Ангилал: Утга зохиол

Миний л санахын эхэнд хүн болгонд ямар нэгэн зовлон байх шиг. Зовлонгийн учир шалтгаан нь чухам юу юм болоо. . . Гагцхан мэдээ орж юмс ойлгож эхлэхийн эхэнд л хэн нэгний зөөлөн,сэмхэн уйлах,санаа алдахыг сонсоод балчир ухааны хирээр ойлгохыг хичээх,заримдаа шаналах. . .

Танд нэгэн түүх ярьж өгье. Чөлөөлөлд хүрэхийн тулд Нигамананда хэдэн сарын турш Бенарест сууж, чанд нарийн хатамжлал үйлдэж байв. Нэгэн өдөр тэрээр маш их өлсчээ. Гэвч огт идэх юмгүй байлаа. Тэрээр арвин тансаг идээ ундны охин тэнгэр Аннапүрнад дотроо аниргүйгээр: “надад яагаад идэх юм огт байдаггүй юм бэ?” гэж хэлжээ.

Амьдрал чинь ингээд дуусаж байна. Өмнө нь минийх дуусаж байх шиг санагдаж байлаа. Санаж явсан бүхнээ санаж явсаар дууслаа. Мартсан дурсамжаа эргэн санаад ч нэмэргүй бүрмөсөн мартсан нь дээр. Хэнээс ч илүү гарсангүй. Зөвхөн, ганцхан гэдэг тэр юу болохыг мэдсэнгүй.

Намайг гэрт нь ороход хөрөө, сүх, алх, хадаас хөглөрүүлчихсэн Норов том өрөөнийхөө год мужаан хийх аятай тонголзож суулаа. Ингэж ч суух эр биш юмсан. Би түүнийг харангуутаа өмнө хэзээ ч мэдэрч байгаагүйгээр өрөвдөн харамсаж золтой нулимс унагачихсангүй.

Монголын утга зохиолын 20-р зууны нэрт төлөөлөгч яруу найрагч зураач, орчуулагч, ардчилагч, гүн ухаантан Ренчиний Чойномын хүн бүрийн заавал унших “Хүн найраглал”-ыг уншигч түмэндээ хүргэж байна.

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны гүн таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүр мөргөмү

Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Газрын охинтой гэрлэж нарны аяганаас цай уусан
Гашуун дарснаас хиртэж ганихарлын орон дээр хөрвөөж үзсэн
Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж
Уулс сандайлан үүлсээс үүлсэд дүүжин хийж нааддаг байсан
Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхрөн баясч
Утас дамжих шиг усан ширхэгээр нь авиран гарч
Оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч явсан
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм