Арай ядан тэмүүлсэн оргил чинь
Алсын зэрэглээ болж хувирахын цагт
Алдаж эндэхийн хорвоог умартан
Амьдралд чи толгой гудчихсан уу?
Арай ядан тэмүүлсэн оргил чинь
Алсын зэрэглээ болж хувирахын цагт
Алдаж эндэхийн хорвоог умартан
Амьдралд чи толгой гудчихсан уу?
Ганцхан удаа…. ганцхан удаа гээд өвдөг сөхрөн сууж гадуур хувцасны минь уртхан ханцуйнаас зууран тэр бүр ил гаргаад байдаггүй нулимс хэмээх гашуун усыг урсган суугаа өндөр чийрэг залууг харахад буруу хийгээгүй зүрхийг минь хурцхан иртэй зүүгээр сүлбээд авах шиг болож нүүрээ буруулаад төмөр хаалганы цоожыг мултлан гарч одлоо. “Жаргалтай амьдрал минь баяртай” гээд гэрээс гарахад “дахиж ирэхгүй” гэж сэтгэлдээ шивнэхийг минь мэдэх шиг ардхан талд төмөр хаалга тас хийн хаагдаж орцны бүүдгэр гэрэл бөхсөн сэтгэлийн минь гэрлийг орлон ёлтойно.
Баярбат эцэг эхээс гарын таван хуруу шиг яг л тавуулаа. Ах эгч дүү нар нь бүгд хүнтэй сууж хүүхэдтэй болцгоон тусдаа айл болсон ч Баярбат л ганцаар ээж ааваа бараадан амьдрах аж.
Нэгэн бадарчин явж байтал зам дээр нэг үхсэн адууны сэг байхыг үзээд “Хэрэг болж магадгүй” гээд түүний сүүлийг тайран авч үүргэндээ хийгээд цааш явж гэнэ. Гэтэл хэсэг баячууд овоо тахиж байгаа дээр хүрч очвол тэдгээр хүмүүс “Хурмаст тэнгэрийн хулагч гүү” гэж байдаг эсэх тухай маргалдан зарим нь “Огт байхгүй” гэж зүтгэж байна гэнэ.
Өдөр хоногийн цуваа хүний тархинд урсаж
Өлгий, авс хоёрыг нэг нэгээр нь тэмтэрнэ
Хойчийн түмэн үед дутах зүйлгүй болж
Хорвоогийн түмэн үрс зовлон гээчийг мартана
Зүрхэнд хэдийнээ тэрлэсэн хайрын мөрүүд урсган
Зүүдэнд учирсан чамайгаа найргийн хэлхээгээр наадуулж
Зүс үзээгүй ханиа дуулан хүлээх учиртай
Зөн билгийн орчлонд сэтгэлийн жолоо чанга байна.
Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бү яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!
“Монгол бол бөхийн орон”, “Монголчууд бол бөхдөө хайртай ард түмэн”… бид ийнхүү бахархан ярьцгааж, хааяа гадныхан ч биднийг тийн шагшина.
Хамгийн гоёмсог бүхний эзэд эмэгтэйчүүд бидний гуа үзэсгэлэн, тансаг сайхныг магтан дуулсан үй олон шүлэгнүүдээс шилдэг 10-ыг таны оюуны таашаалд зориулан хүргэж байна. “Хөнгөн бийрийг хөшүүлэх” чадалтай бүсгүй та өөрөөрөө бахархагтун.
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон