Хүүхэд ахуй наснаасаа өдгөөг хүртэл арлын Япончуудыг болоод Монгол түмнийгээ уянгалаг сайхан хоолойгоороо байлдан дагуулсаар яваа МУГЖ Д.Оюунтүлхүүр эх орондоо сууршиж, шинэ уран бүтээлүүдээ туурвин элэг нэгт ахан дүүстэйгээ өлгийдөн авахад бэлэн болжээ. Тэрбээр энэ сарын 9-нд 12:00 цагаас Баянгол зочид буудлын хурлын танхимд сэтгүүлчид болоод өөрийн үнэнч фенүүдтэйгээ хамтдаа гурван шинэ клипнийхээ нээлтийг хийх аж.
Ангилал: Эдийн засаг
“Cosmopolitan” сэтгүүлийн 10 дугаар сарын дугаарыг “Хувьсал” продакшны жүжигчин, МУГЖ У.Уранчимэг чимсэн байна. Жүжигчин Урнаагийн хувьд хамгийн сүүлд “Зүрхээр наадагч” киногоо үзэгчдийн хүртээл болгоод байгаа.
Урлагийн ертөнцөөр дүүрэн авьяастнууд хөлхөлдөж байсан ч хамгийн чин үнэн бол хослох ёстой хүнээ олж, цаг нь ирсэн үедээ гарч ирэх ёстой байдаг бололтой. Үүний төгс жишээ бол Шагай,Батаа, Эрхэмээ гурав гэдэгтэй маргах хүн цөөн биз.
“Х түц” хамтлагаас өрх тусгаарлан “Эмоци” хамтлагийг байгуулан уран бүтээлээ амжилттай туурвиж яваа жүжигчин Тэмка буюу С.Тэмүүжинг танина. Тэгвэл өнөөдөр түүний хайртын төрсөн өдөр тохиож байна.
“Маск” продакшны жүжигчин Г.Золзаяа “Zolo’s hair and beauty salon” салоныхоо нээлтийг хийлээ. Жүжигчин Золоо жилийн өмнөөс төлөвлөж байсан салоноо найз залуутайгаа хамтран нээж байгаа бөгөөд хоёр талын гэр бүлийнхэн нь туслаж, дэмжсэн гэдгийг жүжигчин бүсгүй онцолжээ.
Төрийн соёрхолт дуучин Д.Болдын нэрийг ашиглаж хуурамч цахим хуудас нээжээ. Энэ талаар дуучин Д.Болд “Миний нэрийг ашиглаж байгаа хуурамч цахим хаяг байна шүү. Энэхүү хуурамч хаяг ашиглаж байгаа хүмүүст хандаж “Хаягаа хаагаарай” гэж хэлмээр байна. Мөн фэйсбүүкийн найзуудаа хэлж өгч туслаарай” хэмээн бичжээ. Мөн дуучин Д.Болд зарим нэг хүн хуурамч хаяг нээж хүний нэр төрд халдахгүй байхыг анхааруулсан байна. Дашрамд сонирхуулахад, дуучин Д.Болд “Монгол поп 2” цомогт орж байгаа “Монгол түмэн” дууны клипний намрын зураг авалтаа эхлүүлээд байгаа аж.
Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин Х.Баярмаа урлагийнхан дундаа нуруу туруу, сайхан биеэрээ ялгардаг билээ. Түүний энэхүү гоо үзэсгэлэнг “Playboy” сэтгүүлийнхэн тодотгохоор шийдэж 2014 оны 10-р сарын дугаарынхаа ковер болгожээ. Улмаар жүжигчин бүсгүйг “Монголжингоо” хэлбэрээр хагас нүцгэлсэн байна.
Хоёрдах дэлгэцийн бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосон “Хувьсал” продакшны хамт олон нэгэн сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна. Тодруулбал, Зургаан настай М.Тэмүүлэн хүү БНСУ-ын Сөүл хот дахь Вонжарёнг эмнэлэгт зургаа дахь сардаа хэвтэн эмчлүүлж байна. Түүний ээж Дэчинлхагвын Мягмарсүрэн хүүгийнхээ байдлыг бичиж, тусламж хүсэн “Хувьсал” продакшны хамт олонд захидал илгээжээ.
МУСТА дуучин, хөгжимчин Д.Амарсайхан, Ж. Солонго нарыг танихгүй хүн гэж үгүй байх. Хослон дуулахын жаргалыг хамтдаа эдэлж яваа энэ хоёр хос олон сайхан дуугаараа олныг мялааж байгаа билээ. 2004 оноос хамтдаа уран бүтээл туурвиж буй тэднийг шинэ цагийн С.Вандан, Д.Дуламсүрэн ч гэж ярьдаг.
Голландын шигшээ багт тоглож буй хүүгээ фэйсбүүк хуудсаараа танилцуулсан жүжигчин М.Түвшинхүү шинэ уран бүтээлд ханцуй шамлажээ. Тэрбээр энэ удаад “Толботон” хэмээх уран сайхны кинонд Монгол, Орос, Хятад гурван улсын уран бүтээлчид хамтран ажилласан байна.