Ангилал: Эдийн засаг

Шинэ уран бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулдаг цөөн хамтлагийн нэг бол яах аргагүй “Гурван охин” юм. Урлагт хөл тавьсан цагаасаа хойш 15 жилийг хамтдаа үдсэн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн уран бүтээлийн давалгаа эхэлжээ.

Тэгвэл дуучин бүсгүй маань энэ удаад 25-р телевизээс санаачлан зохион байгуулдаг “Дуэт & Дуэл” нэвтрүүлэгт оролцож байгаа гэнэ. Түүний хамтрагчаар “Шинэ үе” продакшны залуу жүжигчин А.Энхжин оролцож байгаа юм байна.

“Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэгийн найз залуу болох Б.Энхтүвшин эх орондоо ирсэн даруйдаа богино хугацаанд нэрээ таниулж эхэллээ. Тэрээр Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг киноны дүрээрээ үзэгч олны танил болоод байгаа юм.

Хийл хөгжмийг төгс эзэмшиж, амь амьдралынхаа нэг хэсэг болгож яваа сонгодог хатагтай Ч.Дэлгэрцэцэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.Тэрбээр Хөгжим бүжгийн коллежоос авахуулаад АНУ-ын Мичиган мужийн “Grand Valley” их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн Монголоор зогсохгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хийлч билээ.

25-р суваг телевизээс зохион байгуулдаг Дуэт & Дуэль уралдаант нэвтрүүлэгт “Маск” продакшны жүжигчид болох Цоомоо, Золоо нар оролцож байгаа гэнэ. Тэд шөнийн 04 цагт ч бэлтгэлээ хийдэг гэнэ шүү. Цоомоо, Золоо нартаа өндрөөс өндөр амжилтыг хүсье.

Монголын хошин урлаг, тайз, дэлгэцийн чадварлаг эрэгтэй жүжигчдийн нэг МУСТА М. Баярмагнайг танихгүй хүн ховор. Тэрбээр СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгссөн билээ. Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж “Эрхэм элч”, “Өнгөт инээд” хамтлагт жүжигчнээр ажиллаж байсан бөгөөд 2007 онд нэг хамтлагт байсан Мөнхсайхан, Эрдэнэзаан хоёрын хамтаар “Маск” продакшныг байгуулан тусдаа гарч өнөөг хүртэл амжилттай яваа.

Дуучин Т.Баясгалан анх ангийнхаа хүү Самандын Жавхлантай хамтран “Мөнхрөх биш дээ хоёулаа” дууг дуулснаар олонд хамтдаа 5-6 дуу дуулаад тангараг тасарч, одоо хамтдаа дуулах нь байтугай нэг ширээнд ч хамт суудаггүй хоёр. Т.Баясгалан анх дуулж эхлэхдээ Улсын начин, уртын дуучин Түвшинжаргалын нууц хүүхэд гэж ярилцлага өгч овгоо солиулснаар түүний дуулиантай амьдрал эхэлсэн.

Цахим ертөнцөд нэгэн шуугиан дэгдэх болов. Дуучдыг “ам барьсан” бид хэмээн ад үздэг. Харин хөгжимчид дуугаа бичүүлчихээд наана нь хөгжимөө барьж, жүжиглэхийг юу гэх вэ, “ая барих” гэх үү хэмээн тэд жиг жуг ярилцах болов. Учрыг нь тунгаавал манай улсын хийлчдын нэг Дээгийн саяхан нэг арга хэмжээн дээр томхон фактлаж, булайгаа дэлгэжээ.