Дууны, дуурийн орон Оросын хязгаар нутаг, Буриадын Агинск хотод болсон дуурийн гоцлооч, жүжигчин, найруулагч, багш, ЗХУ-ын Ардын жүжигчин, Монгол туургатны бахархалт уран бүтээлч Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдаан боллоо. Уг уралдаанд УДБЭТ-аас таван дуучин оролцсон бөгөөд УДБЭТ-ын дуучин Самбуугийн Батчимэг түрүүлсэн байна. Лхасран Линховоины нэрэмжит олон улсын уралдаанд нийт 70 дуучин оролцсон бөгөөд С.Батчимэг ийнхүү авъяас, ур чадвараараа ялгарч, тэргүүн байрыг эзэлсэн байна.
Ангилал: Эрүүл мэнд
Улсын Филармонийн дуучин, МУГЖ Г.Ариунбаатар ОХУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байрыг эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргалаа. Тэрбээр энэ удаад 1600 гаруй дуучид оролцсон ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын 3-р уралдаанд амжилттай оролцож, Гран-при шагналын эзэн болоод байна.
Улсын Филармонийн дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дахин ОХУ-Д болсон олон улсын дуурийн наадмын тэмцээний тэргүүн байрыг эзэлж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргалаа.
Өмнөд Хятадын Наннинь хотноо есдүгээр сарын 17-аас 09-р сарын 27-ний хооронд болсон олон улсын мэрэгжлийн супер моделийн тэмцээнд манай орны бүсгүйчүүд амжилттай оролцоод ирлээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаагийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд Ардын богино дуу дуулаач, мэргэжлийн дуучдын улсын V уралдааныг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Уралдаан гурван өдөр үлгэлжилж энэ мягмар гаригт шилдгээ тодруулсан байна.
Монголын Битбокс хөгжлийн эцэг гэж хэлж болох Бямбаагийн НАРАНДЭЛГЭР буюу Beatbox Ray Есдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан хүндэт тэмдгээр шагнууллаа. Энэ чиглэлээр олон улсын урлагийн хэд хэдэн томоохон наадмаас “Гранпри” шагнал хүртсэнийг нь тэр бүр хүмүүс мэддэггүй. Харин тэрбээр 2014 оноос эхлэх өөрийн хичээллэж буй битбокс, язгуур урлаг хослосон үзүүлбэрээ ХӨӨМИЙБИТ гэж нэрлэж, “ХӨӨМИЙБИТ МОНГОЛЫНХ” гиннесийн төлөө хамтдаа төслийг санаачлан хэрэгжлүүлж байна.
“Цас цагаан охин” хэмээх энэрэл ухаарлын сайхан дууг хүүхэд ахуй насандаа МУГЖ Э.Бүрнээбаяртай ээж охин болон хамтран дуулж уран бүтээлчийн гараагаа эхлүүлж байсан. “Universe best songs” наадамд оролцож шаггүй дуучин болсон гэдгээ батлан харуулсан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Ажиа гэгээнийг хүлээн авч, Алтан гадас одонгоор шагналаа.
Ажиа гэгээн “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийг ашиглалтанд оруулан хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцож, сайн үйлс бүтээсээр байна.
“Амьдралын амт”, “Чонын алтан шагай”, “Жексон амьд” кино, “Хувьсал”-ын уран бүтээлүүдээр үзэгчдийн танил болсон жүжигчин Н.Цэнгэлжаргал “Зүрхээр наадагч” киноны нээлтэн дээр “Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Жүжигчин Н.Цэнгэлжаргал топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин Г.Отгонцэцэг, Э.Ууганбаяр, A-Capella хамтлагийн гишүүдтэй нэг үед мөр зэрэгцэн ажиллаж явсан гэдгээр хүмүүс илүүтэй мэднэ. Төлөв, даруу шинэхэн СТА Н.Цэнгэлжаргалдаа уран бүтээлиийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Монголын гоо бүсгүйчүүдийн нэг болох Мисс Н.Анудаа баяр хүргье. Тодруулбал, тэрбээр өнгөрөгч наймдугаар сарын 12-29-ний хооронд Хятадад улсад болсон 29 дэх удаагийн “World Bikini Model Internaitonal 2014” тэмцээнээс “1st runner up буюу дэд байр”-ын эзэн боллоо.
