Ангилал: Эдийн засаг

Урлагийн гал тогоонд удтал чанагдаж өөрийн гэх өнгө төрх бүхий бүтээлүүдийг дуулиантайгаар туурвисан И.Нямгаваа найруулагч Америкт гэр бүлийн хамт амьдраад чамгүй хугацааг үдэв. Япон, Якутуудын хөрөнгө оруулалтаар Чингисийн тухай кино дараалан хийж чадсан найруулагч одоо АНУ-д ногоон картаар амьдрангаа тэндэхийн киночидтой уран бүтээл хийж байгаа аж.

Хүү Ивээл нь АНУ-д төгсч ирэнгүүт нь хамаг юмыг нь зэхэж байгаад “Цэн тогоруу” нэртэй хайрын романтик дэлгэцийн бүтээл найруулуулж, өөрөө продюсерлэж байгаа МУГЖ Н.Батцэцэг түмэн ажил буман асуудлын дунд зуны халуухан өдрүүдийг үдэж байна. Америк, Монголын хооронд ирэн очин байсан тэрээр ноднингоос суурьшиж байгаа бөгөөд ирмэгцээ киноны 80 жилийн ойд зориулсан төсөл эхлүүлж бас киноны бэлтгэл ажлаа хийж амжжээ.

Монголын хип хоп урлагт өөрийн гэсэн ул мөрийг үлдээж, цөөн тооны чанартай уран бүтээл гаргадаг хамтлаг бол яах аргагүй “Дижитал” хамтлаг юм. 1999 онд байгуулагдсанаасаа хойш гаргасан дуунууд нь залуусын дунд хит болж, тэднийг ухаарал, хайр дурлал, сайн сайханд уриалан дуудсаар ирсэн билээ.

Загварын ертөнцийн хамгийн төгс хос гэгддэг залуусын амьдрал хоёр тийшээ болсон. Нэг хэсэг хосууд цахим хуудсаар хэрүүлийн алим бие бие рүүгээ шидэлцсэн билээ. Тэдний салах болсон шалтгаан нь загвар өмсөгч С.Эрдэнэцогт хэт шоу цэнгээн гэж алга болдгоос үүдэлтэй хэмээн түүний экс эхнэр шуугиан дэгдээгээд авсан. Харин салаад удаагүй С.Төгс шинэхэн амрагаа олон нийтэд танилцуулсан билээ.

УДЭТ-аар овоглогдож явсан авьяаслаг залуу жүжигчин бол А.Ганчимэг. Тэрбээр 1990 онд Улаанбаатар хотод төржээ. Анх хуучин циркийн акробатын дугуйланд явдаг байсан гэдэг. Мөн гурван жил нугарч байгаад орхисон юм. Түүнийг ээж нь Хүүхдийн ордны драмын дугуйланд оруулсан бөгөөд 2010 онд Соёл урлагийн их сургуульд суралцаж жүжигчний мэргэжлийг эзэмшсэн.

Дуучин Б.Амархүү саяхан “Орифлейм” сэтгүүлийн 12 сард гарах дугаарыг хайрт О.Ариунзултайгаа чимэхээр зураг авалтандаа ороод эх орондоо ирсэн. Тэрбээр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, залуусыг уриалдаг билээ. Харин түүний өчигдрийн пост нь олон хүмүүсийн дургүйцлийг хүргээд авлаа.

ОХУ-ын Владивосток хотноо наймдугаар сарын 29-31-ны хооронд олон улсын хөгжмийн “V-ROX” наадамд болно. Амьд хөгжмийн уг олон улсын наадмын эхний шалгаруулалт нь уран бүтээлчид дэлхийн өнцөг булан бүрээс бичлэгээ явуулж шалгаруулалтанд оролцдог байна. Манай улсаас бичлэгээ явуулсан “Моханик” хамтлаг оролцохоор шалгарчээ.

“Шинэ үе” продакшнаар олон жил овоглосон Г.Ундармааг хамтлагаасаа туурга тусгаарлах болсон талаар сүүлийн үед шуугих болсон. Бооёо, Г.Ундармаа нарыг өөр хоорондоо маргаснаас түүнийг хамтлагаа орхисон тухай ч шум гарсан. Харин өнөөдрийг хүртэл тэдний хэн хэн нь ам нээгээгүй байсан юм. Тэгвэл энэ талаар Г.Ундармаа “Хамтлагаасаа түр чөлөө авсан байгаа. Удахгүй уран бүтээлдээ эргэн орно” гэсэн тайлбар хийжээ.