Ангилал: Эдийн засаг

Хошин урлагийнхан дундаа хамгийн загварлаг залуу гэж баахан магтуулсан жүжигчин Б.Баатархүү ангийн хувцас, хэрэгсэлд гар татдаггүй гэх. Эрчүүдийг гутлаар нь дүгнэдэг хүүхнүүдтэй санал нийлдэг тэрбээр брэндийн гутал, цаг хоёрт ёстой “нугасгүй” гэж байгаа.

Баярцэцэг саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа: “Намайг хүмүүс сүүлийн үед Sexy болчихсон гээд л байгаа. Ер нь би Рок попынхон дундаа хамгийн секси нь болоод байна шүү” гэх утгатай зүйл ярьжээ.

Хятадын “Chinesestock.org” сайтын мэдээлж буйгаар тус улсын “Superb Summit International Timber” /SSIT/ компани Монголоос нүүрс зөөх гол эрхийг авч, гэрээнд гарын үсэг зурсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол, Хятадын хилийн дагуух томоохон уурхайнуудын нүүрсийг урд хөрш рүү гаргадаг тээврийн хяналтыг гартаа оруулсан гэсэн үг.

Нийтийн тээвэр бүрэн утгаараа хөгжиж амжаагүй байгаа Монголд хүн бүр машинтай болохыг чармайж байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс автомашины бизнес хурдтай дэлгэрч байгаа. Үнэ ханшийн хувьд ч чамгүй өндөр. Гэхдээ жилд хэд хэдэн удаа машины үнэ хямдарч, авто захууд олны хөлд дарагддаг. Тухайлбал, наадмын дараа хямдралын нэг үе эхэлдэг. Гэхдээ энэ жил арай өөр байгаа бололтой.

Монголбанкнаас гаргасан өчигдрийн албан ханшаар ам.доллар 1344.82 төгрөгтэй тэнцжээ. Төв банкны албан ханшаар өнгөрсөн 15-нд ам.доллар 1340 төгрөгтэй тэнцэж байв. Энэ хугацаанаас хойш ам.долларын ханш чангарсаар байна.

Олборлолтоороо дэлхийд хоёрт бичигддэг Их Британийн “Рио Тинто” групп энэ оны эхний хагас жилийн байдлаар төмрийн хүдэр болон коксжих нүүрсний олборлолтоо нэмэгдүүлжээ.

Англи, Австралийн хөрөнгө оруулалттай тус компани өнгөрсөн зургаан сарын байдлаар 94.3 сая тонн төмрийн хүдэр олборлосон нь 2011 оны мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар нэмэгджээ. Харин 3.7 тонн коксжих нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад есөн хувиар өссөн аж.

Монгол улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам “Монголын эдийн засгийн өдөрлөг”-ийг Мюнхен хотноо боллоо. Тус өдөрлөгийг Бавар муж, Эдийн засаг, дэд бүтэц, зам тээвэр, технологийн яам, Баварын Эдийн засгийн холбоотой хамтран эдийн засаг, дэд бүтэц, зам тээвэр, технологийн яаманд зохион байгуулсан байна.

Монголын рок поп урлагийн төлөөлөл болсон эмэгтэй уран бүтээлчдийн нэг “Sweetymotion” хамтлагийнхан өнгөрсөн баяр наадмын үеэр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулжээ. Тэдний хувьд монголын рок поп урлагийг эх орондоо төдийгүй дэлхий нийтэд бишрүүлсэн гайхалтай уран бүтээлүүдийг туурвидаг бөгөөд нийгмийн салбарын олон сайхан арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг чадварлаг уран бүтээлчид билээ.

Монголын хошин урла­гийн загалмайлсан эцэг гэгддэг МУГЖ Б.Батзаяа улстөрийн карьер хөөж, УИХ-д нэр дэвшсэн ч “өвдөг шороодсон”. Тэрбээр урлагаас хөндийрөөд бага­гүй удаж байгаа ч “Уран бүтээлч хүн бүр тэмцэгч байх ёстой” хэмээн ярих болоод буй.

АНУ-д гэр бүлээрээ ажиллаад нэлээд хугацааг үдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг эх орондоо ирээд хоёр сар болж буй. Тэрбээр өнгөрсөн хугацаанд эх орон, монгол түмнээ үнэхээр их санасан бололтой. Олон жил хилийн чанадад амьдарсан болоод ч тэр үү, түүнд юм бүхэн шинэ мэт санагдаж байгаа бололтой. Жүжигчин бүсгүй наадмын үеэр анх удаа Улсын баяр үзэж байгаа мэт догдолсон харагдсан.