Хүннү гүрний нүүдэл хаашаа эргэхээ мэдсэн шиг
Үнэний гэгээн сүүдэр худлаа эцээж чаддаг шиг
Хүнлэг байхын тулд шүлэг бүхэндээ намайг дурсах
Шүншиг ариун бурхад нь ч болов надаар дутах эх орон
Ангилал: Утга зохиол
Хувирч үл өөрчлөгдөх хундага минь
шилбэнээс чинь би бариад
Хувирч үл өөрчлөгдөх бүхнээ
тулган шимээд ганхан сууна
Уйтай ийм л тэнгэр, яг ийм л сар, ийм л шөнө
Унтаад сэрэхэд алга болчихсон байна гэж бодож ууна
Амьдрал бол телевизийн олон ангит реалитит шоу
Адармаантай, адал явдалтай, гунигтай, заримдаа сонирхолгүй
Яг л Жемь Керригийн тоглосон кино шиг хиймэл
Ялгаа нь гэвэл би чи бид бүгд тус тусдаа гол дүрийг бүтээнэ
Хайрыг хайн тэнүүчилсээр залуу насаа үдэх
Хамаг л гомдлын шалтгаанд хагацсан хойно нь живэх
Хаа хамаагүй бусдад худал амлалт илгээх нь
Хайран залуу насны харамсалт агшин бусуу
Сангийн сайдаасаа чөлөөлөгдсөн Ч.Улаан яамныхаа хамт олондоо хандаж сэтгэлийн үгээ шүлгээр илэрхийлсэн юм. Тэрбээр яамныхаа цахим хуудаснаа энэхүү сэтгэлийн өчлөө байршуулсан билээ. Сангийн яамны хамт олонд хандаж:
Гадаа моддын навчис хөглөрч хүн бүр хэсэгхэн хугацааны өмнө толгой дээр нь алаглаж байсан үзэсгэлэнт навчсыг үл анзааран гишгэлэх нь аливаа зүйл үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг амьд байгалийн хатуу хуулийг сануулах мэт. Өнөөдөр намрын дунд сарын шинийн арван долоон, энэ өдөр жилийн дөрвөн улирал огтлолцдог гэдэг нь үнэхээр үнэн бололтой, дөрвөн улирлын өнгө харагдах шиг санагдана.
Сарнай Зоригтыг сугадан алхана. Намар оройн тогтуунд хотын гудамжаар хайрын хаврыг мэдэрч алхана гэдэг бас л нэг жаргал. Сарнай гэнэтхэн түсхийтэл инээд алдав.
Ядуухан оюутны амьдрал
Алтан утас шиг хөвөрсөөр
Яруухан шүлэгчийн сэтгэл
Хийлийн чавхдас шиг хөглөгдсөөр
Шуудан зөөгч Анагаах Ухааны Дээд сургууль оюутан Сарангаас,нөгөөх нь Завхан аймаг өөрөө хүлээн авах Цэцгээгээс гэсэн захидалуудыг Хүрлээд өглөө.Хүрлээ нүдэндээ итгэж ядна хоромхон зуурын гайхашралд автагдан, тогонд цохиулсон юм шиг хамаг бие нь салганаж байв. Тэрээр эхлээд Сарангийн захиаг задлан” Сайн байна уу?
Цэцгийн бороотой, цэцгийн улирал үргэлжид сайхан сэтгэлийн уянга нандин учралыг урин дууддаг жамтай.Ийм л нар сарны намуун үдшээр найрагч анд Н.Батжаргал маань ЗҮР ХОНГОР АЯЛГУУ-гаа эгшиглүүлэн хуртай дуутай гэрэлт агшныг хөглөсөн нь огт зүүдлээгүй гайхам оюунлиг, тэнгэрлэг бишрэлийг хан бүргэдийн дэвэлт мэт өвсний шүүдэр мэт үлэмж төгс ярууслаар төрүүллээ.