Ангилал: Галерей

Дуучин К.Номинжинг фэнүүд нь чамгүй сайн дуулчихдаг, бас хүмүүнлэгийн үйлст зүтгэдэг уран бүтээлч төдийгүй бясалгал хийх дуртайг нь ч мэднэ. Байгальд элэгтэй дуучин маань ан амьтны эрхийг хамгаалах ажилд идэвхтэй оролцдог учраас махны төрлийн хоол хүнс хэрэглэдэггүй. Бас олон улсын хүндтэй сэтгүүлд зориулан салатны навчаар биеэ ороож “Амьтад ч бас бидэнтэй адилхан” гэсэн уриалгатай зургаа авахуулсан нь “Хамгийн царайлаг хүмүүнлэгийн үйлстэн” гэх алдрыг дагуулжээ. Харин энэ удаа түүнээс уран бүтээл, хүмүүнлэгийн үйлс бус бясалгалынх нь тухай асууж тодруулсан юм.

Дуучин Сэрчмаа хамгийн сүүлд DJ Шамантай хамтарч “Хайр бид хоёр” гэдэг шинэ дуугаа хүргэсэн. Мөн Хэрлэнгийн үг, Буян-Өлзийгийн ая “Сэтгэлийн тэнгис” шинэ уран бүтээлээ гаргасан. “Мон АСЕ” энтертайнмент дээр хоёр дуундаа клип хийлгэж байгаа аж. ИЙнхүү уран бүтээлийнхээ ажилд орсон дуучин Сэрчмаагийн шинэ хэмнэлийг нь фенүүд нь удахгүй сонсох нь.

Дуучин Т.Дэлгэрмөрөн самбо, жүдогоор барилдаж байжээ. Тэрбээр бүх хотын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бөгөөд спортын дэд мастер зэрэгтэй юм байна. Дашрамд дурьдахад Дэлгэрмөрөн үе, үе зодоон хийсэн гэж дуулддаг. Энэ тухайд тэрбээр “Би хүнтэй хэрэлдэж чаддаггүй. Харин зодолдож бол чадна. Томоогүй атлаа би задгай байгаагүй. Зүгээр л би эр хүнийхээ хувьд бусадтай хааяа гар зөрүүлдэг” гэжээ. Мөн түүний хувьд энэ амьдралаас олж авсан хамгийн үнэт зүйл нь эхнэр, охин нь бөгөөд аливаа арга хэмжээнд нэг дуугаа 500 мянгаас дээш үнээр дуулдаг байна.

Монголын рок поп ертөнцийн анхны хамтлагуудын төлөөлөл болсон “Sweetymotion” хамтлагийнхан “Номин талст” хамтлагтай хамтран уран бүтээл туурвиж байгаа гэнэ. Учир нь энэ онд тэдний 15 жилийн ой тохиож буй учраас үзэгч, сонсогч фэнүүддээ зориулж хамтарсан уран бүтээл туурвиж байгаа ажээ. Тэдний хамтарсан шинэ уран бүтээлийн аяыг Харанга хамтлагийн аргил гитарчин, МУГЖ Чулуунбат зохиож хөгжмийн найруулгын төгөлдөр хуурч Б.Чинбат гитарчин Д.Өлзий орших нар хамтран бүтээж байгаа гэнэ.

“Аавдаа очмоор болох юмаа” хэмээх хит дуугаараа нийтийн дууны ертөнцөд хүч түрэн гарч ирсэн дуучин Ц.Мөнхсоёлыг мэдэхгүй хүн ховор. Дуучин бус хуульч, эрхзүйч мэргэжилтэй тэрбээр цомог гаргаж, тоглолтоо хийснээр өөрийнхөө хэр авьяастай бүсгүй болохыг харуулж чадсан гэдэг. Харин чухам юунд урлагийн ертөнцийг сонгосон нь тодорхойгүй ч энэ тухайгаа ихэд нууцалдаг юм билээ. “Цагаан уул” хууль зүйн товчоогоо хааж, хөрөнгө мөнгөө уран бүтээлд зарцуулж эхэлсэн түүний энэ шийдвэрт нөхөр нь ихэд дургүйцдэг байсан ч сүүлдээ хүлээн зөвшөөрчээ.

Монголын рок, поп урлагийг “Киви” хамтлагийн бүсгүйчүүд яах аргагүй чимж байгаа. Гурван өөр дүр төрх, стиль имижийг хамтлагийн продюсер Ангирмаа анх бий болгосон. Тус хамтлагийн монгол царайтай гишүүн нь олон удаа солигдсон. Хамгийн сүүлийн гишүүн Агий буюу Алтанцэцэг хүүхэд байхдаа бие хамгаалах урлагт дуртай хүүхэд байжээ.

Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнайг “эрүү” Магнай гэдэг. Тэрээр СУИС-ийг төгсөөд УДЭТ-т жил гаруй ажиллаж, 2002 оноос жүжигчин Лхагваа, Б.Батзаяагийн саналаар “Эрхэм элч” болон “Өнгөт инээд” хамтлагт ажиллаж байжээ. Жүжигчин П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан нартай хамтран 2007 онд “Маск” продакшнийг байгуулсан гэнэ.

Хоолойн чадал чансаагаар хамаагүй доогуур үнэлэгддэг ч гадаад байдал, сэргэлэн зангийнхаа хүчээр олонд танигдаж, “од” гэх тодотголд багтах болсон дуучин Нарагийн тухай эерэг, сөрөг олон мэдээлэл цацагддаг. Өмнө нь бараг чармай шалдан шахуу цэнхэр дэлгэцээр гарч, хээ шаагүй задгай яриатай гэж олны шүүмжлэлд нэлээд өртдөг байсан тэрбээр сүүлийн үед нэлээд томоожоод байгаа сурагтай.

Загвар зохион бүтээгч Н.Соёлмааг танихгүй хүн Монголд үгүй.

Эршүүд төрх, хэлж буй үг, хийж буй үйлдлээрээ ямагт бусдаас ялгардаг түүний зан аашийг гайхах хүн ч Монголд үгүй болсон гэхэд хилсдэхгүй биз. Үргэлж уур уцаартай явдаг, бухимдуу хүн шиг харагддаг тэрбээр хэзээ ч чин сэтгэлээсээ уурлаж байгаагүй гэнэ. Н.Соёлмаа дотоод ертөнц болоод тархи руугаа муу муухайн сүүдрийг ч тусгадаггүй бөгөөд «Бэлэн зэлэн хараалын үг, уур . Энэ бүхэн миний баг, имиж» хэмээн ярих болжээ. Эрхэм зохион бүтээгч маань энэхүү өвөрмөц зан араншингаа “сум нэвтрүүлдэггүй” хантаазтай зүйрлэдэг байна.

“Харанга” хамтлагийн гитарчин, гавьяат жүжигчин Ц.Энхманлай гурав, дөрвөн жилийн өмнө онгод тэнгэрээ хүлээн авч, бөө болсон билээ. Тухайн үед багагүй нууцалж, олны хэл амнаас зайлсхийж байсан ч энэ явдал нь нэгэнт ил болсон тул тэрбээр сахиусаа цаг ямагт зүүж явах болжээ.

Гэсэн хэдий ч, хэрхэн бөөлөх учраа олж ядан буй түүнд элдэв төрлийн засал хийх, хүний хувь тавиланг үзэх ямар ч сонирхол байдаггүй аж. Рок попынхон мань эрээс янз бүрийн юм асууж шалгаагаад амар заяаг нь үзүүлэхээ больсон тул тэрбээр “Би бөөгийн онгод сахиусаа авсан нь үнэн.