Ангилал: Утга зохиол

Хүсээд болохгүй хорвоогийн хатуухан хувь тавиланг яалтай.
Цэн цэнгийн нулимсаа арчмааргүй асгаруулан суух заримдаа Зоригоод арай дээр ч юм шиг. Саяхан л ирээдүйдээ итгэж сэтгэл өөдрөг урам зоригтой явсансан. Юугаар ч солимгүй ариун хайртайгаа учирч юм бүхэн нь дэндүү жаргалтай байсаан

Багш болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Ажил гэр гэж гүйсээр цаг хугацааг ч анзааралгүй хаврын цэцэгс хэдэнтээ ургаж намрын шувууд хэдэнтээ буцсан ч би чамайг мартаж чадахгүй ,санах бүр нүдэнд минь чиний даруухан эгэл дүр төрх тодорч өөрийгөө мянгантаа хараан зүхэж , тэнэгээ гайхан дэмий л нулимс унагадаг аа.

Хүн чанар хэмээх хочтой жүжигчин өвгөн Билгүүн өндөр байшингийн долоон давхарт гарах гэж зүтгээд амьсгаадан зогсов. Агаар дутсан мэт ам нь ангалзан толгой нь эргээд тэрбээр эгээтэй л уначихсангүй. Хар хөлс нь цувж хамрын үзүүрээс хөлс под под урсан дусалж байлаа.