Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Өвдөж цуглуулсан дурсамж /өгүүллэг/
Жүжиг

Өвдөж цуглуулсан дурсамж /өгүүллэг/

Урлаг Урлаг01/10/2013Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images2032850192013-10-01-13-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Тунчиг эрхэмсэг ихэмсэг алхлах энэ бүсгүй хэзээд л бусдын анхааралд өртдөг хэдий ч тунчиг намбалаг төрх, зөөлөн ааль нь үргэлж бүсгүйчүүдийн атаархлыг хорстол төрүүлнэ. Дутах зүйлгүй, өөлөх юмгүй түүний амьдрал тэр чигээрээ аз жаргал. Үргэлж инээмсэглэх хөөрхөн нүд нь цаанаа л "Би хүний мөстэй хүн шиг хүн" гэх шиг гялалзах нь сонин. Ердөө л анхныхаа номыг гаргасны дараа аль хэдийнээ ном уншихаа больж, цахим хуудсаар амарчилдаг болсон хүүхэд залуусын "залхуу" занг гэнэтхэн үргээж, өөрийн номонд дурлуулсан нь гайхалтай. Хэдэн мянгаараа худалдаалагдсан түүний анхны ном эзэндээ байхгүй бүх зүйлийг нь бий болгож чадсан. Маш богино хугацаанд уншигч олны анхаарлыг татсан энэ бүсгүйг мэдэхгүй танихгүй хүн үгүй болжээ. Галт тэрэгний зогсоол дээр нарны шил, зөөлөн ягаан өнгийн цувтай зогсох тэрээр өөрийгөө танигдахгүй байна гэж бодсон нь лавтай.

