Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Зарим оддын хобби & мөрөөдөл
Оддын амьдрал

Зарим оддын хобби & мөрөөдөл

Урлаг Урлаг20/07/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.jpg7869033292012-07-20-14-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Загварлаг залуу” Б.Баатархүү

Хошин урлагийнхан дундаа хамгийн загварлаг залуу гэж баахан магтуулсан жүжигчин Б.Баатархүү ангийн хувцас, хэрэгсэлд гар татдаггүй гэх. Эрчүүдийг гутлаар нь дүгнэдэг хүүхнүүдтэй санал нийлдэг тэрбээр брэндийн гутал, цаг хоёрт ёстой “нугасгүй” гэж байгаа. Жүжигчин болохоосоо өмнө тогооч байсан хэмээн хошигнодог түүний өөр нэг хобби нь хоол хийх бөгөөд хамгийн сайн хийж чаддаг, гарын хоол нь банштай цай гэнэ лээ.

 

Цуглуулгаа сольдог Амараа

Монголын реп-техногийн хаан гэгддэг “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах багаасаа ном цуглуулдаг байсан гэдэг. Тэрбээр  бичиг үсэг сурсан цагаасаа эхлээд их хаад, дайчин баатруудын тухай ном уншсаар байгаад тэр нь бүр зүрх сэтгэлд шингэчихсэн тухай өдгөө ч ярих дуртай юм билээ. Мөн түүний цуглуулгын нэгээхэн хэсгийг эртний мөнгөн эдлэл  чимдэг бөгөөд дуучин залуу сүүлийн үед бууны бялт цуглуулах болжээ. Энэ мэтээр цоглог, эрч хүчтэй дуучны маань хобби жилээс жилд өөрчлөгдөн цуглуулга нь баяжсаар байгаа гэнэ.

 

Л.Ган-Эрдэнийн хайртай ээмэг

Хамтлагийнхныгаа бодвол shopping бага хийдэг Ганаагийн хувьд элдэв янзын брэндийн хувцас, сүрчиг энэ тэрээс илүү эрүүнийхээ ээмгэнд ихэд анхаардаг аж. “Эр хүнийг ээмэг гутаана” гэдэг байсан үе аль хэдийнэ ард хоцорч чих байтугай эрүү, хамар, хүйс, хэл гээд хүссэн газраа “нүхэлж” ээмэг зүүх болсон. Үүний эхлэлийг тавьж залуусыг эрүүний ээмгэнд “уруу татсан” Ганаагийн цуглуулга тоогоо алдсан гэсэн. Хэдэн жилийн өмнө Сингапураас 70 ам.доллараар авсан шигтгээтэй ээмгэндээ хамгийн их хайртай аж.

 

Содон загварт “дурлана”

Нийтийн дуучид дотроо чадалтай хоолойтойд тооцогддог дуучин Г.Эрдэнэтунгалаг аль болох онцгой содон ээмэг зүүлтээр гоёх дуртай аж. Ээж болсноосоо хойш улам бүр эмэгтэйлэг болсон Г.Эрдэнэтунгалагт шинэ имиж нь донжтой нь аргагүй зохиж дур булаам харагдуулж байгаа. Гоёмсог чамин ээмэг зүүсгэл сонжиж явдаг түүний цуглуулга нэлээд арвижсан нь ч учиртай. Өмссөн хувцас болгондоо тохируулж гоёл зүүсгэлээ сонгодог бөгөөд үүнийгээ ч юу юунаас илүү чухалчилдаг аж. Түүний цуглуулгад алт, монет, үнэт чулуун зүүсгэлээс гадна чөлөөт стилийн хувцсанд зохицсон гархинууд гээд олон зүйл бий.

 

Хуучны эдлэлд нүд унагадаг

Нийтийн дуучид дотроо шаггүй сэргэлэнд тооцогдож ард түмнээсээ “Эр хонгор дуутай, эрхийн чинээ биетэй” гэх элгэмсүү алдрыг хүртсэн гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ бие жижиг ч бэлчээр томтой эр. Түүний хобби нь хуучин эдлэл цуглуулах бөгөөд чамгvй арвин аж. Дуучин Ч.Бат-Эрдэнийн цуглуулгаас хамгийн үнэтэйд тооцогддог нь цагаан алтаар хийсэн хуучны халбага гэнэ. “Амьд явбал алтан аяганаас ус ууна гэгчээр би хуучны ховор эдлэл олонтой” хэмээн бахархан ярих дуртай түүний бас нэгэн хобби нь өөрийнх нь тухай сайн, муугаар бичсэн сонины хайчилбар цуглуулах. Энэ цуглуулгад буй хайчилбаруудаас дуучин залууг муугаар бичсэн хайчилбар илүү их байдаг гэнэ.

 

Р.ЕСҮЙ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.