Ангилал: Утга зохиол

Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохноо
Эх бүхний хайрыг цуглуулж
“Энхрий” үрдээ өмсгөсөн байж…

Эль хуль-чимээгүйн дунд ужиг хатуу шорон,
Эрлэг номун хааны орд мэт “Улсын төв шорон”…
Энэ зууны чимээг өргөст тороор хориглож
Энд гагцхүү хар төмөр ноёрхоно..

Тунчиг эрхэмсэг ихэмсэг алхлах энэ бүсгүй хэзээд л бусдын анхааралд өртдөг хэдий ч тунчиг намбалаг төрх, зөөлөн ааль нь үргэлж бүсгүйчүүдийн атаархлыг хорстол төрүүлнэ. Дутах зүйлгүй, өөлөх юмгүй түүний амьдрал тэр чигээрээ аз жаргал.

Надад дурлаад хэрэггүй гэж би хэлдэг
Намайг хайрлаад нэмэргүй гэж би мэддэг
Нойтон сормуустай охидыг орхиод л оддог
Нуулгүй хэлэхэд би шалиг залуу

Хажуугаар нь итгэл дүүрэн, нүүрэндээ үл мэдэг инээмсэглэл тодруулсаар түүний дэргэдүүр зөрж өнгөрлөө. Дэргэдүүр нь гарахдаа 10 жилийн нууцхан бөгөөд гэнэн шохоорхол минь үүрд баяртай гэж дотроо аяархан боловч итгэлтэй шивнэж билээ.

Зуны адаг сарын хуучдаар цаг тогтуун тал, хөндийд цэцэг ногоо алаглан жигдэрч, Алтайн нурууны эгц цавчим уулс сvр жавхлангаараа өрсөлдөх мэт ноён шовх оргилоороо тэнгэр баганадан буурал тэргvvнээ vvл манангаар халхалжээ.

Уйтгар байсан ч чи хувцсаа тайлах шиг сал
Уйлмаар байсан ч чи унтаад сэрэх шиг март
Уумаар байсан ч чи унаад босох шиг сатаар
Урамгүй болсон ч ухаан заагаад урагшил

Үдшийн орог бүрийгээр ноход боргож, сүүдрээ ноцох шахан омогшиж гарав. Дуу дуугаа авалцан яргилдах чимээнд уул нураах шахан, үхэр тугал зэлэндээ хавчина. Тэр бүхнийг Балдуугийн Баатар нэрт зүрх цагаан хар нохой уриалан хавийн амьтны цөсийг хөөргөж, өөрөө хоолойгоо сөөж, чахалзуураа хатгатал сүржигнэж давхина.