Намрын шар навчис энд тэндгүй хөглөрөөд, байгаль дэлхий өнгөө хувиргахдаа хүртэл гуних зүйлгүй бардамхан байх шиг. "Байгалийн шар өнгө, яг л инээмсэглэл шиг" хэмээн Даваа амандаа ганцаар бувтнаад эл хульхан хэрнээ сэтгэлд дулаахан нутгаа ийм тод харах гэж энэ дотнохон толгод дээрээ гарч ирсэндээ тунчиг олзуурхаж байлаа. Жаахан амьсгаа дараад цээж тэнүүн амьсгалж, яг л дөнгөж нярайлчихаад үрээ хайрлан харах эх шиг өсөж төрсөн суурингийнхаа зүг хараа бэлчээж хэсэг чимээгүйхэн жинхэнэ амар амгаланг мэдэрч удаан зогслоо. Даваа "Хүүхэд байхад энд мөн ч олон гарч ирдэг байж, хичээлийн жил шувтарч хаврын шалгалт дөхөөд л, шалгалтын билетээ унших нэртэй Насаатайгаа /багын найз нь/ ирчихээд дурласан хөвгүүнийхээ талаар ам хуурайгүй ярих түүний яриаг анхааралтай сонсоод л суудагсан" хэмээн бодож инээд алдсанаа гэнэтхэн ойролцоох хадтай чулуунуудыг олж харан хөл нь чилснийг сая л анзаарав.
-Хүүхэд байхдаа 4 бадаг шүлэг биччихээд хөөрч, дахиад 5 шүлэг биччихээд тэр жижигхэн цэнхэр дэвтрийг яасан их нуудаг байсан юм бэ? Харин ах маань олж үзчихээд гэр дүүрэн чангаар уншиж, элгээ даран шоолохдоо "Чи болиоч ээ, шившиг болох нь дээ, энэ одоо юу вэ" хэмээн хөхөрчихөөд аавд зэмлүүлж байсан. Энэ үеэс би дахиж шүлэг бичихгүй гэж бодсон доо. Гэсэн ч энэ олон жилийн дараа анхныхаа номыг гэнэтхэн гаргах болоход ах маань бас л "хэн ч танихгүй чиний номыг хэн авдаг юм бэ?, балай юм хийхийн" гэхэд нь дотор урагдсан хэдий ч "Ашиг мөнгөндөө биш л дээ" гэж аяархан дуугарснаа санан санаа алдав.
-Нутгийн уул толгод, чулуу хүртэл биднийг хүлээгээд газраасаа нүүхгүй, элэг нэгтэй юм гэдэг … хэмээн хүнтэй ярьчихаад хариу хүлээх шиг гэнэтхэн яриагаа таслачихав. Тэрээр "байгалийн" сандал дээр тухлан суугаад гар цүнхнээсээ "Шаргал өдрүүдийн минь дуртгал" хэмээх улбар шар өнгө илүүтэй цонхилж, нэрнээсээ л гуниг төрмөөр бас аз жаргал мэдэрмээр тийм амтлаг ном гаргаж ирэн инээмсэглэн номны хавтсыг анхааралтай хэрнээ, баяртайгаар харна. Жанцангийн Даваа хэмээх зохиолчийнх нь нэр тодоос тод дурайх агаад аав нь үргэлж ганцаараа байдаг "чимээгүй хот" руу түрүүнээсхойш харахаас эмээгээд харчихвал л уйлчих гээд өөрийгөө хөнгөхөн бодлуудаар сатааруулж байсан нь ор мөргүй замхарч гэнэтхэн дүүрээд ирсэн нулимстай нүдээрээ:
-Аав аа, … гэнэн тэнэг үр нь ирлээ. Таньдаа яарч ирлээ аав аа. Хэмээн хоолой нь зангиран "Санаад байнаа, таныгаа дэндүү их санаад байна үр нь, та минь үгүй болохоор би даараад байна ааваа" хэмээн мэгштэл уйлахад нь хажууханд нь суусан хэдэн бор болжмор дэрхийн ниссэн хэдий ч хань болж чадалгүй гэнэтхэн ниссэндээ гэмшсэн юм шиг эргээд л буучихав.
-Таны ном ааваа. Миний хүүхэд насны минь мөрөөдөл энэ юм шүү дээ. Би таныгаа энд л мөнхлөхийг үргэлж хүсдэг байсан.Таньдаа ганц ч зэмлүүлж үзээгүй эрх охин нь, таньдаа үүрүүлж өссөн шаргал өдрүүдийнхээ дурсамжийг энд цуглуулсаан. Өвдөж уйлж санаж цуглуулсан энэ дурсамжийн минь… гээд дахиад л чимээгүйхэн асгартал уйлж байв.
…Энэ үеэр сэтгүүлч, зохиолч Жанцангийн Даваагийн гуравдахь ном болох "Шаргал өдрүүдийн минь дуртгал"-ын талаар цахим хуудаснаа анхны мэдээ тавигдаж, худалдаанд гарч эхлэснийг зарлаж байх хооронд нэгэн шуугиан тарьсан бичлэг цахим ертөнцөөр агшин зуур цацагдлаа. Хаа гэх нь тодорхойгүй хээр хөдөө газар эгээ л хүүхэд адил мэгшин "Шаргал өдрүүдийн минь дуртгал"-аа тэвэрч суугаа өнөөх эрхэмсэг бүсгүй маань нус нулимсандаа дарагдсан тийм гэхийн аргагүй их харуусал тээчихээд сөхрөн суугааг мянга мянган уншигч, үзэгчид амьсгаа даран нүдэндээ нулимстай харж зогсох нэг хэсэг байхад, гайхширч балмагдсан харцаар нэвт ширсэн хүмүүс байх агаад харин "энэ ч ёстой жүжиг тавьж байнаа"гэж хар санах улс ч байсан юм.
Галт тэрэгний буудал дээрээс энэ хүртэл, энэ төрсөн нутаг хүртлээ дагаж ирсэн ахыгаа Даваа анзаараагүй юм. Нууцаар дүүгийнхээ бичлэгийг санаандгүй бичиж, анхных нь хоёр номыг элэгдтэл нь уншсанаа гэнэтхэн хэлнэ дээ гэж бодсон хэдий ч энэ бүх бичлэгийг нийтэд үзүүлмээр санагдсан аж. Даваагийн ах дотроо "Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэгсэн, өөрийн номоо гаргах юмсан гээд тусламж гуйгаад ирэхэд нь муу дүүдээ даанчиг муухай үг хэлсэндээ" гэж үргэлж харамсан боддог байсансанж. Тэрээр нуугдаж ирсэн шигээ аяархан нуугдсаар эргэж алхахдаа "Би юу хийсэн бол оо. Дүүд минь нэмэр болох зүйл үү, бас л буруу юм хийчихэв үү дээ" хэмээн амандаа бувтнан толгой сэгсрээд "Ингэхэд энэ Даваа энэ хойд талын газарт аавыг хөдөөлүүлсэн гэж боддог юм байна. Даанч тийм л дээ, жил ус нь таараагүй газар луу нь явж эцсийн замд нь үдэж өгч чадаагүй, энэ цаад талын нөмөр уулын цаанатаа газар дээр хөдөөлүүлсэн шүү дээ, хамгийн их хайрладаг хүнээ газар луугаа авч явдаггүй гэсэн, аав маань их хайрладаг байж билээ, ёстой эрхийн тэнэг нусгай шар жаал байсан даа" хэмээн зогтусан бодоод:
-Дүүрсэн хэрэг мэддэг юм яадгийн очноо, муу дүүгээ энд үлдээж байхаар аваад аавын газрыг зааж өгдөг хэргээ гээд эрс шийдэмгийгээр эргээд алхлаа.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” туужийн ном гаргажээ

28/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.