Хятад улсын Шинзэн хотноо зохиогдсон 41 удаагийн “Miss tourism international-2014” тэмцээнд манай улсын мисс амжилттай оролцлоо.
Нийгэмд манлайлагч эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой “Ариун гоо”, “Үжин” нийгэмлэгийн ажлын нэгээхэн хэсэг Монголын хацар гоо охидыг дэмжиж дэлхийн олон улсын шинж чанартай уралдаан тэмцээн, загварын шоунд оруулахыг зорьдог билээ. Үүний дагуу Ninedots агентлагийн загвар өмсөгч, мисс Анужинг сонгон “Miss tourism international-2014” тэмцээнд оролцуулсан байна.
