Ангилал: Эдийн засаг

Урлагаас төрсөн сайхан хосууд болох “Hero” студийн захирал Б.Баатар, жүжигчин Ч.Ундрал нар салаад багагүй хугацааг өнгөрүүлсэн билээ.

Хосуудын салах шалтгааныг , “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр олонд танигдсан П.Анужин гэх бөгөөд тэднийг авааль эхнэр, нөхрөөсөө салж хамтран амьдарч байгаа гэх сураг хэдэн жилийн өмнөөс гарч байсан. Харин энэ бүх мэдээллийг Б.Баатар, П.Анужин нар эрс үгүйсгэж олон ч тайлбар хийсэн. П.Анужин ч нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надад хүний босгосон амьдрал, мөн миний амьдралт ч асар их үнэ цэнтэй. Бид хоёр хамт амьдраад хаа хаанаа гэр бүл, үр хүүхдээ өнчрүүлсэн явдал ер байхгүй. Бүхий л зүйл байр байрандаа байна” хэмээж байсан удаатай.

Дэлгэцийн хоёр дахь уран бүтээлээрээ үзэгч олныг дахин байлдан дагуулаад байгаа “Хувьсал” продакшны авьяаслаг жүжигчид маань энэхүү амжилтаа хүмүүнлэгийн үйлсээр мялааж яваа. Үзэгч олондоо талархсан сэтгэлээ илэрхийлэн “Зүрхээр наадагчдын талархал” өдөрлөгөө “Өргөө-2”, “Тэнгис”, “Соёмбо” кинотеатруудад амжилттай зохион байгуулсан тэд хүүхэд багачуудаа ч баярлуулахаа мартсангүй.

Дэлхийн хэмжээний загварын тайзан дээр алхаж, Монгол хэмээх нэрийг дуурсгаж яваа цөөн хэдэн моделийн нэг бол Нора Дагва буюу Д.Оюунномин.

Дэлхийд алдартай “Chanel”, “Gucci”, “Kenzo”, “Maxmara” зэрэг нэр хүндтэй брэндүүдийн шинэ коллекцийн сурталчилгааны шоунд оролцож, Сингапурын загварын агентлагт ажиллаж, Миланы “Flash model management agency”-д харьяалагддаг байсан. Тэрбээр эх орондоо ирээд жил гаруйн хугацааг өнгөрөөгөөд буй олон улсын хэмжээний загвар өмсөгч.

“Хайрын дууч” гэгддэг байсан дуучин С.Сэрчмаа хувийн амьдралдаа огцом өөрчлөлт хийж Баярт гэгч өвөрлөгч залуутай гэрлэн шуугиан тарьж байсан билээ.

Өвөрмонголдоо толгой баян, хөрөнгөтэй бизнесмэн өвөрлөгч эртэй сүр дуулиантай хурим найр хийж хөөрхөн охинтой болсон ч хосууд удалгүй хоёр тийш болсон. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж эр нөхрөөсөө салсан С.Сэрчмаа эх орондоо эргэн ирж уран бүтээлдээ орсон. Өдгөө “Үнэн үү” ток шоуны хөтлөгч Нба буюу Нямбаяртай “Nba and Sally” цахим нэвтрүүлэг хийж үзэгчид болоод шүтэн бишрэгчдээсээ өндөр үнэлгээ авах болсон.

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд нэг рүүгээ халуун ус цацаж бие биенээ түлсэн хэрэг гарсан. Биеийнх нь нэлээд орчим хувь нь түлэгдсэн Д.Оюунтуулын хувьд өөрийг нь эрүүл, хохиролгүй болгоод өгчихвөл Ц.Алдармаад заавал ял шийтгэл оногдуулах сонирхолгүй байгаа гэж мэдэгдсэн ч эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлсэн билээ.

Америкт үүссэн битбоксыг хөөмэйн урлагтай хослуулсан шинэ урсгал бий болжээ. Хөөмэйбит гэх энэхүү урсгалыг битбоксчин Рэй буюу Б.Нарандэлгэр санаачилсан юм. Тэрбээр арав гаруй жил битбоксоор хичээллэсэн ба шинэ урсгалаа дэлхийд таниулахыг зорьж байна. Зорилгодоо хүрэхмйн тулд хөөмэй, битбоксыг хослуулсан зургаан төрлийн аялгууг усан дотор үзүүлж Гиннесийн номд бүртгүүлэхээр шийджээ.

“Ларьдма” киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан жүжигчин Б.Навчаа шинэ дэлгэцийн бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоод удаагүй байгаа билээ. “Давхар цохилт” уран сайхны кинонд 40 гаруй олны танил эрхэмүүд тоглосон инээдмийн уран бүтээл гэдгээрээ онцлогтой.

Мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг тун удахгүй шинэ дүрээрээ үзэгчидтэй уулзах гэж буй гэнэ. Тэрбээр “9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, хамгийн сүүлд “Ану хатан”, “Анирлагч”, “Би эмэгтэй хүн” зэрэг кинонд тоглосон. Тэгвэл энэ удаад Шүүдрээ ээж хүний дүрийг бүтээжээ байгаагаа дуулгалаа.

БНСУ-ыг зорьсон “Гурван бүдүүн” хамтлагийнхан энэ сарын 04-нд буюу Азийн наадмын хаалтын өдөр Монголын баг, тамирчид болон тус улсад ажиллаж, амьдардаг залуустаа зориулан “Best of Hits” тоглолтоо хийжээ.

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Азийн XVII спортын наадмын сагсан бөмбөгийн төрөлд амжилттай оролцсон Монгол Улсын үндэсний шигшээ багийн тоглогч Т.Санчирт Японд тоглох санал ирсэн тухай зарлалаа. Их аварга өчигдөр твиттер хуудастаа “Т.Санчирт Японд тоглох санал ирж байна. Холбогдох утас байна уу” хэмээн бичжээ. Чадварлаг тоглолтоороо Инчоны наадамд ялгарч, Азийн шилдэг гурван сагсан бөмбөгчийн нэгд багтсан Т.Санчир эх орондоо ирээд удаагүй байна.