхэд шорвог байдаг нулимс минь хүртэл чинийх
Сэрүү унахын цагаар таныгаа л үгүйлэх юм аав минь
Сэтгэлийн учиг зангидаж нулимсаа залгилах юм хүү чинь
Сайхан сэтгэлийн тань үзүүрээс дэлбээлж ургасан цэцэг юм болохоороо
Сэмхэн ирээд үнэрлэхийг тань хүлээж нойроо хулжаан хүлээлээ, таныгаа
Та миний тэмдэглэлийн дэвтэрийн чимээг сонсож байгаа байх
Энэ олон жил хичнээн ч их хайрын шүлэг бичивдээ
Ханьдаа байтугай үрдээ нууж явдаг тэмдэглэлийн дэвтэрээ таньд үзүүлж
Олон янзийн хайр сэтгэлийн шүлгээсээ таньд дуулгая
Үүрд дуусахгүй маргаашаар баян ч
Үлдэж хоцрох өчигдрөөр харин дутуу
Үлэмжийн сайханд ханаж цадахаа мэдэхгүй
Үнэндээ хүн гэдэг яасан шуналтай юм бэ дээ
Дурлалаар жигүүрлэхийн тулд хайраас би цөхрөхгүй
Дуу шиг гэгэлгэн байхын тулд халирч бас гоморхохгүй
Ингэхгүйн төлөө хөр цасны яргуй шиг дэлгэрч
Ингэхгүйн төлөө эрчүүд бүрээс хайр нэхэхгүй
Мөрөө давсан урт үсээ шилгээж, ажлынхаа цүнхийг ташаан дээрээ тонгочуулан алхангаа, ганц нэгэн шүлэг хэлж, эх орныхоо хөгжлийн тухай санаашран ярьдаг Завхан нутгийн уугуул цэл залуухан найрагч хэмээн яруу найрагч О.Цэнд-Аюушийн тухай найрагч нөхөр нь бичсэн байдаг. Түүний тэрлэсэн шүлгийг уншиж үзээгүй уншигч гэж үгүй биз ээ.
Шинийн сарны асгарсан гэрэл доор
Хагацал гэдэг үгийг бид зохиосон
Шинэхэн цасны ариун будраан дунд
Гуниг гэдэг үгийг бас нээж олсон