Ангилал: Утга зохиол

Гунигтай шүү! амьдрал гунигтай
Гүйж аваагүй хувь заяа заримдаа нэг л гунигтай
Гоёж чимэглэсэн атаархлын үгс -цаанаа л бас гунигтай
Голж шилээгүй сонгосон зам минь-миний сэтгэлд гунигтай
Гунигтай шүү! амьрал, яагаад ч юм гунигтай!

Эх орноос минь эхнэрээс минь, эгч нараас минь эмгэнэлт мэдээ шил, шилээ даран ирлээ. Элэг эмтэрч, эр бие минь суларч өөрийн эрхгүй хийж байсан ажлаа орхин нэг хэсэгтээ л гэгэлзэн нулимс дуслуулаад бага боловч тайтгарсны дараа эргүүлэн залгалаа…

Миний ажилладаг долоон давхар саарал байшингийн ойролцоо нэгэн эмэгтэй байнга л тамхи ширхэглэн зарж суудаг юм. Ширэлдэж арзайсан ширүүн хар үсээ ширхэг гутлын үдээсээр боосон тэр эмэгтэйн хувьд амьдрал тийм ч нигүүлсэнгүй байгаагүй гэдэг нь илт.

Бүгд Найрамдах Түрк улсын Кайсери хотод суугаа Монгол Улсын Өргөмжит консул, ноён Хасан Хаскараманы санаачлагаар зохиолч Рыфат Сэртоглугийн бичсэн “Чингис хааны Монгол” ном түрк хэл дээр хэвлэгдэн гарлаа.

Мөнгөн гуч гартлаа хүнтэй суулгүй, эрдэм ном, ажил амьдарлын мөрийг хөөж, боловсролтой, гайгүй албан тушаал хашдаг, чадварлаг залуу дарга болсон ч хүний амьдарлын жамаар нэгэн биеийн тал, түшиг тулгуур болох хүнээ сэмхэн эрэлхийлж, сэтгэлдээ хэн нэгнийг үгүйлэх болжээ

Миний л санахын эхэнд хүн болгонд ямар нэгэн зовлон байх шиг. Зовлонгийн учир шалтгаан нь чухам юу юм болоо. . . Гагцхан мэдээ орж юмс ойлгож эхлэхийн эхэнд л хэн нэгний зөөлөн,сэмхэн уйлах,санаа алдахыг сонсоод балчир ухааны хирээр ойлгохыг хичээх,заримдаа шаналах. . .