Сойзон самаа ухасхийн авсан Өнөрөө цочин зогтусав. Самыг битүү ороож ширэлдсэн шав шар үс. Өнөрөө мэл гайхан, өөрийн эрхгүй толь руугаа харав.Өө тэгэлгүй яахав, үс нь урьдын адил хар, тас хар, тэр ч бүү хэл өглөөний нар туссан толин дотор хөх туяатай харагдана.
Ангилал: Утга зохиол
Тийм ээ, ганц бие бүсгүйчүүд даанч олон боллоо
Тэвэр нь дулаан, сэтгэл нь халуун ч гэлээ
Тээглэх нулимсаа хоолойдоо зангидаж
Тэнгэрлэг хосын хорвоод ганцаараа дуулж
Би төөрчээ. Шөнө дунд өнгөрлөө. Хөө шиг тас хар үүл огторгуйг бин битүүлж авмагц, унаж яваа морины чих үзэгдэхээ болив. Яг л өрх нь бүтээлэгтэй гэр гэсэн үг. Өдөрхөн нарны илчинд улайсаж байсан хад цохионы хөлс хамар шархиртал сэнгэнэх агаад харанхуйн мухраас шар шувууны ёозгүй авиа хад цохио дамжин бүдэгхэн цуурайтах нь дотор агзагануулам хүйтэн.
Насны жаргал амласанаа ч маргааш болоход мартдаг орчлонд
Найз минь дурлал гэдэг чинь надад зоихгүй юм байна
Найрлаж суухад жаргал өөрөө хажууд шургалавч
Надаас түр алдуурсан зовлон нэхэн нэхсээр ирдэг юм байна
Өнөөдөр чинь яасан сайхан өдөр вэ гэж хашгирмаар цоглог сэрээд цагаа харвал аль хэдийн 7н цаг өнгөрчихөж. Сайхан амарсныг хэлэх үү, гадаа гоё байгааг ч хэлэх үү, сэтгэл санаа хөнгөхөн байна гэж жигтэйхэн… Гэвч бараг жил гаруйн өмнө эхлээд өчигдөрхөн төгсгөл болсон тэр явдал юун түрүүнд тархинаа орж ирэх нь “Би чамайг хэзээ ч мартаж чадахгүй” гэж шивнээд байх шиг…
Дусал цус нь нулимс болсон аниргүйн хорвоод
Дурлалдаа шатан явсан эр хүн та уйлах эрхтэй
Дурлаад хаягдах амьдралын харгуйг сөрөхдөө
Дутуу тавиландаа шаналан эр хүн та уйлах эрхтэй…
Чойном агсан амьд ахуйдаа энэ “Ээжээс зүүдэнд ирсэн захидал” гэх сайхан шүлгийг уншиж байжээ. Эх хүний үрээ гэсэн сэтгэл, зэмлэл, хайрыг өгүүлэх энэхүү сайхан шүлгийг та бүхэндээ хүргэж байна.
Би ажлаа тарж ирээд хоол хийж эхэлтэл манай сонгино дуусчихжээ. Хөршийнхөөсөө л гуйхаас аргагүй. Намайг Цэндмаа гуайнд ороход дээд сургуульд сурдаг бага охин нь чихээ таглан ном уншиж ээж нь юм индүүдэж байв.
10 дугаар сарын 3. Бид хоёрын танилцсаны 8 жилийн ойн өдөр. Гэвч юун танилцсаны ойгоо дурсах… Сэтгэл хоосрон, толгой задрах мэт ангалзан, цээжин дотор гомдол ч юм уу, гутрал ч юм уу нэг л их хатуу юм зангирч байна. Одоо би чамд гомдохоо ч больчихож дээ. Зүгээр л залхаж байна. Энэ амьдралын цаг минут бүрээс би залхаж байна. Хоёр өдрийн турш сураггүй алга болчихоод, танилцсаныхаа ойн урд орой нь гэртээ ирж шөнөжин агсам тавьж цамнасан нөхрийнхөө тухай гэрэл гэгээтэй юу бодож чадах билээ?
Баяр ёслолын байдалтай зассан тайзнаа гял цал хувцасласан хөтлөгч алга ташилтаар угтуулан нахилзан гарч ирлээ.
-Баярлалаа… баярлалаа… Ингээд Монголын хамгийн шилдэг тураах төвийг тодруулах шалгаруулалт эхэлснийг мэдэгдье… Хүрэлцэн ирсэн та бүхэнд ахин баярлалаа… 3а ингээд манай өнөөдрийн шалгаруулалтад манай хамгийн алдартай тураах төвүүд болох “Хулан”, “Синди”, “Хатагтай” гэснээ хөтлөгч түгдэрч, цаасаа ойртуулан хараад,
