Гэрэл зурагчин А.Түмэнжаргалын “Ариун орноор Төвд”, “Онгон байгаль” хос үзэсгэлэн өнөөдөр 12.00 цагт Уран зургийн галлерейд нээлтээ хийх гэж байна. Ирэх ням гариг хүртэл үргэлжлэх энэхүү үзэсгэлэн нь дан ганц гэрэл зургийн бус дижитал арттай хослуулсан анхных үзэсгэлэн гэдгээрээ онцлог юм.
Ангилал: Үзэсгэлэн
Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд, Урчуудын эвлэлийн шагналт зураач Б.Баярт-Одын “Үлэмжийн чанар” үзэсгэлэн 976 галерейд 2014.3.3-3.20 -ыг дуустал олны хүртээл болно. Эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэхдээ бид энхрий чанар, гоо төрхийг нь нэн түрүүнд санадаг. Зүрх бүхэн түүнд дурлаж, дуу болгоныг түүнд зориулж, яруу үгс зөвхөн түүний тухай бодлоос ундардаг мэт.Адтай ааль, ялдам шинжийн нь цаана бүсгүй хүн бүрийн дотор хувиршгүй бат бэх хэрнээ аядуу зөөлөн хүч бий шиг санагдана. Бүхнийг гэрэлтүүлж, дотно дулаан болгох идтэй тэр хүчийг зураач Б.Баярт-Одын бүтээлүүд мэдрүүлнэ.
ШУТИС, ҮТДС-ийн багш, нэхмэл эдлэлийн дизайнер, урлаг судлалын ухааны доктор (Ph.D) Ц.Батсайхан шавь нарын хамт “Гайхамшигт нэхмэл” үзэсгэлэнгээ урлаг сонирхогч, үзэгч олондоо дэлгэн хүргэж байна. Манай улсад анх 2000 онд “Нэхмэл эдлэлийн дизайн” мэргэжлийн анги нээгдэж, одоогоор 9 төгсөлт төгсчээ.
Эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэхдээ бид энхрий чанар, гоо төрхийг нь нэн түрүүнд санадаг. Зүрх бүхэн түүнд дурлаж, дуу болгоныг түүнд зориулж, яруу үгс зөвхөн түүний тухай бодлоос ундардаг мэт.
Эрт дээр цагт Эртний Коринфиягийн Коринф хотын залуу бүсгүй Кора дайнд мордох гэж буй хайрт залуугийнхаа лааны гэрэлд туссан сүүдрийг нүүрсээр хүрээлэн зурж, өөртөө хадгалж үлдээсэн талаар домог байдаг. Зуун зуун жилийн дараа эртний Гэрэгийн гүн ухаантан Плини үүнийг уран зургийн эхлэл хэмээн тэмдэглэсэн нь бий. Амьдралын эх болсон эмэгтэй хүн аугаа их урлагийг ч мөн төрүүлсэн ажгуу.
Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн нэрэмжит 35 хүртлэх насны уран бүтээлчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Алтан Бийр-8” үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ.
Үндэсний түүхийн музей дээр Батлан хамгаалах яамны гэрэл зурагчин Ч.Баярсайхан болон цэргийн сэтгүүлчдийн хамтарсан ”Монгол цэрэг-дэлхийн цэрэг” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ болно. Тодруулбал өнөөдөр 11 цагт Үндэсний түүхийн музей дээр нээлтэй хийх юм байна. Туг үзэсгэлэнд Монгол цэргийн болон энхийг сахиулагчдын бахархалт үйл явдлаас өгүүлэх аж.
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Блью мүүн” арт галерейгаас санаачлан хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 10-ны хооронд “Цэцэгс” үзэсгэлэн зохиож буй. Үзэсгэлэнд оролцож буй нийт уран бүтээлчид өөрсдийн бүтээлүүдээрээ охид, бүсгүйчүүд болон нийт ээжүүддээ ийнхүү мэндчилж байгаа ажээ.
Зураач Э. Ганзориг анхны бие даасан “Аяс” үзэсгэлэнгээ гаргахаар болжээ. “Аяс” үзэсгэлэн нь зураачийн өөрийн дотоод мэдрэмжийн аяс түүнчлэн түүний дотор орших эрх чөлөөг уран бүтээлдээ тусган харуулж байгаагаараа онцлог юм.
Уран бүтээлч Э.Мягмардоржийн “13 ОРД ба ЦЭЦЭГС” үзэсгэлэн Блью Мүүн арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.02.18-23-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгах гэж байна.
