Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Хийлч Дээгий энэ миний хувь тавилан гэв
Одод

Хийлч Дээгий энэ миний хувь тавилан гэв

Урлаг Урлаг14/11/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11_[800x600]951113432013-11-14-12-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Хийл хөгжмийг төгс эзэмшиж, амь амьдралынхаа нэг хэсэг болгож яваа сонгодог хатагтай Ч.Дэлгэрцэцэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.Тэрбээр Хөгжим бүжгийн коллежоос авахуулаад АНУ-ын Мичиган мужийн “Grand Valley” их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн Монголоор зогсохгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хийлч билээ.

Дээгий Америкт суралцаж байгаад ирэхдээ нөхөр, хөөрхөн хүүгийнхээ хамтаар эх орондоо буцаж ирсэн. Хүүгийнх нь аав Саха Миянатан хэмээх Дэлхийн банкинд ажилладаг нас тогтсон эрхэм. Харин өдгөө тэр “Лейтон” хэмээх уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейли хэмээх австрали эртэй амьдарч буй. Гуч гаруй жил уул уурхайн салбарт ажиллаж байгаа энэ эрхэм Хонгконгд ажиллаж байхдаа “Лейтон Ази” компанийн уул уурхайн бизнесийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн арвин туршлагатай бизнесмэнээс гадна хүмүүнлэг үйлсийн ажил явуулдаг бөгөөд үүнийхээ төлөө 2005 онд Пол Харрисийн шагнал хүртэж байсан. Урлаг тэр дундаа сонгодог урлагийн улаан фанат энэ эр хийлч бүсгүйтэй хуримаа хийгээд удаагүй байгаа.

Саяхан Дээгий нэгэн сонинд ярилцлага өгчээ. Түүнээс та яагаад монгол эрийг амьд­ралынхаа ханиар сонгодоггүй юм бэ гэсэн асуултад тэрбээр "Энэ миний хувь тавилан байх. Түүнээс би монгол эрчүүд ийм, тийм гэж боддог учраас хань, нөхрөөрөө сонгохгүй байгаа юм биш. Ер нь монгол, орос нь хамаагүй нэг хүнээс яагаад чи энэ хүнийг сонгоод ханилсан юм бэ? гэж асуухад хүн болгон тэр бүр хариулж чадахгүй. Би тоглолтоор олон оронд очиж монголчуудтайгаа уулзаж байсан. Тэндээс маш олон монгол хүн гадны хүнтэй гэр бүл болчихсон байдгийг хардаг. Гэтэл би л ганцаараа гадны хүнтэй суучихсан юм шиг намайг л яриад байдгийг ойлгодоггүй. Энэ бол хүний зураг төөрөг. Тэгээд ч хүмүүст миний урлаг, хийл хөгжим л хамаатай болохоос би бусадтай л адилхан эзэгтэй, ээж хүн шүү дээ" хэмээн хариулжээ.

Мөн "хүмүүсийн таньдаг хүн байна гэдэг сайхан. Үүнийг амны хишигтэйнх гэж боддог. Хүн болгон чаддаггүй л байхгүй юу. Стресс, дарамт байдаг ч гэсэн би эерэгээр хүлээж авахыг хичээдэг. Ер нь ямар ч  юм хоёр талтай байдаг. Саарыг нь дагуулж чадахгүй бол сайныг нь ч авч чадахгүй гэдэг. Тиймээс аль алийг нь л дааж явах ёстой гэж боддог" гэж уг яриандаа онцолсон юм.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025

“Artweek-2025” дүрслэх урлагийн долоо хоног болно

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.