Ангилал: Галерей

УДЭТ-ын найруулагч, жүжигчин Н.Наранбаатар сүүлийн үед томоохон жүжиг найруулан тавиад байгаа билээ.

Түүнд брэнд хөөцөлдөөд, элдэв гоёлд дурлаж явдаг хүүхнүүд ер таалагддаггүй гэнэ. Тиймдээ ч театрынхаа залуу охидыг энд тэндхийн арга хэмжээнд, элдэв бусаар олны анхаарлыг татах гэж хичээх хэрэггүй гэж сануулдаг гэсэн. “Бие хаа сайтай, хувцас хунар нь нүд гялбуулах шахсан хүүхнүүд зөндөөл таардаг. Тэднийг харахаар дотор муухай оргиод байдаг юм. Өмсч эдэлж байгаа зүйл шигээ өөрийнхөө толгойг бас анхаарч баймаар юм” хэмээн ярьжээ.

СУИС-ийн оюутан байхдаа дуучин Г.Чинболор багшийнхаа нүүрийг ганц сайн улалзлуулсан гэнэ.

Оюутан болоод удаагүй байсныг ч хэлэх үү. Танил нөхөд нь “Бакал тавина” гэлцэхийг сонсоод “Ашгүй дээ, нэг сайн гуталтай болж авдаг хэрэг ээ” хэмээн битүүхэндээ хүлээгээд л байж. Тэгээд өгөхгүй жаахан удах юм шиг санагдахаар нь нэг өдөр багшаасаа “Хүүе, бакалаа хэзээ тавих юм бэ” гэж асуугаад баахан инээдэм болсон гэдэг.

Монголын орчин үеийн рок, попын урлагт альтернатив урсгалаар өнгө нэмсэн дуучин Отгоо удахгүй хоёр дахь

үрийнхээ зулайг үнэрлэх нь ээ. Анхны охиноо төрүүлээд жил гаруй хугацааг үдсэн дуучин бүсгүй дахин хөл хүнд болоод зургаан сар болж байгаа ажээ. Охиныхоо хамт клип, рекламанд тоглон, нүүр хагарсан ч олны нүднээс далдхан амьдарч байгаа альтернатив Отгоо “Харанга”-ын Лхагваагийн тоглолтыг үзэхээр ирэхдээ ийн сэтгүүлчдийн хараанд өртжээ.

Дуучин BX гэр бүлтэй болсноосоо хойш дорвитой уран бүтээл хийлгүй, чимээгүй байх болсон.

Тэрбээр өнгөрсөн онд хөөрхөн охинтой болж, шинэ байрандаа нүүж орсон гээд хувийн амьдралдаа анхаарлаа хандуулах болсон. Тэрбээр охиноо хараад, эхнэрээ халамжлах гээд завгүй байгаа учир уран бүтээлээ аажуу тайван хийж байгаа гэнэ. Тэрбээр өөрийн facebook хуудсандаа байж байгаад л охиныхоо зургийг, эсвэл охинтойгоо авахуулсан зургаа нийтэлдэг нь түүнд “халамжит аав” гэх нэрийг фэнүүд өгөөд байгаа.

Олны танил уран бүтээлчдийн дийлэнх нь урлагийн тайзан дээр хөл тавих үедээ жинхэнэ нэрээ нууцалж, зарим нь бүр огт холбоогүй мөртлөө өөрт таалагдсан шинэ нэрээр гарч ирсэн байдаг. Цөөн хэсэг нь багадаа дуудуулдаг байсан юмуу аль эсвэл найз нөхдийнхөө хүрээнд нэрлэгддэг тэр л нэрээрээ явах нь бий. Рок попынхон хүртэл жинхэнэ нэрээ “голж”, өөрсдийгөө чамин нэрээрээ дуудуулахыг хүсдэг. Ингээд жинхэнэ нэрээ нууцалсан оддыг танилцуулъя.

Монголын орчин үеийн хөгжмийн урлаг, Монголын залууст реп,техно урсгалыг анх мэдрүүлж байсан “Хар сарнай” хамтлагийн дуучин Маадай олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож, нэг хэсэг шуугиулж явсан. Тэрбээр Ануцэнд гэх даруухан бүсгүйтэй учирснаар элдэв дурлалын ромастаа цэг тавьсан билээ. Өмнөх амьдралаасаа хоёр ч хүүхэдтэй тэрээр удахгүй гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэх бөгөөд гэргий Ануцэнд нь ирэх есөн сард амаржина. Дуучин залууг уул уурхайн бизнес эрхэлж

Үзэгчдийн хайртай хун ирэх улиралд тайзнаа бүжихгүй нь. Учир нь театрын хун хөл хүнд болжээ. Саяхан театрын шинэ хун хэмээн нэрлэж байсан балерина Б.Саруул өдгөө үзэгчдийн хайртай хун, чадварлаг бүжигчин болж, шинэ үеийн залуу “од” хэмээн нэрлэгдэх болсон.

“Manhunt International-2010” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, орон орны сайхан залуустай мөр зэрэгцэн алхсан Г.Дөлгөөн-Аюуш авьяас чадвараараа шалгарч байсан билээ. Монгол залуусын нүүр царайгаар тодорч, мэдлэг боловсролоо сориод ирсэн тэрбээр СУИС-ийн кино-драмын ангийг энэ жил төгсчээ. Шилдэг загвар өмсөгч, топ моделиудтай хамт реклам сурталчилгаанд тоглох болсноор олны анхаарлыг ихэд татаж буй жүжигчин залуу УДЭТ-т орсон байна.