Ангилал: Эдийн засаг

Жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагаараа хэд хэдэн эмнэлэгийн хүлээлгийн танхимыг орчин үеийн стандартад нийцүүлэн засварласан. Хамгийн сүүлд л гэхэд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасгийг иж бүрэн засварласан билээ. Тэгвэл энэ удаа жүжигчин Г.Ундармаа “Мишээл”-ийнхэнтэйгээ хамтарч “Өнөр бүл” асрамжийн газрын 20 хүүхдийн бүх өрөөг засварлаж өгөхөөр болсон байна.

Та нартаа би нэг үлгэр хэлж өгье. Энэ “Гэрэлт бяцхан цох нарыг аварсан нь” үлгэр, зохиол минь бөгөөд манай бяцхаан Хүүхэлдэйн театрт жүжиг болж тавигдаад жил болох гэж байгаа. Хүүхдэд зориулсан дэлхийн сонгодог үлгэрүүд, жүжгүүд л манай тайзнаа тавигддаг, түмний үрсийн тархийг юугаар цэнэглэдэг хүн бэ гэж мэдэхгүй нэг нь хэрэгт дурлах ч магад.
Тэнэг цаг үедээ бухимдаж, мулгуу нартай цэц хаялцаж сууснаас өөрийн чадлаар ирээдүйгээ гэгээрүүлье гэж энд ирснийх, овоо хэдэн жүжиг бичжээ. Намайг байнга дэмжиж, магтаж онгироодог та нарынхаа буянаар. Үлгэрээ тэвчээртэй уншаарай, гол хэсэг нь ардаа шүү.

Өнөөдөр инээдмийн баяр тохиож байна. Энэ өдөр “Маск” продакшны жүжигчин Соёлын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт Пунцагийн Эрдэнэзааны төрсөн өдөр тохиож байна. Кино болон хошин урлагийн салбарт өөрийн авьяас чадвараа харуулж яваа П.Эрдэнэзаан инээдмийн баярын өдөр төрсөн тухайгаа ингэж ярьжээ. “Инээдмийн баяр”-ын өдөр хорвоод мэндэлсэндээ сэтгэл өег явдаг гэнэ. Учир нь түмэн мишээдэг сайхан өдөр мэндэлсэн болохоор жүжигчин мэргэжил сонгосон гэдэг.

Яг энэ гурван процесс болоод өнгөрсөн байхгүй юу. Мэдээж хэрэг эхлээд хэн ч баяртай байхгүй. Уурлана, бухимдана,дотроо үзэн ядна гомдоно. Одоо бол надад тийм юм байхгүй уучилсан бараг эсрэгээрээ өрөвдөөд эхэлж байна даа.

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгийг бэлтгэн гаргадаг “Херо” энтертаймэнт студийн захирал Б.Баатар сүүлийн үед Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвших эрхэмүүдийн тухай чих тавих болсон байна. Тэрээр МАН-аас нэр дэвших боломжтой эрхэмүүдийг нүүр хуудсаараа дамжуулан зарлаж эхэлсэн.

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо “Цагаан сар 2017” олон улсын хөгжмийн фестиваль болж өнгөрлөө. Буриад, Халимаг, Тува, Татарстан, Монгол, Казакстан, Нигери, БНСУ зэрэг улсын дуучид оролцсон уг тэмцээний Гранпри шагналыг Буриадын дуучин Евгения Рейзвих хүртсэн бол нэгдүгээр байрын шагналыг Казахстаны дуучин Лаура Айтбаев, хоёрдугаар байрыг Монголын дуучин Б.Оргил хүртэж, гуравдугаар байрыг Буриадын дуучин Тимур Болотов нар эзэлжээ.

Хошин урлагийн жүжигчин Б.Отгонтуяа, “Сайхан бүсгүй” хэмээх фэйсбүүк групптэй хамтран, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийжээ. Тэд, хүүхдийн тасгийн цонхыг сольж, ариун цэврийн өрөөг бүрэн шинэчлэн хүлээлгэн өгсөн байна. Хүүхдийн тасгийг засварлах ажилд иргэдээс найман сая төгрөг цугларсан бөгөөд үлдсэн зардлыг фэйсбүүк группын гишүүд бүрдүүлжээ.

“Боловсрол суваг” телевиз, “Бюро 24/7” дижитал сэтгүүлийн уран бүтээлчдийн хамтран зохион байгуулсан Монголын загварын ертөнцөд цоо шинэ дүр төрх бий болгох зорилготой “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн эцсийн шалгаруулалт болж шилдгүүдээ тодруулсан. Олон арван сард ганц нэгхэн удаа болдог загварын шоунуудаас илүүтэйгээр Монголчуудын ярианы сэдэв болж, үргэлж олны анхаарлын төвд байсан тус шоуны ялагчаар хувийн дугаар “1”, оролцогч Б.Цэрэндолгор шалгарав. Харин загвар өмсөгч Ю.Балжидмаа 48 оноогоор хоёрдугаар байр, Т.Номин-Эрдэнэ 39 оноогоор гурав дугаар байрт тус тус шалгарсан билээ.

Австралийн Мельбурны Урлагийн их сургуульд суралцдаг граффити уран бүтээлч Х.Хоснаран “Киви” хамтлагын дуучин Д.Уламбаярын дүрийг Мельбурн хотын гудамжинд зуржээ. Тодруулбал, Мельбурн хотын “Hosier lane” нэртэй гудамжны дуучин Укаг монгол хатны өмсгөлтэйгөөр дүрсэлжээ.

Дэлгэцийн тав дахь уран бүтээлээ үзэгч олонд өргөн бариад байгаа “Хувьсал” продакшины авьяаслаг бүсгүйчүүд сонирхуулах зүйл ихтэй яваа нь мэдээж. Өмнөх уран бүтээлүүд шигээ үзэгчдийг дахин байлдан дагуулж, кино урлагийн ертөнцөд ээлжит нэгэн тэсрэлтийг хийгээд байгаа тэдний хувьд царайлаг, авьяаслаг залууст тун ч “нугасгүй” бололтой. Охид хүүхнүүдийн харцыг татаж, хайрыг булаасан халуухан залуусыг ёстой л нэг ангуучилж яваа гэнэ шүү, цаана чинь.