Ангилал: Эдийн засаг

Цахим хуудасыг хэрэглэгч олон болсон энэ үед хэн дуртай нь бусдын нэрээр фэйсбүүк нээж лайк цуглуулж, өмнөөс нь элдэв пост нийтэлж олон нийтийг төөрөгдүүлд оруулах явдал газар авсан. Олны танил дуучин, жүжигчин хүмүүсийн нэрийг барьж хуурамч хаяг нээгч нар бусдыг хууран мэхэлж буйгаа мэддэгүй. Тухайн хүн нь ийм хаяг байна, миний албан ёсны хаяг энэ шүү гэж хэлэхээс нааш нэрийг худалдаж идсээр байдаг. Сайн хүний нэрийг мянга худалдаж иддэг гэдэг үг бий.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржийг Монгол Улсын соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн өргөн барьсан саналыг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 120 дугаар тогтоолоор нийслэлийн 15 дахь “Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө.

Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжигийг кино сонирхогчид андахгүй сайн танина. Тэрбээр “Помогите Нам 1, 2”, “Хайрын рекорд”-д кинонд тоглож үзэгчдээс чамгүй үнэлгээг авсан. Нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж байгаа “Тусгай ажиллагаа” инээдмийн уран сайхны кинонд тоглосон Мөөжиг киноныхоо нээлтэн дээр “Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулсан юм.

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр, “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг нар телевизийн дэлгэцнээ 10 хоногийн турш өрсөлдсөн юм. Тодруулбал, Тэд “МN-25 дугаар суваг” телевизийнхний бэлтгэн үзэгчдийн хүртээл болгож байгаа реалити ” Хорин нэгэн мянга” шоунд оролцож, ялагчаа тодруулллаа.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр сайн бөх төдийгүй рок поп урлагт бас хүч үзэж байгаа гэнэ шүү. Түүний дуулсан “Урам хайрла” дууны клип тун удахгүй цацагдана. Энэхүү дууны аяыг Харангын Чука зохиож Энхманлай, Лхагвасүрэн, Түвшинбаяр аварга маань дуулж байгаа аж.

Саяхан нээлтээ хийсан “Тусгай ажиллагаа” киноны дараахан жүжигчин Ө.Мөнх-Эрдэнийг СТА цол тэмдгээр шагнасан юм. Гэвч жүжигчин залуу энэхүү шагналаас татгалзаж, ССАЖ-ын сайд Ц. Оюунгэрэлд буцаан олгох тухай өвөрмөц шийдвэр гаргажээ.

“Тавилан”, “Удирдагч”, “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч” зэрэг кинонд чадварлаг тоглож, хүмүүсийн сэтгэлд хүрсэн дүрүүдийг бүтээсэн жүжигчин Б.Амарсайхан Albert Lin гэгч залуугийн хамтаар Бурхан Халдун уулнаа гарч, ан хийжээ.

“Би Монгол эх орондоо монгол хүн болж төрс­нөөрөө бахарх­даг. Монгол хүн болоод Төрийнхөө алтан соёмбот далбаан дор ажиллаж амь­дарч яваа­гаараа л бахарх­даг” хэмээн Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч, ардын жүжигчин Ц.Батчулуун нэгэнтээ хэлж байжээ.