Ангилал: Эдийн засаг

Мөн энэ ондоо багтаан “Нохойн сүрэг”, “Ромео, Жульетта” гэсэн хоёр ч жүжиг найруулахаар төлөвлөжээ. Тэрбээр “Ромео, Жульетта”-г зөвхөн монголчуудад зориулж бус, дэлхийн театрын хамгийн том фестиваль болох Францын Авинионы наадамд оролцох зорилго өмнөө тавьсан тухайгаа ярьсан.

Улсын наадмаар энгэрээ цоолж гавьяатын тэмдэг зүүсэн Ж.Алтааг фенүүд нь ахмад дуучин боллоо хэмээн ам уралдан ярьж байна. Хийсэн бүтээснээрээ Б.Сараа, Т.Ариунаагийн зиндаанд хүрэхгүй ч гэлээ Монголын рок попын хөгжлийг энэ цаг үед авч явахад Pro Sound студиэрээ дамжуулан шинэ залуу уран бүтээлчдийг 100 хувь дэмжиж байгаад нь Соёлын яамгүй манай улс хувь уран бүтээлчдээ гавьяат зэргийн тэмдгээр урамшуулахаас ч өөр яахав дээ.

Г.Анхмаа үрийн зулай үнэрлэн, ээж болж, гэр бүлдээ ихэнх цаг заваа зарцуулах болсон. Түүний араас Х.Ану ч хайртай залуутайгаа учирч, мөн л хөл хүнд болжээ. Одоо харин Сологийн хувьд УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн бага хүүтэй хайрын романс үүсгэн, аз жаргалдаа умбаж яваа билээ.

Лондоны металлын биржид тонн зэсийн үнэ 7543 ам.доллар болж, гурван долоо хоногийн доод түвшинд хүрлээ. Шинжээчид үүнийг еврогийн ханш огцом унасантай холбон тайлбарлаж байна. Мөн Грек улс Евро бүсээс гарах тухай яриа гарч, Олон улсын валютын сан тус улсад ойрын хугацаанд ямар нэгэн санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн нь түүхий эдийн үнэ буурахад нөлөөлсөн хэмээжээ.

Мөнгөний нийлүүлэлтийн зургадугаар сарын байдлаарх мэдээллийг Монголбанкнаас гаргажээ.

Нөөц мөнгө өмнөх сарынхаас 25.0 хувь, өмнөх оны мөн үеэс 81.1 хувиар өсч 2281.4 тэрбум төгрөгт хүрэв. Тус сард Төв банкин дахь харилцах, хадгаламж өмнөх сараас 33.3 хувь буюу 347.4 тэрбум төгрөг, банкнаас гадуурх мөнгө 11.3 хувь буюу 67.3 тэрбум төгрөг, банкуудын касс 22.3 хувь буюу 41.3 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

“Роснефть” компани долоодугаар сард манай улсад нийлүүлэх шатахууны үнээ нэмсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тонн АИ-80 бензиний үнэ 41, АИ-92 21, дизель түлш 30 ам.доллараар буюу литр тутамдаа 55 орчим төгрөгөөр нэмэгджээ.

Юмны үнэ нэмэгджээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ дахиад л нэмэгдчихэж. Ердөө дөрөвхөн хоногийн дотор 100 төгрөгөөр нэмэгдчихсэн байна гээд боддоо. Зарим газрууд нэмээгүй гэх ч нэг дэлгүүр, нэг зах дотор хоёр үнэ үйлчилж байдаг ажээ.

ТВ5 телевизийн уран бүтээлчид жил бүр “Оддын бэсрэг наадам” цэнгээнт нэвтрүүлгийг баяр наадмын өдрүүдэд зориулан үзэгч түмэндээ өргөн барьдаг билээ. Харин энэ жилийн 8 дахь удаагийн бэсрэг наадмаа ТВ-ийнхээ 10 жилийн ойд зориулан бүтээснээрээ онцлог боллоо.

Сүүлийн жилд манай улсын эдийн засаг түүхэндээ байгаагүй “тэсэрч” байна. Учир нь, анх удаа бага орлоготойгоос дунд орлоготой орны тоонд оров. Нэг хүнд ногдох ДНБ 28.7 хувиар нэмэгдэж, эдийн засгийн бодит өсөлт 20 хувиар дээшилснээр түүхэндээ байгаагүй амжилт тогтоов. Гэвч жирийн иргэдийн амьдрал бахь байдгаараа.