Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Л.Өлзийтөгс: Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Утга зохиол

Л.Өлзийтөгс: Усан борооноор би ганцхан хүнийг боддог

Урлаг Урлаг29/12/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images8224837022014-12-30-11-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Усан борооноор би ганцхан хүнийг боддог 
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан 
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад 
Сүүрс алдсан. 

Дараа нь удаан бороо орсон
Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч 
Хоногийн уртад алдахаасаа өмнө уучилж болох л байсан 
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов,нүүрээ таглаад ч болов 
„ Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан

Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй 
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн 
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан
Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь 
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч 
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь 
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна.

Л.Өлзийтөгс : Амьдралд би итгэдэг 
Амьдралд би итгэдэг
Альхан нэгтээ намайг хүлээж буй
Алтан загас, гурван хүсэл
Мөрөөдөлд би итгэдэг.
Нүдэнд минь багтдаггүй хязгааргүйд ч
Нүдгүй биегүй харанхуйд ч
Үүрийн зүүд, айдас, совинд
Үнэн, ялалт, ид хав…
Ялалтанд би бүүр итгэдэг
Салхинд, бороонд, тэнгэрт итгэдэг
Сайн хүмүүст итгэдэг, сайханд итгэдэг
Илүү юм гэж даанч үгүй энэ ертөнцийн
Инээмсэлэл, хайр сэтгэлд, нулмисанд итгэдэг
Худал үгэнд ч би итгэдэг
Худлаа юм шиг үе үе санагддаг ч
Хувьхан энэ амьдралд …

Л.Өлзийтөгс : Чамайг зүгээр л харахыг хүсдэг 
Чамайг зүгээр л харахыг хүсдэг 
Хармагцаа 
Чамд зөвхөн нэг хуруугаа хүргэмээр санагддаг
Хүргэмэгцээ
Чамайг зүгээр тэвэрье л гэж боддог
Тэвэрмэгцээ
Чиний уруулыг ганц л амсья гэж боддог 
Амсмагцаа 
Одоо ингээд хамтдаа , зүгээр л тэврэлдээд
Оройжийн, шөнөжин бүхнийг ярина даа л гэж боддог 
Бодмогцоо
Яагаад нэг ч үг хэлж амжаагүйдээ гайхдаг
Ямарт шаналсаар бас л дутуу үлддэг
2008,10,13 Л.Өлзийтөгс.

Л.Өлзийтөгс : Чиний гар дээр би… 
Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор…

Дэргэд маань тэр үед амьдрал дуудах үүлгүй
Дээр нь бас санаа алдах салхигүй
Амьсгал татахад минь араас уйлах шувуудгүй
Аяа, ямар сайхан. Намуухан…

Тэгэхэд чи минь цамцгүй байвал зүгээр
Тэгээд бас инээмсэглэж суувал сайхан
Үргэлж намайг дурлуулдаг
ихэмсэг төрх чинь ч хэвээрээ…
Үсийг минь илэх гар чичрэхгүй байвал зүгээр

Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор
Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ
Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ
Чив чимээгүй алсыг ширтэх модны дор

Алсыг ширтэх модны дор, чиний өвөр дээр л
Амьдралыг би гуниггүйхэн үлдээнэ
Үүрд зүрхэнд чинь сонсогдох ганцхан юмыг асууна
<<Үнэхээр чи надад хайртай юу?>>

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Монголын шилдэг нийтлэл” цувралын 44 дүгээр боть “мэндлэв”

09/01/2026
Утга зохиол Урлаг

“Цасан охины нууц”-ын эрэлд

25/12/2025
Утга зохиол Урлаг

Дорнод аймгийн цахим номын санд 1300 гаруй зохиол байршуулжээ

21/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“NCT WISH” хамтлаг Монголд хийсэн нэвтрүүлгээ цацна

12/01/2026

Дэвид Моррисын бадмаараг хүзүүний зүүлтийг зөвхөн Женнид зориулж тусгайлан урлажээ

12/01/2026

“Самсунг”-ийн ерөнхийлөгчийн хүү Өмнөд Солонгосын тэнгисийн зэвсэгт хүчинд албан тушаал хаших болжээ

12/01/2026

Алдарт дуучин Андреа Бочелли олимпын нээлтэд оролцоно

12/01/2026

Харааны бэрхшээлтэй иргэд Үндсэн хуулийг брайль бичгээр унших боломжтой боллоо

12/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.