“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Т.Баттулга буюу Батушкагийн гол дүрийн бүтээсэн “Эх орон дуудаж байна” дэлгэцийн бүтээл өнгөрөгч долоо хоногоос эхлэн кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн билээ. Уг киног Халх голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулан “А-Артист” продакшн, “Од” кино театрын хамтран бүтээсэн аж. Түүхэн киноны зохиолыг найруулагч В.Агар бичжээ. Киноны продюссерээр жүжигчин, найруулагч Т.Алтантуяа, залуу уран бүтээлч С.Очирхуяг, найруулагчаар нь В.Агар, зургийн найруулагчаар Д.Ангараг зэрэг чадварлаг уран бүтээлч тус кино багт багтаж ажилласан байна.
Ангилал: Эрүүл мэнд
Монгол залуучууд гадны зах зээл дээр гарч, эх орныхоо нэр хүндийг өргөж, бас ч гэж чамлахааргүй амжилт гаргаж байгаа. Жүжигчин Анхням, Амарсайхан нар Холливудын найруулагч нарын хараанд өртөж, чамгүй өндөр хөлстэй гэрээ хэлцэл хийж чадсан.
2014 оны гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Sky resort дахь “Mt.Bogd” гольфийн талбайд зохион байгуулагдлаа. 11 дэх удаагийн Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд эрэгтэй 60 тамирчин оролцсоноос “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа шилдэг дөрөвт багтжээ.
МУСТА, жүжигчин Г.Ундармаагийн санаачилгаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн 225 метр квадрат танхимыг “Итгэлийн танхим” болгон өөрчлөн, 78.5 сая төгрөгний өртөгтэйгөөр засварлаж, тохижуулан өнгөрөгч баасан гаригт буюу 08 сарын 01-нд нээлтийн хийжээ.
Япон Монголын соёлын харилцаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Япон улсын Засгийн газраас дуучин Д.Оюунтүлхүүрт өргөмжлөл гардуулахаар болжээ.
Uniberse best songs наадмын шилдэг оролцогч S4 хамтлагийнхан МУСТА цол тэмдгээр шагнуулжээ. Тус наадмын шилдгээр шалгарсан ч төдийлөн уран бүтээл хийгээгүй байсан. Хөгжмийн зохилч Б.Чинбат хамтлагийн продюсераар ажиллаж байгаа бөгөөд хамгийн сүүлд хоёр ч ковер уран бүтээлээ гаргасан юм.
Монголын рок поп урлагийн шилдэг оддын нэг “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр “Монгол Улсын Гавъяат Жүжигчин” хэмээх эрхэм цол тэмдэгээ өнөөдөр гардан авлаа. Тэрбээр хамтлагтаа буцалтгүй бутрашгүй 20-н жилийн турш хөгжимдөхийн зэрэгцээ түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дуунуудын аялгууг бүтээсэн авъяаслаг нэгэн билээ.
Монголын рок поп урлагийн шилдэг оддын нэг “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаярт “МУГЖ” цол хүртээхээр ерөнхийлөгчийн зарлиг гарсан тухай түүний ойр дотныхон өөрсдийн фейсбүүк хуудаснаа бичэцгээж эхэллээ. Энэ талаархи мэдээллийг баттай эх сурвалжаас тодруултал үнэнг бөгөөд маргааш 11:00 цагт төрийн ордонд шагналаа гардан авах нээ.
АНУ-ын Жэксон хотноо болж буй олон улсын балетын жүжигчдийн уралдаанд ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоож оролцож байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.
Хорин орны 92 балетчин ур чадвараа өрсөлдүүлж байгаа уралдааны хоёрдугаар шатанд манай бүжигчин шалгарчээ. Түүнтэй мөр зэрэгцэн Австрали, Өмнөд Африк, ОХУ, Япон, БНХАУ, БНСУ, Бразиль, Куба, Чили, АНУ, Португалын 17 бүжигчин шагналт байрын төлөө өрсөлдөх юм. О.Ганцоожтой хамтран гавьяат жүжигчин Ч.Ганчимэг бүжиглэж буй. Тэд эхний шатанд “Дон Кихот” балетын хэсгээс үзүүлсэн бол дараагийн шатанд орчин үеийн бүжгээр өрсөлдөх гэнэ.
Үнсгэлжин-2007″ наадмын тэргүүн байр, “Мисс Монголиа-2009” тэмцээний тэргүүн мисс, “Гоёл-2010” наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгч, “Мода арт-2011” тэмцээний топ модель, “Ulaanbaatar Fashion week-2011” наадмын нүүр царай, “Ftv” телевизийн монгол нүүр царайгаар тодорч олон улсад Монголын нэрийг гаргаж яваа чадварлаг модель, мисс бол Х.Бадамгэрэл юм.
