Ангилал: Утга зохиол

Хүүхэн биетэй хөвгүүд нь хөл хүнд болчих гээд
Хүүхэлдэй шиг охид нь хөөс шиг хийсчих гээд
Хэнхэг нь дэндсэн өвгөд
Хөндий яндан шиг хуйгчих гээд
Хөөрхий хэдэн улс төрчид
Хөзрийн хатандаа дарагдчих гээд
Мөн ч их сандаргаж байна энэ цагийн Монголчууд

Гэрлэн чимэглэлvvд жирвэлзэн анивчиж хотын шөнө эхэлжээ. Би бэлтгэлээ тараад гэр уруугаа яаралгvй алхав. Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэг дундуур гарахаар хэд алхтал нэг булиа эр жаахан охиныг алгадаад унагаах нь нvдэнд тусав.

Хайр харууслын хэдэн мөр холбон суухдаа
Хайртай ээждээ зориулж толгой холбож үзлүү би
Харамгүй өгөх сэтгэлээс тань угжиж өсчихөөд
Харамлаж таниас үзэг цаасаа нуужээ би…

Дэлхийг оюуны хүчээр эзэгнэнэ гээд бид цэцэрхэнэ
Дэгсдүүлж өөрсдийгөө суутан хэмээн цээжээ дэлдэнэ
Дэвэрч, цахарсан амаараа Чингисийн Монгол гэж бархирна
Дээрхийн хишиг баялгаараа харийн хүнийг мөнгөжүүлнэ

Би єнєєдєр чамайг ямар ихээр дурсана вэ? Чиний нvд, харц, царай тєрх чинь тодоос тод орж ирэх тусам миний нулимс тєдий чинээгээр ундрах юм. Сэтгэл зvрхийг минь уралж саралсан он жилvvд тэртээд одсон хэдий ч би єнєєдєр чамайг ороолж зугтаасан бодлоосоо эрэн байж санах чинь юуны учир юм бол. Гуниглахын жаргал гэж байдаг гэж vv.

Жаргал Дэлгэр хоёр багын андууд. Цэцэрлэг, ясли, сургуулиа нэг ангид дүүргэж, гэрүүд нь ч нэг орцонд, аав ээж нь ч хоорондоо гэр бүлийн сайн найзууд аж.

Оюутан болоод нэг ангид орсон нь ч Дэлгэрийн ээж Цэцэгээгийн танил талын ач гэлтэй. Улсын сургуулийн томоохон ангид орч нэг жил суралцахдаа тэд нэг охинд сайн болох хувь заяа тохионо гэж хэн таах билээ. Тэдний ангийн Жимсээ төрөлхийн булбарай арьс, улззанг стильтэй хөөрхөн ялдам төрхтэй, бас хэний ч дор орохгүй өөрийгөө ойлгуулж, тоглоом тохуу хийж чаддаг, нээлттэй нэгэн билээ. Түүний араас хуйлрах залуусын тоо зөвхөн Жаргал, Дэлгэр хоёроор ч тогтохгүй.