Английн нэрт зохиолч О.Уайльд 1855 онд Ирландийн Дублин хотноо англо-ирланд гэр бүлд төржээ. Дублиний коллежид сурч байхдаа авьяас чадвараараа шалгаран Оксфордын Их Сургуульд тэтгэлгээр суралцан төгссөн байна.
Ангилал: Утга зохиол
31 дэх жилийн “Болор цом” яруу найргийн наадам Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болж өндөрлөсөн. Энэ жилийн “Болор цом”-ыг яруу найрагч Л.Моломжамц хүртсэн юм. Түүний “Болор цом” хүртсэн шүлгийг хүргэж байна.
Нуурын шувууд зэгсээ тойрч ганганаад
Нуруулдсан бухлын дэргэд шаазгай сууж шагшираад
Моддын навчис хааяахан салхи хөлөглөн дэвээд
Морьдын төвөргөө улам чанга сонсогдоод
Намрын улирал аа гэж ийм л байдаг даа
Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй
Яагаад түүнд хайртай юм гэж
Янаг амраг минь надаас асуулаа
Ямар сонин хорвоо юм бэ?
Яагаад заавал шалтгаан хэрэгтэй юм?
Цаг тооны эхлэл хаврын тэргүүн сар
Наашлах хоромын аясаар сэтгэлийн урин сар
Нас буян нэмсэн хийморийн хишиг сар
Цас мөс ханзарсан монголын цагаан сар
Ширэнгэн ойн Шаалуу хүү Мауглийг мэдэхгүй хүн өдгөө үгүй биз ээ. Хүний ертөнцөд мэндэлсэн ч онгон байгалийн зэрлэг амьтдын гэр бүлд өссөн хүүгийн адал сонин явдлыг анхлан өгүүлэгч нь Нобелийн шагналт Английн их зохиолч, яруу найрагч Ричард Киплинг юм.
Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот монгол эр хүн хаана байна
Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт монгол эр хүн хаана байна
Өдөр өдөр өөрийн дуутай. Өглөө сэрэхэд л тухайн өдрийн дуу аманд орж эвлээд, өдөржингөө сэтгэлд аялагддаг. Зарим өдрийн дуу хачин инээдтэй, бүүр багадаа хэлд орсныхоо дараахан арай ядан сурсан туулайны тухай хоёр мөр, эсвэл бүр авцалдаагүй “Хурц-ий улаан тугаараа баярыг хүргэе дээ-ээ, нөхдүүд ээ…” гэх маягийн даавууны тасархай мэт тийм жаахан хэсэг ч байх нь бий. Тухайн өдрийн дууг хүн өөрөө сонгодоггүй. Дуу харин өөрөө түүнийг олж ирээд байдаг мэт Галсанд санагдана. Өнөөдрийн дуу, хаа очиж, аятайхан дуу таарчээ.
Жаргалтай нарны цацрагийг
Тоонон дээрээ аргамжиж
Жавартай шөнийн гурван одыг
Тотгон дээрээ залсан