Ангилал: Эдийн засаг

СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсч “Найм дахь” гариг хамтлагийн “10 жилийн дурсамж” дууны клипэнд гэнэн хонгор охины дүрээр үзэгчдийн танил болж байсан загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнг танихгүй хүн Монголд ховор биз ээ.

Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн төрсөн дүү Номин-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард гүн түлэгдэж, эмчилгээ хийлгэж байгаа билээ. БНСУ-д түлэгдлийн эмчилгээ хийлгэхэд 65 сая төгрөг шаардлагатай гэсэн. Иймд спорт болон уррлагийн төлөөллүүд М.Номин-Эрдэнэд туслах хандивын аяныг эхлүүлээд байна.

“Борн фильм” студийн бүтээл “Залуу нас” уран сайхны кино маргааш нээлтээ хийх гэж байна. Уг кино нь монголын залуусын амьдралыг өгүүлэх бөгөөд СТА Ц.Төмөрхуяг, М.Саранцэцэг, Б.Отгонбат болон залуу уран бүтээлч О.Энхбаяр мисс Т.Батцэцэг, Ц.Аззаяа нар гол дүрд тогложээ.

“Аав л ээжийн хайр”, “Хайрлах л гэж”, “Хайраа оллоо” зэрэг дуунуудаараа дуунд дуртай Монголчууддаа танигдсан дуучин бол Энэбишийн Өлзийбаатар билээ. Хоймор сайхан Хөвсгөл нутгаас үеийн үед төрж гарч ирцгээсэн олон сайхан уран бүтээлчдийн залгамж халаа бол яах аргагүй Э.Өлзийбаатар юм.

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүр бүжигчин бүсгүйг гэрлийн хурдаар сониуч олны овоо хараанд оруулах нь тэр. Түүний залуу нас, гоо үзэсгэлэн үзэгчдийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж, бас тэр хэрээрээ түүний тухай “онгичих”-од хүргэсэн удаатай. Мэдээж энэ бол ҮДБЭЧ-ын гоцлол бүжигчин М.Бямбаа юм. Хэдийгээр олонд танигдсан нь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийн Яргуйн дүр ч угтаа М.Бямбаа бол чамгүй олон жил урлагийн тайзнаа амьдарсан нэгэн.

УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр аав болжээ. Өнгөрсөн онд дахин шинээр тавигдсан алдарт “Ромео Жульетта” жүжгийн гол дүрд жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нар тоглосон. Тиймээс ч тэд орчин цагийн Ромео, Жульетта гэгдэх болсон. Орчин цагийн Ромео Б.Шинэбаярын гэргий Г.Хандаа хэмээх бүсгүй байдаг бөгөөд энэ сарын 13-нд амаржсан байна.

Охидын “Sound of kiss” хамтлагийн экс гишүүн, “Эмоци” продакшинд данстай жүжигчин, дуучин, фото модель гээд тун ч олон “гуншинтай” нэгэн бол Мино юм. Кинонд шимтэгсэд “Хайрлаж болох уу”, “Амьдралд тавтай морил”-д тоглосноор нь анддаггүй бол рекламны мангасууд түүний залуу нас, гоо үзэсгэлэнг хэдийнэ овоо хараанд авсан нь бий.

Яг түүн шиг шоуны гурав дахь дугаар өчигдөр олон нийтийн хүртээл болсон билээ. Шоу дэлгэцнээ гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж чадаж байна. Мөн шоуны тухай сошиал ертөнцөд ч сэтгэгдлүүд идэвхтэй байх аж. Ялангуяа шоуны ялагчаар А.Хишигдалай тодорсон тухай постууд их байлаа. Тэгвэл үзэгчдээс мессэж саналаар хамгийн их санал авсан оролцогч С.Гантогоо юм. Сошиал ертөнцөд С.Гантогоог ялах байсан, түүнийг дэмжсэн коммэнт маш их байна. Зарим нь бүүр А.Хишигдалайг муухай ааштай, өмнөх хоёр дугаар дээр ялагч болоогүй болохоор уурласан гэх сэтгэгдлүүд ч байв.