Царайг нь харж, хоолойг нь сонсоход өөрийн эрхгүй инээд хүрдэг тийм нэгэн жүжигчний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Эмээгийн дүрд гарамгай хувирдаг СТА Ж.Мөнхсайхан бөө болсон талаар яриа гарсан байна шүү.
Ангилал: Галерей
Урлаг соёлынхон сүүлийн үед бөөгийн онгод сахиусаа авах нь нэмэгдсэн. Монголын рок, поп урлагт хорин жилийн түүхээ үлдээж чадсан “Харанга” хамтлагаас хоёр ч бөө төрсөн. Мөн “В” продакшны залуу дуучин Б.Эгшиглэн онгодоо авснаасаа хойш уран бүтээлийн ажлаасаа хөндийрсөн билээ.
Үүний араас хошин урлагийнхнаас нэлээд хэдэн бөө төрөөд байна. “Макс”, продакшны жүжигчин Б.Ганзориг, жүжигчин Аяа буюу Алтанцэцэг гээд байна. Хамгийн сүүлд СУИС-ын багш, жүжигчин Б.Дэмидбаатар онгодоо авсан бөгөөд одоо цээргийн хоногоо мөрдөж байгаа аж.
“Аравт” түүхэн сэдэвт киноны ганц эмэгтэй дүрд нь тоглосон УДЭТ-ын залуу жүжигчин Д.Ганцэцэг зураг авалтын явцад олон зүйлийг олж, мэдэж авсан гэх. Тэрбээр энэ тухайгаа “Увс нутаг маань байгалийн үзэсгэлэнгээрээ хэн хүний анхаарлыг татсан газар. Жилийн дөрвөн улирлыг ганцхан сард үзэх боломжтой гээд бод доо. Ямар сайндаа зураглаачид хүртэл биширч, яг л гадаадад зураг авсан юм шиг харагдаж байна гээд баярласан.
Хошин урлаг болоод кино урлагт өөрсдийн гэсэн орон зай, бүтээл туурвилтай болсон “ТВ коктейль” хамтлагийнхан фейсбүүк хуудастай болжээ. Тэд шинэ шинэлэг уран бүтээлүүд болоод хамтлагийнхаа талаархи сонирхолтой мэдээ мэдээллийг фэйсбүүк хуудсаараа дамжуулан олонд хүргэж байх гэнэ. Ийнхүү “ТВ коктейль” хамтлагийн фэйсбүүк хуудсаар та зочилоорой.
30 гарсан насандаа анхны хайраа олж, Грек залуутай гурван жил хамт амьдарсан аз жаргалтай дурсамжаа нулимс унаган байж ярьсан дуучин бүсгүй сүүлийн үед их л моодонд орж. Урлагт хөл тавьсан цагаасаа эхлэн чадалтай хоолой, чанартай хэрэглээгээрээ олныг гайхуулж явсан С.Наран өнөөг хүртэл ганц бие яваа. 40 насны босго хэдийнэ алхсан ч гэлээ, хань нөхөртэй болох тухай бодох ч сөхөөгүй хөдөлмөрлөж буй гэх түүнийг сонирхох хүн олон бий.
Дуучин Ж.Акбота сүүлийн үед энд тэндэхийн шоу цэнгээнийг алгасахгүй оролцдог болсон бөгөөд баруун энгэрээс нь эхлэн нурууны төгсгөл хүртэл үргэлжилсэн сарнайн хэлхээс бүхий урт шивээсээрээ “гоёж”, шивээсээ ил харагдахуйц хувцаслах болсон гэнэ.
Монголын хошин урлаг гэх том айлд данстай болсон “Маск” продакшн зургаан нас хүрлээ. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тус хамтлаг үзэгчдийг байлдан дагуулж, хошин урлагийн “акул”-уудын тоонд зүй ёсоор орох болсон. “Маск”-ынхан энэ намар үзэгч фэнүүддээ зориулж нэлээд олон сюрприз барихаар төлөвлөсөн гэнэ. хамтлагийн үүсгэн байгуулагч жүжигчин П.Эрдэнэзээн, С.Мөнхсайхан, М.Баярмагнай нар өмнө “Өнгөт инээд” хамтлагт хүчин зүтгэдэг байсан бөгөөд 2007 оны 8 сард өрх тусгаарлаж “Маск” продакшныг байгуулсан түүхтэй.
Дуучин С.Сэрчмаа “Sally” нэртэй шинэ студиэ тун удахгүй нээх гэж байна. Түүний энэ студи рок попын уран бүтээлчдээс гадна шинэ залуу хамтлаг дуучдыг дэмжиж, хамтран ажиллах юм байна.
Намрын дунд сарын билэгт сайн өдрүүд энэ өдрүүдэд тохиож олон хосууд хуримлаж байна. Тэгвэл тэдний нэг нь Дуучин Б.Хонгор байлаа. Тэрбээр өчигдөр үзэсгэлэнт гэргий Анартайгаа хуримласан юм. Түүний гэргий “MCS” группын харьяа “Skyresort” цанийн баазын захирал н.Батсуурийн охин билээ.
Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн хажууханд байрлах Рапид харшийн урд талд байрлах таун хаусууд өөрийн эрхгүй хүн
бүрийн харааг булааж хорхойг хөдөлгөдөг. Эдгээр хаусанд ямар гээч мөнгөний хүүдийнүүд нь амьдардаг бол гэх сонирхол хүн бүрт бий. Тэгвэл “Гурван гал”-ын захирлаас эхлээд бизнесийнхэн цөөнгүй төдийгүй манай урлагийнханд ч хөлс шингэсэн хөдөлмөрийнхөө үр шимийг мэдрэн тэнд тансагхан амьдардаг гэнэ шүү. “Х ТҮЦ” хамтлагийн ахлагч Н.Онон энэхүү хаусанд үр хүүхдээ өсгөсөн шигээ суудаг аж. Гол нь энэ таун хаус багаар бодоход 1,2 тэрбум төгрөгийн үнэтэй гэж дуулдсан.