Монголын хип хоп урлагт шинэ содон уран бүтээлүүд гаргаж, гаргасан уран бүтээл болгон нь залуучуудыг байлдаг дагуулж чаддаг дуучин бол реппер Цэцэ буюу Цэцэнбилэг гэдэгтэй санал нийлэх хүмүүс цөөнгүй бизээ. Тэгвэл тэрээр ганцхан дуулах урлагт анхаарлаа хандуулах бус нийгэмрүү чиглэсэн олон үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог манлайлагчдын нэг.
Ангилал: Эрүүл мэнд
Монголын рок поп урлагийн шилдэг оддын нэг “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр “Монгол Улсын Гавъяат Жүжигчин” хэмээх эрхэм цол тэмдгээ өнгөрсөн онд гардан авсан билээ. Тэрбээр хамтлагтаа 20-н жилийн турш хөгжимдхийн зэрэгцээ түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дууны аялгууг бүтээсэн авъяаслаг нэгэн.
Манай сонгодог урлагийнхан олон улсын чанартай тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцож нутаг нэгтнүүдээ баярлуулдаг. Тэгвэл тэдний энэхүү амжилтын буухиаг рок попын залуу хамтлаг дуучид үргэлжлүүллээ. Тодруулбал поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг S4 хамтлагийн залуус БНХАУ-ын нийслэл радио телевизийн төв суваг “BTV” телевизээс зохион байгуулдаг “you can” олон улсын дуучдын тэмцээнд оролцож 8000 гаруй залуусаас шилдэг 14-т үлдэж шилдэг хамтлагаар тодорсон байна.
Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал японы сумогийн ертөнцөд шинэ рекорд тогтоов. Тэрээр домогт аварга Тайхогийн 32 түрүүлж дархалсан амжилтыг эвдэж, 33 түрүүг авлаа. Домогт аварга Тайхогийн тогтоож, олон жил эвдэж чадаагүй энэхүү амжилтыг талын Монгол хүү энэ сарын башед нэг ч унаагүйгээр 15 даван эвдэв. Гучин насыг шүүрч яваа М.Даваажаргалд ахиад ч олон түрүү байгааг мэргэжлийн хүрээнийхэн ам бардам ярьж байна.
Анхлан орчуулгын кино дуу оруулагч ажлыг нилээдгүй олон жил хийж улмаар жүжигчний гараагаа эхлүүлж байсан Н.Ялалтыг бид олон сайхан уран бүтээлээс нь андахгүй болсон билээ. Түүний бүтээсэн дүр болгон үзэгчдийн сэтгэлд хүрч, хоногшин үлддэг гэхэд буруудахгүй биз ээ.
Хэрэв уншигч таныг Монголын өнөө цагийн чадвартай эмэгтэй жүжигчднийг нэрлээч ээ гэвэл гарын 5 хуруунд багтах цөөхөн хүнийг нэрлэх нь тодорхой. Тэдний нэгэнд яахын аргагүй МУГЖ И.Одончимэг багтах бизээ. Монгол Джулетта гэгддэг түүнийг драмын жүжигт ч, дэлгэцийн бүтээлд ч, хошин урлагт ч донжийг нь тааруулан тоглож чаддаг мэдрэмжтэй уран бүтээлч хэмээн үзэгчид төдийгүй мэргэжилтнүүд, найруулагчид ам бардам байдаг. Тэгвэл МУГЖ И.Одончимэг хэр баргийн уран бүтээлийн санал хүлээн авдаггүй гэнэ.
“Андра модель агентлаг”-ийн захирал, Топ модель, Мисс, Загвар өмсөгч, “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Х.Бадамгэрэл Монгол дахь “Космо”-гийн шинэ оны эхний дугаарыг чимжээ.
“Монголоороо сэрэхүй” төв нээгдэх гэж байна. Энэхүү төвийг Дуучин СТА Г.Эрдэнэчимэгийн санаачлагаар монголдоо анхлан бий биелэгээ, уртын дуу, монгол бичиг, монгол баясгал гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж.
Тус төвд “Язгуур” хамтлагийн ахлагч н.Баянжаргал уртын дууны багшаар ажиллах гэж байгаа гэнэ. Ирэх долоо хоногийн нэгдэх өдрөөс сургалт нь эхлэх гэж буйг дуулгалаа.
Энэ бяцхан охин 1980 онд төрсөн. Түүнийг Г.Эрдэнэтунгалаг гэдэг. Үсээ хоёр салаа боож, номхон гэгч зогссон шавилхан охин энэ зураг дээрээ 3 настай байжээ. Харин өдгөө түүнийг бид Зохиолын дуучид дундаа хоолойны цар хүрээгээр ялгарч чадсан авьяаслаг дуучин гэдгээр нь илүүтэй танина.
Өнгөрөгч 12 сарын 25-нд гэхэд Соёл спорт, аялал жуулчлалын яамнаас тус салбарт хоёргүй сэтгэлээр, үнэнч зүтгэж яваа хэсэг хүмүүсийг шагнаж, цол тэмдэгээр энгэрийг нь мялаасан юм. Эдгээрээс эзнээ олж, энгэрт нь гялалзахыг удаан хүлээсэн гэмээр нэгэн шагнал бол урлагийн салбарт 9 жил зүтгэж буй дуучин Сэрээнэнхоролын Дэлгэртөрд олгосон МУСТА хэмээх эрхэм хүндтэй, цол тэмдэг байлаа
